Элдэв зураг (80 фото) №588

"Элдэв зураг" нийтлэлээ хүлээж байв уу? Бид ч ялгаагүй хүлээдэг энэ нийтлэлийн маань цоо шинэ дугаар хүрч байна. Сонирхолтой, сонжмоор зурган нийтлэлдээ өнгөрсөн 7 хоногт дэлхий дахинд болсон сонин, содон үйл явдлыг хүргэдгийг байнгын үзэгчид та бүхэн хэдийнэ мэдэх билээ. Хамтдаа хорвоогийн өнгө төрх, хүмүүний амьдралтай танилцангаа дэлхий ертөнцөөр аялцгаая.  

Элдэв зураг (80 фото) №588 Хадгалах
2018-12-21, 14:00

Эцэг эхчүүд охин хүүхэд өсгөхдөө юун дээр алддаг вэ?

Ихэнх хүмүүс эртний ёс заншил, уламжлалыг баримталж хүүхдүүдээ өсгөдөг билээ. Энэхүү уламжлалаар бол эмэгтэй хүүхэд эелдэг даруу, гэрийн ажилд сайн, дуулгавартай байх хэрэгтэй гэдэг бөгөөд энэ нь хожим ээж, сайн эхнэр болоход тустай гэж үздэг юм. Гэвч орчин үед хосууд гэрийн ажлаа хамтран хийж, эмэгтэй хүн нисгэгч, барилгын салбарт ч ажиллах нь энгийн үзэгдэл болсон. Ингээд охидоо хүмүүжүүлэхдээ гаргадаг эцэг, эхчүүдийн нарын алдаатай танилцацгаая.

Эцэг эхчүүд охин хүүхэд өсгөхдөө юун дээр алддаг вэ? Хадгалах

Таны амьдралын хэмнэл, эрүүл мэндийн тухай ойлголтыг эрс өөрчлөх 11 баримт

Эрхэм баян эрүүл мэнд гэж бид ярьцгаадаг. Тиймээс маш олон хүн эрүүл байхын тулд биед юу сайн, юунаас сэргийлэх ёстой гэх мэт шинэ зүйлсийн эрэл хийж, мэдээлэл цуглуулдаг. Техник технологийн XXI-р зуунд эрдэмтэн судлаачид хүний биеийн тухай бүх нээлтийг аль хэдийн хийсэн мэт санагдаж байгаа ч, яг үнэндээ судлагдаагүй, бидний мэдэхгүй зүйлс байсаар байна. Саяхан л гэхэд хоол зүйчид өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй гэдгийг тогтоож мөн хүйтэнд чичрэх нь турах явцыг хурдасгадаг гэдгийг баталжээ. Ингээд уншигч та бүхэн амьдралын хэмнэл, эрүүл мэндийн тухай ойлголтыг өөрчлөх 11 баримттай танилцана уу.

Таны амьдралын хэмнэл, эрүүл мэндийн тухай ойлголтыг эрс өөрчлөх 11 баримт Хадгалах

Худалдаа хөгжлийн банк 29-р сургуулийн сурагчдыг 14 дэх жилдээ баярлууллаа

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29-р тусгай дунд сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод 14 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 300 гаруй хүүхдэд баярын бэлгээ түгээлээ.

Худалдаа хөгжлийн банк 29-р сургуулийн сурагчдыг 14 дэх жилдээ баярлууллаа Хадгалах

Б.Мэдрээ: Банкаар олгосон ЖДҮ-ийн зээл зээлдэгчээ ч эрсдэлээс хамгаалдаг

~ Зээлдэгчийн туршлага бус төслийн үр ашгийг чухалчилдаг ~
Эдийн засгийг солонгоруулах амин сүнс болсон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зүтгэж яваа бизнес эрхлэгчдийг хамгийн үр дүнтэй дэмжиж буй төсөл бол Японы Засгийн газрын “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хөнгөлөлттэй зээл” юм. Анх 2006 оноос хэрэгжсэн тус төсөл хоёр үе шаттай хэрэгжиж дууссан бөгөөд одоо зээлийн эргэн төлөлтөөс дараа дараагийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх загвар гэгдэж буй энэ төслийн талаар ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.

Б.Мэдрээ: Банкаар олгосон ЖДҮ-ийн зээл зээлдэгчээ ч эрсдэлээс хамгаалдаг Хадгалах

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга!

Пиццанд дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Иймд уншигч танд гэртээ нимгэхэн гурилтай, шаржигнасан хүрээтэй, тахианы мах, мөөг, улаан лооль, бяслагны орцтой амтат пиццаг хялбар аргаар хийх жорыг танилцуулъя. Дараах жор нь том хэмжээтэй хоёр пиццаны порцоор тооцогдсон болно. 

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга! Хадгалах
2018-12-20, 17:35

Эмэгтэйчүүд гар хангалга хийх ёстой 12 шалтгаан

Эмч нар болон сексологичид гээд ер нь энэ салбарт ажилладаг бүхий л хүмүүс эмэгтэй хүн гар хангалга хийснээрээ юунд сэрэл нь хөдөлдөг, яавал дур тавьдаг буюу өөрийнхөө сексийн мэдрэмжийг нээж чадна гэж үздэг. Цаашлаад үүнийгээ нээж чадсан эмэгтэйчүүд эрүүл мэнд сайжирдаг ажээ. Гэхдээ гар хангалга хийх нь зөвхөн сексийн амьдралаар зогсохгүй эрүүл мэнд, сэтгэл зүйд ч хэрэгтэй зүйл юм. Харин та доорх мэдээллээс чухам юунд сайн гэдгийг мэдэж аваарай.

Эмэгтэйчүүд гар хангалга хийх ёстой 12 шалтгаан Хадгалах

Алдартай сэтгүүлүүд нүүр зургаа яагаад дахин хуулбарладаг вэ?

Сэтгүүл зөвхөн нэг удаагийнхаа нүүр зургаар тухайн улиралд сэтгүүлдээ багтсан бүх зүйлийг илэрхийлэхийг оролддог. Тэгэхээр нүүр зураг нь бүхэл бүтэн түүхийг уншигчдадаа хүргэхийг зорьдог зүйл юм. Тэгвэл зарим томоохон сэтгүүлүүд өөрсдийн хуучны алдартай нүүр зургуудыг шинээр дуурайлган тавих дуртай байдаг. Ингэснээр тэд өнгөрсөн үеийг одоотой холбож цаг хугацаа хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг юм. Харин зарим сэтгүүл зүгээр л бусад сэтгүүлийг хуулбарлаж эсвэл элэглэж нүүр зургаа дуурайлгадаг байна.

Алдартай сэтгүүлүүд нүүр зургаа яагаад дахин хуулбарладаг вэ? Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчид

Гартаа гэрэл зургийн ямар нэг аппарат барьсан сая сая хүнээс хамгийн шилдгийг тодруулна гэдэг үнэхээр хэцүү. Гэрэл зургийн урлагт ямар орон зай эзэлж, ямар ул мөр үлдээсэн, хэн нь бусдын аваагүй зургийг авсан, хэн нь ямар нөлөө үзүүлсэн гээд шалгуур олон. Дор бид бүхий л цаг үеийн хамгийн шилдэг 25 гэрэл зурагчин хэн бэ?

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчид Хадгалах

Таны биеийн булчин зангирч өвддөг бол үүнийг заавал уншаарай!

Булчингийн сулрал нь ихэнхдээ генийн өөрчлөлтөөс болдог бөгөөд энэ нь булчингийн масс алдагдахад  нөлөөлдөг юм. Энэ нь дотроо 150 орчим өвчнийг багтаадаг ч бид төдийлөн анзаарч хардаггүй билээ. Бид тэд бүгдээс хамгийн түгээмэл тохиолддог 8 төрлийн булчингийн өвчний мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тиймээс  хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай.

Таны биеийн булчин зангирч өвддөг бол үүнийг заавал уншаарай! Хадгалах

"Forbes" сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн баян алдартнуудыг тодрууллаа!

Нэр алдар мөн эд хөрөнгө зэрэгцэн оршиж болдог гэдгийг "Forbes" сэтгүүл дахин баталлаа. Тодруулбал тус сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтыг гаргасан байна. Өөрсдийн хийж бүтээсэн зүйлс, сонирхсон чиглэл, салбартаа амжилт гаргаж, тэргүүлэгч нь байж чадсан алдартнууд өдгөө хөрөнгөндөө умбаж, баян тансаг амьдарч яваа билээ. Ингээд та бүхэнд хамгийн баян алдартнуудын жагсаалтыг хүргэе. 

"Forbes" сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн баян алдартнуудыг тодрууллаа! Хадгалах