СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ам зайлагчийг гоо сайхандаа хэрэглэх шалгарсан аргууд!

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ам зайлагчийг өөр олон зүйлд ашиглаж болдгийг та мэдэх үү? Зүгээр ч нэг амаа зайлах бус, маш олон зүйлд ашиглаж, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой аж. Ингээд та бүхэндээ энэхүү бүтээгдэхүүнийг чухам юунд хэрэглэж, хэрхэн асуудлыг шийдвэрлэдэг болохыг танилцуулъя. Одооноос та ам зайлагчаа олон зүйлд ашиглаж, дотны нөхрөө болгоно гэдэгт итгэлтэй байна. 

Ам зайлагчийг гоо сайхандаа хэрэглэх шалгарсан аргууд! Хадгалах

Хятадын тэнгэр баганадсан барилга

Бээжинд 2009 онд “CCTV headquarters” барилга баригдаж дууссан бөгөөд энэхүү барилга нь Хятадын төв телевизийн байр юм. Энэхүү барилга нь телевизийн салбарын томоохон байгууламж болж байгаа бөгөөд 20 га газрыг нь бусад үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа гэнэ. CCTV-ийн шинэхэн барилгын архитекторыг Голландын архитектор Рэма Колхас (Rem Koolhaas) гаргасан бөгөөд тэрээр “Office for Metropolitan Architecture” төвийн ажилтан юм байна. Барилга нь 44 болон 54 давхартай хоёр өндөр байшингаас бүрдэх бөгөөд 54 давхар байшингийн өндөр нь 234 метр аж. Хоёр байшинг дээвэр мэт ташуу барилгаар холбосон учир гогцоо мэт харагдана.
Хятадын тэнгэр баганадсан барилга Хадгалах
2012-12-26, 23:27

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудын өвөрмөц бүтээлч сэтгэлгээгээ ашиглан хийсэн, дахин давтагдашгүй сонирхолтой зүйлсийг танилцуулдаг "Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл" нийтлэлийнхээ шинэ дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Магадгүй та эдгээрээс санаа аван шинэ бүтээл урлаж ч болно шүү дээ. Ингээд тухлан сууж, таалан болгооно уу.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Амьдралд хэрэгтэй шинэ бүтээлүүдийг танилцуулдаг "Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл"-ийн цоо шинэ цувралыг бид та бүхэндээ хүргэж байна. Энэ удаад гал тогооны өрөөнд зориулсан, амьдралыг хөнгөвчилөх сонирхолтой бүтээлүүдийг танилцуулахаар шийдлээ.
Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах
2015-08-15, 01:27

Хөргөгчний таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Гэхдээ ням гараг нь амралтын өдөр бус, гэртээ их цэвэрлэгээ хийж, ажлын өдрүүддээ бэлтгэх ёстой гэдгийг та мэдэх үү? Харин бид таны цэвэрлэгээний өдөрт зориулан, хөргөгчний таагүй үнэрийг арилгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Хөргөгчөө онгойлгох бүрт хэцүүхэн үнэр гарч, бухимдлыг тань барж, бушуухан хаахад хүргэж байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Хөргөгчний таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ? Хадгалах

Компьютер болон гар утсаа цоо шинэ мэт болгох аргууд

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас болон компьютрийг тэр бүр цэвэрлээгүйгээс болоод бохирдсон байдаг билээ. Энэ нь яваандаа өвчин тусахад хүргэдэг бөгөөд сөрөг нөлөөг нь хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ гар утас болон компьютрээ цоо шинэ мэт болгох аргуудыг дуулгахаар бэлтгэлээ.

Компьютер болон гар утсаа цоо шинэ мэт болгох аргууд Хадгалах

100 мянган долларын үнэтэй байшин

Архитектор Сергей Махно нь Киев хотод 100,000$-ын өртөгтэй зуслангийн байрыг барьсан байна. Энэ байрыг “Жэкийн байр” хэмээн нэрлэсэн бөгөөд орчин үеийн хэв маяг, цэцэрлэгт хүрээлэн, мах шарах газартай байгаа нь байшингийн давуу тал болжээ. Байшин 2 давхар бөгөөд нэг давхарт нь зочдын өрөө, гал тогоо, угаалгын өрөө байрлах бол хоёр давхарт нь хоёр унтлагын өрөө, угаалгын өрөө, номын сан байрладаг байна. Төсөвдөө тааруулан сонирхолтой байшинг бүтээжээ.
100 мянган долларын үнэтэй байшин Хадгалах
2014-02-19, 01:28

Нэрийн хуудасны шилдэг 20 санаанууд

Шилдэг удирдагчид өөрийн бизнесийг амжилттай хөгжүүлэхийн тулд үйлчлүүлэгчийн анхаарлыг татах тал дээр нэлээд их анхаардаг. Тэрээр бүх зүйлийг нарийвчлан бодож нэрийн хуудсан дээр хүртэл анхаарлаа хандуулдаг байна. Удирдлагын нэрийн хуудас гэдэг тухайн байгууллагын нүүр царай болдог билээ. Ингээд хамгийн шилдэг 20 нэрийн хуудсыг та бүхэнд хүргэе.

Нэрийн хуудасны шилдэг 20 санаанууд Хадгалах
2015-05-29, 22:06

Гацуур модны чимэглэлийг ингэж хийдэг

Шинэ жил болоход тун цөөхөн хоног үлдэж байна. Шинэ жил гэхээр танд юу санаанд ордог вэ? Янз бүрийн идэх юмаар дүүрэн ширээ юу? Ерөнхийлөгчийн үг, Шинэ жилтэй холбоотой зар суталчилгаа юу? гацуур мод уу? Энэ баярыг бид бүр хүүхэд байхаасаа л сайн мэднэ. 12 сар гараад л гацуур модоо чимэх гэж хөөрцгөлдөг байснаа санаж байна. Харин одоо тэр гоёхон гацуур модны чимэглэлийг хэрхэн хийдэг тухай үзэцгээе.

Гацуур модны чимэглэлийг ингэж хийдэг Хадгалах
2013-12-06, 22:01

Сочи дахь олимпийн паркийн бvтээн байгуулалт

2008 оны 8-р сарын 8-нд манай урд хєрш БНХАУ-д зуны олимп болсон билээ. Тэгвэл энэ удаа 2014 оны 2 сарын  7-ноос 23-ны хооронд манай хойд хєрш ОХУ-д анх удаагаа євлийн олимп болох нь ээ. Имеретийн хязгаарт байрлах уг Олимпийн паркийн бvтээн байгуулалтын газар дэрээс хийсэн орос сэтгvvлчийн фото сурвалжлагыг та бvхэндээ хvргэх гэж байна. Бvтээн байгуулалтанд ямар технологи ашиглаж байгаа ямар ямар асуудлууд гарч байгааг харуулхаар зорилоо. Ингээд бидэнтэй зэрэгцэн орших, эртний анд оросууд маань хэрхэн олипд бэлтгэж байгааг хамтдаа харцгаая.
Сочи дахь олимпийн паркийн бvтээн байгуулалт Хадгалах
2010-07-19, 16:48

Хог хаягдлаар бизнес хийсэн залуу

Энэтхэгийн далайн эрэг дээр маш олон тооны төрөл бүрийн өнгө, хэлбэр хэв маягтай углаашны хаягдал байдаг байна. Энэ хог нь задардаггүй учир далайн эргийн ойролцоо тонн тонноор хадгалагдан үлдэж хүмүүст төдийгүй, амьтдад нэлээд саад болдог ажээ. Харин Кенийн иргэн Жули Черч (Julie Church) энэ асуудлыг шийдвэрлэх аргыг олсон бөгөөд тэрээр эдгээр хаягдлуудыг цуглуулж хүүхдийн тоглоом хийдэг байна.

Хог хаягдлаар бизнес хийсэн залуу Хадгалах
2015-03-17, 06:12

Унтлагын өрөөгөө тохилог болгох шилдэг санаанууд

Хүн гэдэг сэтгэлийн амьтан билээ. Амьдралд нь жаахан л зүйл өөрчлөгдөхөд түүнийг мэдэрч, аз жаргал уйтгар гунигт автдаг. Тэр ч утгаараа өдөр тутмын хэвшсэн зүйлүүдээсээ хэдэн хором ч атугай салж, өөрийн төсөөллийн ертөнцөө өрөөндөө цогцлоох ухаалаг санаануудыг хүргэж байна. Энэхүү мэдээлэл танд  таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.
Унтлагын өрөөгөө тохилог болгох шилдэг санаанууд Хадгалах
2016-01-26, 00:25