СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэмнэлт, байгальд ээлтэй хэрэглээг хослуулж чаддаг хүмүүсийн бүтээлүүд

Хүрээлэн байгаа байгаль орчны бохирдол өнөөгийн бидний ертөнцөд нэн тулгамдаж буй асуудал болоод байна. Гол ус, далай тэнгис бохирдсоноос бүхэл бүтэн эко систем, олон сая амьтан устан үгүй болохын ирмэг дээр иржээ. Бид эх дэлхийнхээ экологийг сайжруулах, байгаль орчноо аврахын төлөө хамтдаа юу хийж чадах вэ? Бид та бүхэнд энэхүү нийтлэлээр дамжуулан байгаль орчинд ээлтэйгийн зэрэгцээ мөнгөнд хэмнэлттэй бүтээгдэхүүнээс танилцуулъя!

Хэмнэлт, байгальд ээлтэй хэрэглээг хослуулж чаддаг хүмүүсийн бүтээлүүд Хадгалах
2021-07-27, 12:41

"Би инженер хүн, надад итгэ..." (30 фото)

Залхуу байдал хөгжил дэвшлийн хөдөлгүүр гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Бага хөдөлгөөн хийх, эрч хүчээ гамнах хүсэлтэй залхуучууд заримдаа зөнгөөрөө амьдралыг хялбарчлах гайхамшигтай аргуудыг бодож олдог байна. Энэ удаа залхуучуу "инженер"-үүдээс сурч болох арга мэхийг толилуулж байна.

"Би инженер хүн, надад итгэ..."  (30 фото) Хадгалах

"Нуухыг нь авах гээд..." - Түүхэн барилгуудыг засварлах гээд дордуулсан тохиолдлууд

Хүмүүс юмсыг аль болох шинэчилж өнгө үзэмжийг нь сайжруулахыг оролдох дуртай байдаг. Гэхдээ орчин үед сонгодог загварыг үгүйсгэж аль болох "сүүлийн үеийн" гэсэн өнгө хийцийг эрэлхийлэх болсон нь эргээд аливаа бүтээлийн утгыг алдагдуулж эхэлжээ. Үүний жишээ болгон түүхэн барилгуудыг засварлах гээд дордуулсан тохиолдлуудаас хүргэж байна. 

"Нуухыг нь авах гээд..." - Түүхэн барилгуудыг засварлах гээд дордуулсан тохиолдлууд Хадгалах

"Иргэнээ боддог" хотуудад хэрэгжүүлсэн бүтээлч санаанууд (30 фото)

Хөл хөдөлгөөн ихтэй, байнгын завгүй амьдрал өрнөж байдаг том хотод амьдарна гэдэг олон давуу талтайн зэрэгцээ сөрөг тал ч их. Эрүүл мэнд, худалдаа наймаа, үзвэр үйлчилгээ гээд сонголт өргөн тул хийх зүйл олдохгүйн зовлон байхгүй хэрнээ машинтай явахад түгжирнэ, явган явахад зам талбай бартаа саад ихтэй, орчин тойрон тааруу гээд стресс нэмэх зүйлсийг тоочоод барахгүй. Гэвч иргэдээ боддог хотод амьдрахад энэ мэт энгийн зүйлсээс стресстэхгүй байх бүрэн боломжтой аж.

"Иргэнээ боддог" хотуудад хэрэгжүүлсэн бүтээлч санаанууд (30 фото) Хадгалах
2021-06-09, 13:23

Амьдралыг хялбарчлах сонирхолтой аргууд

Залхуу байдал хөгжил дэвшлийн хөдөлгүүр гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Бага хөдөлгөөн хийх, эрч хүчээ гамнах хүсэлтэй залхуучууд заримдаа зөнгөөрөө амьдралыг хялбарчлах гайхамшигтай аргуудыг бодож олдог байна. Энэ удаа залхуучуудаас сурч болох арга мэхийг толилуулж байна.

Амьдралыг хялбарчлах сонирхолтой аргууд Хадгалах

Нэг бодлын ухаалаг, нэг бодлын инээд хүргэм дизайнтай бүтээлүүд (30 фото)

Аливаа эдлэл хэрэглэл үндсэн үүргээ бүрэн гүйцэт биелүүлэхийн зэрэгцээ өөр нэг давуу талтай болчихвол хэрэглэгчдийн нүдэнд амархан өртөж, эрэлттэй бүтээгдэхүүн болох боломжтой байдаг аж. Үргэлж л нэг янзаараа байдаг зүйлсээс хүмүүс хэдийнээ уйдсан учир бидний эргэн тойронд орших бүхий л зүйлд шинэ соргог дизайн хэрэгтэй болсон байна. Үүнийг овжин анзаарч чадсан хүмүүсийн хөгжилтэй бүтээлүүдийг танилцуулъя. 

Нэг бодлын ухаалаг, нэг бодлын инээд хүргэм дизайнтай бүтээлүүд (30 фото) Хадгалах
2021-05-28, 11:57

Хүн бүрийн сонирхлыг татах урлагийн бүтээл мэт гайхалтай зар сурталчилгаанууд

Хүн төрөлхтний  амьдралын аль ч цаг үед зар сурталчилгаа хувьсан өөрчлөгдөж, арга хэлбэрээ өөрчлөн, хүмүүсийн анхаарлыг дээд зэргээр татахын тулд энэ салбарын мэргэжилтнүүдэд сэтгэхгүй зүйл үгүй болжээ. Мэдээж, сурталчилгааны олон хэлбэр дунд олон хүний зэвүүцлийг төрүүлсэн бүтэлгүй хувилбар байхад урлагийн бүтээлд ч тооцож болохуйц гайхамшиг мөн байх аж. Ингээд та бүхэнд хамгийн сонирхолтой санаануудыг нэгтгэн хүргэж байгааг хүлээн авна уу!  

Хүн бүрийн сонирхлыг татах урлагийн бүтээл мэт гайхалтай зар сурталчилгаанууд Хадгалах
2021-04-29, 14:20

Худалдаж авахгүй байхын аргагүй ухаалаг савлагаатай бүтээгдэхүүнүүд

Орчин үед олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарч, сонголт арвин болсон нь худалдан авагчдыг барагийн зүйлд гайхахааргүй болгожээ. Иймд бүтээгдэхүүнээ бусдаас онцгой харагдуулж, худалдан авагчдын анхаарлыг татахын тулд гаднах сав баглаа боодолд хөрөнгө оруулалт хийхээс  өөр аргагүй болсон байна. Учир нь гайхалтай савлагаа нь тухайн бүтээгдэхүүнийг ижил төрөл бусад бараанаас ялгаж, худалдан авах хүслийг өдөөж өгдөг юм. Ингээд сав баглаа боодлын гайхамшгийг харуулсан ухаалаг шийдлүүдийг та бүхэнтэй хуваалцаж байна. 

Худалдаж авахгүй байхын аргагүй ухаалаг савлагаатай бүтээгдэхүүнүүд Хадгалах
2021-04-11, 15:30

Хэний ч санаанд оромгүй асуудалд зориулагдсан, ухаалаг шийдэлтэй эд зүйлс

Хүн төрөлхтөн өөрсдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбаршуулахын тулд шинэ техник технологи, боловсронгуй шийдлийг эрэлхийлсээр байгаа билээ. Чухам үүний тулд өчүүхэн жижиг асуудлыг ч шийддэг шинэ төхөөрөмжүүд, багаж хэрэгсэл, объектууд улам бүр нэмэгдсээр байна. Та бүхэнд хүмүүсийн амьдралыг ихээхэн хөнгөвчлөх хялбар шийдлүүдийг цуглуулан хүргэж байгааг хүлээн авна уу! 

Хэний ч санаанд оромгүй асуудалд зориулагдсан, ухаалаг шийдэлтэй эд зүйлс Хадгалах
2021-04-09, 14:41

Дэлхийн шилдэг дархчуудын биширмээр бүтээлүүд

Дэлхий дээр элдэв талын авьяастайн зэрэгцээ түүндээ өөрийн гэсэн ур дүйтэй олон сая хүн бий. Цөөн хэд нь байгалиас заяагдсан бэлэн өгөгдөлтэй байдаг бол дийлэнх хэсэг нь гагц өөрсдийн хичээл зүтгэл, олон жилийн туршлагын үр дүнд өнөөгийн их чадвараа бүтээсэн байдаг. Тэгвэл бид энэ удаад хатуу металийг урлагийн бүтээл болгон хувиргадаг уран гартай дархан хүмүүсийн бүтээлүүдийг онцлохоор шийдээд байна. 

Дэлхийн шилдэг дархчуудын биширмээр бүтээлүүд Хадгалах
2021-04-07, 12:23

Хөл хорионд уйдаж суухдаа хүмүүсийн урласан гайхалтай зүйлс

Бүтэн жилийн турш бидний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн цар тахлын үеэр хүмүүс чөлөөт цаг гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн билээ. Ихэнх нь энэ хугацааг уйдаж л өнгөрөөсөн бол зарим бүтээлч хүмүүс үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж чаджээ. Reddit сайтын "Something I Made" групп дээр тэдгээр уран гартай хүмүүс өөрсдийн урласан гайхалтай зүйлсээ хуваалцсаныг танд хүргэж байна.

Хөл хорионд уйдаж суухдаа хүмүүсийн урласан гайхалтай зүйлс Хадгалах
2021-03-28, 14:07

Сурталчилгааны самбарыг утгаар нь ашигласан брэндүүд

Энд тэнд өлгөөстэй зарын самбарууд ихэнхдээ нэгэн хэвийн, уйтгартай байх нь түгээмэл ч зарим тохиолдолд урлагийн бүтээлд тооцмоор гайхалтай ажлууд ч мөн бий. Гадаах сурталчилгааны самбарууд цаг үе, орчинтойгоо уялдаж, цаад санаагаа төгс илэрхийлсэн эсвэл бүр хүний сонирхлыг татаж жинхэнэ утгаар нь гайхшруулсан зэрэг олон янз байх аж. Эндээс та бүхэн урлаг болтлоо хөгжсөн зар сурталчилгааны шинэлэг самбаруудыг үзэх боломжтой. 

Сурталчилгааны самбарыг утгаар нь ашигласан брэндүүд Хадгалах
2021-03-26, 14:49