Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сүүлийн үед дэлхий нийтийн хандлага бүх салбарт эко тогтвортой хөгжлийн үзэл санааг эрхэмлэн дээдлэх болсон бөгөөд загасчлал ч бас энэ чиглэлээр хөгжиж, жинхэнэ спорт утгаараа арга техник, зорилго, төрөл хэлбэр нь маш их хувьсан өөрчлөгдөж байна. Товчхондоо загасчлал бол маш сайхан амралт, стресс тайлах аргуудын нэг боловч загасыг агнах нь чухал биш, бариад буцаан тавих гэсэн зарчим нь /catch and release/ спортын загасчлалын гол агуулгыг илтгэх ёстой. Мэдээж хуулиар агнахыг хориглоогүй төрөл зүйлийн загасыг зохистой хэмжээнд авч хүнсэндээ хэрэглэх нь зүйн хэрэг.
Загаслах дуртай болон энэ спортыг сонирхдог хэрэглэгч нартаа, Монголын загасчид болон тэдний загасчлах түүхээс сонирхуулахаар шийдлээ. Сүүлийн үед манай Монголын залуус загас барихыг маш ихээр сонирхож эхэлсэн бөгөөд үүнийгээ дагаад эх орон байгаль дэлхийгээ хайрлах үзэл тэдэнд маш ихээр бий болж байна. Та гайхаж магадгүй, "Яагаад хайрлах сэтгэл гэж? алаад байгаа юм биш үү?" гэж асуух байх... NO гэж хэлье. Учир нь тэд бааранд сууж архидан сохтуурч, хэрэг төвөг хийхийн оронд, их хотын стрессээс гарч бие сэтгэлээ амрааж, эх орныхоо гол мөрнийг нүдээр үзэж, бодит байдлыг биеэрээ мэдэрч яваа хүмүүс юм.