СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нүүр гарынхаа алчуураа угаахдаа гаргадаг 7 алдаа

Бидний нүүрэндээ хүргэж, арьсаа арчиж цэвэрлэх нүүр гарын алчуур хамгийн цэвэрхэн байх ёстой. Ингэснээр бид элдэв нян бактери, халдвар зэргээс өөрийгөө сэргийлэх ач тустай юм. Гэвч алчууруудаа зөв угаах тухай мэдлэг хомс байдаг нь нууц биш юм. Ихэнх хүмүүс алчууруудаа зүгээр л угаалгын машинд хийж эргүүлээд л боллоо гэж үздэг бөгөөд энэ нь хичнээн их аюул дагуулж байдгийг тэр бүр мэддэггүй. Иймд та бүхэндээ нүүр гарын алчуур угаахдаа гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар шийдлээ. 

Нүүр гарынхаа алчуураа угаахдаа гаргадаг 7 алдаа Хадгалах

Хэрэглэдэггүй зүйлсийг ашиглах гайхалтай санаанууд

Сүүлийн үед санхүүгийн хямрал айл бүрийн үүдийг тогших боллоо. Энэ үед бид шинэ зүйлийг худалдаж авахаас илүүтэй байгаа зүйлсээ зөв зохистой ашиглаж, амьдрал ахуйдаа хэрэглэх нь хямралыг давах хамгийн зөв алхам юм. Бидний бэлтгэсэн доорх мэдээллээс санаа авч, гэртээ өөрчлөлтийг хийгээд үзээрэй. Үр дүн нь үнэхээр гайхалтай байх болно.

Хэрэглэдэггүй зүйлсийг ашиглах гайхалтай санаанууд Хадгалах

Гарын доорх материалаар гэрээ тохижуулах хялбар аргууд

Гэрээ тохижуулмаар санагдавч санхүүгийн асуудал, завгүй байх гэх мэт тохиолдлууд тантай тулгарч байсан уу? Тэгвэл бид танд гэрээ хэрхэн хялбар, хямд аргаар тохижуулж болох талаар хүргэе. Танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Гарын доорх материалаар гэрээ тохижуулах хялбар аргууд Хадгалах
2018-05-16, 08:18

Маш сонирхолой ахуйн бvтээлvvд №1

Уртаас урт амралтын єдрvvд тааламжтайяа vргэлжилж, зуны дэлгэр уур амьсгал, гэр бvлийн дулаахан орчинтой гайхалтай цохицож, хєдєє гадуур аялалаар явах нэг нь явсан энэ vед та бидэнд ахуйн хэрэглээндээ хамгийн их хэрэгцээтэй эд зvйлсийн талаарх сонирхолтой нийтлэл яг цагаа олсон мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна. Гэртээ нэгийг авчихсан байхад чимэг болно уу гэхээс илvvдэл, хэрэгцээгvй зvйл болж овоорохгvй нь лавтай. Бодит амьдрал дунд хvн бvтээлчээр сэтгэж, єєр єнцгєєс харж чадах л юм бол бєєн санаа, бєєн шинэ сэдэл байдаг ажээ. Ингээд бvгдээрээ гэр ахуйн маш сонирхолтой бvтээлvvдийн цуглуулгатай танилцацгаая.
Маш сонирхолой ахуйн бvтээлvvд №1 Хадгалах
2011-07-16, 23:59

Гэрээ цэмцийлгэх хялбар аргууд

Ням гараг бол амралтын бус харин ажлын өдрүүддээ бэлтгэх тун ч үр бүтээлтэй өнгөрүүлэх ёстой үүрэгт өдөр юм. Ялангуяа гэрээ цэмцийтэл цэвэрлэж, хөлсөө урсгах гэрийн эзэгтэй нарын хувьд хүнд өдөр байдаг нь нууц биш билээ. Харин бид таны хүнд өдрийг хөнгөвчлөх хялбархан аргуудыг дуулгая.

Гэрээ цэмцийлгэх хялбар аргууд Хадгалах

Монгол загасчид дэлхийн тавцанд

Сүүлийн үед дэлхий нийтийн хандлага бүх салбарт эко тогтвортой хөгжлийн үзэл санааг эрхэмлэн дээдлэх болсон бөгөөд загасчлал ч бас энэ чиглэлээр хөгжиж, жинхэнэ спорт утгаараа арга техник, зорилго, төрөл хэлбэр нь маш их хувьсан өөрчлөгдөж байна. Товчхондоо загасчлал бол маш сайхан амралт, стресс тайлах аргуудын нэг боловч загасыг агнах нь чухал биш, бариад буцаан тавих гэсэн зарчим нь /catch and release/ спортын загасчлалын гол агуулгыг илтгэх ёстой. Мэдээж хуулиар агнахыг хориглоогүй төрөл зүйлийн загасыг зохистой хэмжээнд авч хүнсэндээ хэрэглэх нь зүйн хэрэг.

Монгол загасчид дэлхийн тавцанд Хадгалах
2013-02-21, 05:36

Залхуу хүмүүс л агуу зүйлсийг бүтээдэг

Залхуу хүмүүсийг тэгтэл нь шүүмжлэх хэрэггүй ээ. Тэдэнд аливаа ажлыг хялбар аргаар хэрхэн чанартай хийх тухай үргэлж элдэв янзын шинэ санаа эргэлдэж байдаг юм. Орчин цагийн хамгийн баян хүн, "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс (Bill Gates) нэгэнтээ "Би залхуу хүмүүст итгэдэг. Тэдэнтэй хамтран ажиллахыг ямагт эрмэлздэг. Учир нь тэд ямарваа нэгэн ажлыг бүтээх дөт замыг хайж, цаг хождог юм" хэмээн хэлсэн удаатай. 

Залхуу хүмүүс л агуу зүйлсийг бүтээдэг Хадгалах
2016-06-11, 09:13

Сонирхолтой дизайнтай ахуйн хэрэглэлүүд

Уншигч та бүхэнд маш сонирхолтой, бүтээлч хандлагаар дизайныг нь гаргасан ойр зуурын хэрэгслүүдийн ээлжит танилцуулгыг хүргэж байна. Эдгээрийн аль нь ч гэсэн хэрэглэхэд ойр, хялбар, тухлаг бөгөөд загварлаг ажээ. Бүх зүйл дээр бүтээлч өнцгөөс төвлөрж, өөдрөгөөр харж чадвал үнэхээр амьдрал дунд шинэ бүтээл, шинэ санаа төрөх шиг амархан зүйл байдаггүй гэсэн бодол төрснийг тантай хуваалцах нь зүйтэй байх. Ингээд сонирхолтой бүтээлүүдтэй танилцацгаая.
Сонирхолтой дизайнтай ахуйн хэрэглэлүүд Хадгалах
2012-11-28, 02:01

Хүүхдийн өрөө тохижуулах шилдэг санаанууд

Хэрвээ та шинэ байранд дөнгөж нүүж орсон эсвэл хүүхдийн өрөөгөө хэрхэн тохижуулахаа мэдэхгүй байгаа бол бидний хүргэх гэж буй зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Хүүхдийн өрөө тохижуулахад өнгө болон гэрлийн хослол маш чухал бөгөөд доорх зурагнуудаас та санаа авч болно.
Хүүхдийн өрөө тохижуулах шилдэг санаанууд Хадгалах
2015-09-17, 18:00

Гадны загасчид Монголд...(1-р хэсэг)

Дэлхийд гайхагдам онгон дагшин, зэрлэг байгальтай газар гэвэл зөвхөн бидний эх нутаг - Монгол орныг л хэлэх биз ээ. Тиймдээ ч гадаад дотоодын аялагч жуулчид энэ сайхан байгалийг үзэж сонирхох, ан агнуур хийж, тэр дундаа загасчлахаар холын холоос зорин ирдэг. Тэрхүү жуулчид Монголд ирээд хэрхэн загас агнуур хийдэг тухай фото нийтлэлийг цуврал болгон уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Гадны загасчид Монголд...(1-р хэсэг) Хадгалах
2016-03-06, 19:12

Хамгийн сонирхолтой 30 бүтээл

Галзуурал, гойд бүтээл хоёрын хооронд өчүүхэн зөрүү байдаг гэж би итгэдэг. Заримдаа агуу мэт санагдсан санаанууд энэ л өчүүхэн зөрүүний эрсдлээс болж зохиогчийнхоо цээжин дотор л үлддэг нь харамсалтай. Гэхдээ зоригтой хэрэгжүүлэгчид ч бас бий. Нөгөө талаасаа бидэнд өдөр тутамд тулгардаг ахуйн жижиг бэрхшээлүүдийг цогцоор нь шийдэх санааг олсон хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Гэвч одоо танд толилуулах доорхи бүтээлүүдийн зарим нь танд ямар нэгэн байдлаар тус хүргэж мэдэх юм. Зарим нь үнэхээр утгагүй санагдаж ч магад.
Хамгийн сонирхолтой 30 бүтээл Хадгалах
2013-10-20, 19:11

''Бээжингийн Хєєс''- хэмээх барилгын тєсєл

Эрхэм уншигч таны мэлмийд ємнєд Хєршийн зогсоо зайгvй хєгжил цэцэглэлтийн нэгээхэн хэсэг болсонMAD("Солиотууд") хэмээх євєрмєц нэртэй архитекторчдын нэгдлийн сонирхолтой бvтээлийг толилуулж байна. Тэд єєрсдийн санаачилсан хєєсєн байгууламжийн цуврал тєслийнхєє салхийг хагалж, хамгийн анхны бvтээлээ барьж дуусаад байгаа ажээ. За ингээд энэхvv сонирхолтой бvтээлийн тєрхийг болон тухайн тєслийн ерєнхий план зэргийг бага сага мэдээллийн хамт хvлээн авна уу.
''Бээжингийн Хєєс''- хэмээх барилгын тєсєл Хадгалах
2009-09-15, 11:27