СААК САНАА

Мельбурне дэхь “Common Galaxia” рестораны дизайн

Уг ресторан нь саяхан нээлтээ хийсэн бөгөөд дизайныг нь “Life Space Journey” студи гүйцэтгэсэн байна. Санаа оноо авах зүйл байвал хараарай.
Мельбурне дэхь “Common Galaxia” рестораны дизайн Хадгалах
2013-10-29, 23:47

Хамгийн гоё метроны буудлууд

Олон орнуудад метро нь хэдийнээ жирийн нэг унаа байхаа больжээ. Метронд янз бүрийн наадам, үзэсгэлэн бусад соёлын арга хэмжээнүүд явагддаг. Та бүхнийг тэдгээрийн тансаг уран барилга, дизайныг харахын тулд, дэлхий нийтэд байдаг хамгийн сэтгэлд хоногшим метронуудаар орохыг санал болгож байна.
Хамгийн гоё метроны буудлууд Хадгалах
2013-10-28, 20:41

Олсоор урлагч

Нэг хобби нь нөгөөдөө нөлөөлдөг тохиолдол байх юм. Эдгээр зурагны эзэн өөрийн ууланд авирахдаа хэрэглэж байсан олсоор ваар хийдэг ер бусын сонирхолтой ажээ. Олсыг хэрэгтэй хэлбэрт нь оруулаад холбон цавуудаж, сэнжтэй аяга, ваар, лонх, домбо зэрэг бусад гэрийн эд хогшил хийдэг байна.
Олсоор урлагч Хадгалах
2013-10-26, 18:49

Модоор хийсэн гайхалтай бүтээлүүд

Солонгосын барималч Lee Jae-Hyo өөрийн авъяас чадварыг хөгжүүлсээр нэг л мэдэхэд боломжгүй зүйлийг бодит болгож баримал, бүтээлийнхээ санд өвөрмөц бүтээлүүдийг нэмжээ. Тэрээр агуу том модоор тавилга болон бусад геометрийн дүрслэл бүхий бүтээлийг хийж эхэлсэн байна. Ингээд бас нэгэн авъяаслаг бүтээлчийн өвөрмөц бүтээлүүдээс сонирхоцгооё.
Модоор хийсэн гайхалтай бүтээлүүд Хадгалах
2013-10-25, 21:23

Бие засах өрөөний өвөрмөц 10 хаяг

Нийтийн бие засах газар бол бүх давхрагын хүмүүс үйлчлүүлдэг газар бөгөөд байрлалыг нь тусгай чимэглэл, хаягаар илэрхийлдэг билээ. Ингэхэд стандарт M, W /эрэгтэй, эмэгтэй / үсэгнүүд дизайнеруудыг баярлуулахаа больжээ. Тэд хүмүүст энэ бол нийтийн бие засах газар гэдгийг өгүүлэхээс гадна, инээмсэглэл төрүүлэх өвөрмөц хаягуудыг бодож олсон байна. Ингээд хамгийн өвөрмөц, хөгжилтэй хаягуудыг та бүхэнд толилуулж байна.
Бие засах өрөөний өвөрмөц 10 хаяг Хадгалах
2013-10-24, 19:31

Мельбурн дахь байр

Энэ тансаг байр нь Мельбурн дахь тавилга жижиглэн худалдаалдаг, дизайнд дуртай Австрали эр Жон Паркер (John Parker) -ийн Мельбурн дахь гэр ажээ. Тэрээр энд бараг 12 жилийн турш амьдарчээ. Эхлээд тэр агуулахтай болж, түүнийгээ онц тохижуулаагүй байжээ. Харин одоо энд шинэ гоёмсог интерьер бүхий байр болсон байна.
Мельбурн дахь байр Хадгалах
2013-10-20, 21:54

Хамгийн сонирхолтой 30 бүтээл

Галзуурал, гойд бүтээл хоёрын хооронд өчүүхэн зөрүү байдаг гэж би итгэдэг. Заримдаа агуу мэт санагдсан санаанууд энэ л өчүүхэн зөрүүний эрсдлээс болж зохиогчийнхоо цээжин дотор л үлддэг нь харамсалтай. Гэхдээ зоригтой хэрэгжүүлэгчид ч бас бий. Нөгөө талаасаа бидэнд өдөр тутамд тулгардаг ахуйн жижиг бэрхшээлүүдийг цогцоор нь шийдэх санааг олсон хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Гэвч одоо танд толилуулах доорхи бүтээлүүдийн зарим нь танд ямар нэгэн байдлаар тус хүргэж мэдэх юм. Зарим нь үнэхээр утгагүй санагдаж ч магад.
Хамгийн сонирхолтой 30 бүтээл Хадгалах
2013-10-20, 19:11

Дусал хэлбэртэй зөөврийн байшин

“dmvA” хэмээх бельгийн уран барилгачдын холбооны мэргэжилтнүүд “Дусал” нэртэй энэ зөөврийн байшинг зохион бүтээхэд хагас жилийг зарцуулжээ. Түүний дотор шүршүүр, гал тогоо, ор, бас юм хумаа тавих баахан тавиурууд байгаа ажээ. Түүний талбай 20м2 бөгөөд “Дуслыг” хүсвэл ямар ч хүн авч болно. Гэвч үнийг нь захиалга хийсний дараа мэдэгдэх гэнэ.
Дусал хэлбэртэй зөөврийн байшин Хадгалах
2013-10-17, 21:13

Сүрлэн бүтээл

Жил бүр Японы хөдөө талд цагаан будаа хураасны дараа сүрлэн овоонууд үлддэг байна. Нэгэн удаа хэн нэгний толгойд сүрлийг ашиглан бүтээл хийх санаа орж иржээ. Баримлын мастерууд энэ санааг дэмжин, өөрсдийн бүтээлийн үзэсгэлэн, наадмыг явуулж эхэлсэн байна. Одоо Кагава болон Нигата мужуудад болдог наадмууд нилээд алдартай ажээ.
Сүрлэн бүтээл Хадгалах
2013-10-17, 20:45

Вааран эдлэлийг хэрхэн хийдэг вэ?

Та нарын ихэнхи нь вааран эдлэлийг хэрхэн хийдэг талаар бага зэрэг мэдлэгтэй байх. Гэвч ваар хийх бүх явцыг бүр эхнээс нь харсан хүн цөөхөн биз ээ. Ингээд та бүхнийг луутай домбо хэрхэн хийж буйг харахыг санал болгож байна. Үнэхээр гайхалтай ажил!
Вааран эдлэлийг хэрхэн хийдэг вэ? Хадгалах
2013-10-16, 22:49

“Мандаж буй сар” хэмээх гайхалтай бүтээл

Та энэ үзэсгэлэнт хагас саран хэлбэрт байгууламжыг юугаар барьсан гэж бодож байна? Харахад шилэн мэт нүдэнд тусна. Гэтэл үнэндээ энэ барилгыг хуванцар саваар хийсэн бөгөөд ион гэрэлтүүлгийн ачаар ийнхүү үзэсгэлэнтэй болжээ. Бид бүхний хэрэггүй гэж хаядаг энэ саваар үзэсгэлэнт барилгыг бүтээх чадварлаг хүмүүс энэ дэлхийд байгаа нь бахархууштай.
“Мандаж буй сар” хэмээх гайхалтай бүтээл Хадгалах
2013-10-16, 21:11

Дубайд баригдах зочид буудал

Дубай дахь By Melia буудлын барилга болох, 2016 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй "Opus" цамхагийн төслийг "Zaha Hadid Architects" компани хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ барилга бол Ирак болон Британи архитекторуудын анхны хамтын бүтээл бөгөөд 100 өрөөтэй байх юм.
Дубайд баригдах зочид буудал Хадгалах
2013-10-15, 20:09