Хайртай бүсгүйдээ хамгийн өвөрмөц аргаар гэрлэх санал тавьсан эрчүүд

Хүний амьдралд тохиох онцгой үйл явдлуудын нэг нь яахын аргагүй хурим мөн гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлнэ байх. Гэвч энэ нүсэр арга хэмжээний өмнө хуримын санал тавих томоохон даалгавар залууст оноогддог билээ. Цэцэг жимс, шаар, лаа, элдэв чимэглэл гээд хүн бүхний санаанд хамгийн түрүүнд буудаг зүйлсээс илүү өвөрмөц зүйл сэтгэхийг хүссэн хүмүүсийн аргуудаас хүргэе! 

Хайртай бүсгүйдээ хамгийн өвөрмөц аргаар гэрлэх санал тавьсан эрчүүд Хадгалах

20 бүсгүйтэй зэрэг болзож, 3-тай нь хамт амьдарч байсан Хятадын луйварчин эрийг баривчилжээ

Эмэгтэйчүүдийн сул талыг ашигладаг луйварчид энэ дэлхий дээр цөөнгүй бий. Тэгвэл саяхан Хятадад ийм луйварчдын хаан гэж хэлж болох этгээдийг баривчилжээ. Тэрбээр 20 эмэгтэйтэй нэгэн зэрэг явалдсан бөгөөд тус бүрээс нь их хэмжээний мөнгө залилан авсан байна. Уг хэргийн талаарх гомдол энэ оны 3-р сарын 20-нд Хэнань мужийн Жэнжоу хотын цагдаагийн хэлтэст ирсэн аж.

20 бүсгүйтэй зэрэг болзож, 3-тай нь хамт амьдарч байсан Хятадын луйварчин эрийг баривчилжээ Хадгалах

Том биетэй мөртлөө "эрхийн балай" амьтдын хөгжилтэй зургууд

Амьтад гэдэг биеийн хэмжээнээсээ хамаараад айдас төрүүлэм сүрдэм эсвэл эсрэгээрээ эгдүү хүргэм хөөрхөн харагддаг талтай. Гэвч тэдгээрийн дунд сүр жавхлант, аварга том биетэй араатнууд ч айлын буйдан дээр хүржигнээд эрхэлж хэвтэж байгаа муур шиг үйлдэл гаргадаг байна. Ингээд та бүхэнд тэжээвэр муур, нохой мэт аашилж буй догь залуусын зургийг толилуулъя!

Том биетэй мөртлөө "эрхийн балай" амьтдын хөгжилтэй зургууд Хадгалах

"Хэмжээ чухал биш" - Эхнэр, найз бүсгүйгээсээ намхан алдартнууд

Авьяас чадлынхаа хүчээр олон сая хүмүүст танигдаж, энтертайнмент ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа цогцлоосон алдартай эрхмүүдэд өндөр нуруу, дур булаам бие цаашлаад бүр сайхан царай ч хэрэггүй байдаг бололтой. Амжилттай яваа тэдгээр одод үзэсгэлэнт эхнэрийнхээ үзэмжээр гоёх гэсэн мэт олны нүд унагам, төгс бүсгүйчүүдийг эхнэр, найз бүсгүйгээрээ сонгосон байдаг. Бид энэ удаад та бүхэнд хосуудын дунд өндөр, намын асуудал чухал биш болохыг батлах зургуудыг хүргэхээр сонгосон байна.

"Хэмжээ чухал биш" - Эхнэр, найз бүсгүйгээсээ намхан алдартнууд Хадгалах

Гудамжинд хоног төөрүүлж явахдаа санамсаргүйгээр модель болсон Нигери залуугийн түүх

Хүний амьдрал, хувь төөрөг гэдэг дэндүү хачирхалтай гэдгийг мянга мянган хүмүүсийн амьдралд тохиосон гэнэтийн өөрчлөлт, эргэлт батлан харуулсаар байгаа билээ. Зөв газартаа, зөв цагтаа байж таарсан хүнд бол амьдралаа орвонгоор нь өөрчилнө гэдэг хормын төдийд шийдэгдэх асуудал байдаг бололтой. Үүний жишээ болсон хүн бол Нигерийн Осун мужийн Али Олакунми (Ali Olakunmi)  хэмээх залуу аж. Тэрээр урьд өмнө нь орох оронгүй байсан бөгөөд гудамжинд хоног төөрүүлж явахдаа амьдралыг нь өөрчилж чадах чухал хүнтэй таарсан байна. 

Гудамжинд хоног төөрүүлж явахдаа санамсаргүйгээр модель болсон Нигери залуугийн түүх Хадгалах

Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл

Усгүй амьдралыг төсөөлцгөөе. Нэг цаг, нэг өдөр ч бид эрүүл, аз жаргалтай амьдарч чадахгүй байх даа? Гэтэл бид үнэхээр өдөр тутамдаа усаа хэмнэж чаддаг билүү? 2050 он гэхэд манай улсын цэнгэг усны нөөц дуусаж болзошгүй гэсэн судалгаа бий. "Болзошгүй" гэсний учир нь хэрвээ бид яг одоо хэмнэж чадвал хадгалж чадна, үгүй бол шавхагдаж дуусна гэсэн үг. Саяхан л 2020 он маш хол мэт санагддаг байсан биш гэж үү? Тэгвэл өөртөө хайртай хүмүүс өөрийн болон ирээдүйнхээ төлөө усаа хэрхэн хэмнэдэг бол?

Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл Хадгалах

Далайд живсэн нь тодорхой болсон дэлхийн 8 дахь тив дээр хэн амьдарч байсан бэ?

Сүүлийн жилүүдэд дэлхий дээр өөр нэг тив оршин байсан гэдэг онолыг дэвшүүлэх эрдэмтдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс судлаачид тэрхүү сураггүй болсон тивийн геологийн давхаргыг илүү идэвхтэй судалж, шинэ нээлт хийхийг оролдож эхлээд байна. Үүний үр дүнд живж үгүй болсон тэрхүү тивийн оршин суугчдын чулуужсан үлдэгдэл олдсон аж. 

Далайд живсэн нь тодорхой болсон дэлхийн 8 дахь тив дээр хэн амьдарч байсан бэ? Хадгалах

"Land Cruiser 300" машины анхны зургууд ил болжээ

Ойрын хугацаанд олон улсын мэдээллийн вэбсайтууд дээр Toyota Land Cruiser 300-ийн анхны зургууд тарж эхэлсэн билээ. Төмөр хүлэг сонирхогчдын анхаарлыг татаад буй тэдгээр зургуудыг Наран улсын Айчи муж дахь Тоёота үйлдвэрийн ойролцоо дарсан байв. Албан ёсны нээлт нь удахгүй болох гэж байгаа ч зураг дээрх автомашины тооноос анзаарахад бөөнөөр үйлдвэрлэх ажил хэдийнээ эхэлсэн харагдаж байлаа.

"Land Cruiser 300" машины анхны зургууд ил болжээ Хадгалах

Төгс сайхан бүсгүйн бодит жишээ болсон Викки Дуганы түүх (30 фото)

Жүжигчин, загвар өмсөгч Викки Дуган (Vikki Dougan) 50-аад оны үед олон гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж, Playboy сэтгүүлийн нүүрэн дээр хүртэл гарч байсан юм. Тэрээр дэлхий даяарх эмэгтэйчүүдийн дунд нуруугүй даашинзийг алдаршуулсан гэгддэг бөгөөд тухайн үеийн мянга мянган залуусын сэтгэлийг эзэмдэж чадсан жинхэнэ мөрөөдлийн бүсгүй байжээ. Ингээд гоо үзэсгэлэнгээрээ түмний харцыг булаасан Викки Дуганы алдрын замналтай танилцацгаая!

Төгс сайхан бүсгүйн бодит жишээ болсон Викки Дуганы түүх (30 фото) Хадгалах

Дэлхийн алдартантай гэр бүл болсон энгийн даруу, олонд танигдаагүй 13 хүн

Дэлхийн хэмжээнд танигдсан алдартай хүмүүс өөр хоорондоо гэрлэх нь хэвийн үзэгдэл. Мэргэжил нэгтэй эсвэл нэг салбарт ажилладаг хүмүүс нэг нэгнийхээ ажил, амьдралд тулгардаг нийтлэг асуудлуудыг сайн мэддэг учир бие биенээ ойлгоход бэрхшээл учрах нь цөөн байдаг байх. Гэвч тэс өөр салбарт ажилладаг, тэс өөр амьдралын хэв маягтай хүмүүс ч гэр бүл болж, урт удаан хугацаанд аз жаргалтай амьдарч байгаа олон тохиолдол бий. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хосуудын талаар танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн алдартантай гэр бүл болсон энгийн даруу, олонд танигдаагүй 13 хүн Хадгалах

Шоронгийн хоригдлуудын нууцаар бүтээсэн гайхмаар эд зүйлс

Зүгээр суухаасаа ч уйдаж эхлэх үед хүмүүсийн доторх бүтээлч чанар жинхэнээсээ сэрдэг байна. Шоронд хоригдох ял сонссон хориглууд хийсэн хэргээрээ өөр хоорондоо харилцан адилгүй ч энэ газарт байх хугацаандаа бараг нийтээрээ бүтээлч талаа нээдэг гэхэд хилсдэхгүй бололтой. Өнөөдөр бид та бүхэнд хоригдлуудын бүтээсэн сонирхолтой зүйлсийг онцлон хүргэхээр сонгоод байна. Эдгээр бүтээлүүд таны гайхшралыг төрүүлэх нь гарцаагүй. 

Шоронгийн хоригдлуудын нууцаар бүтээсэн гайхмаар эд зүйлс Хадгалах

Филиппин бүсгүй Австралийн нэгэн гэр бүлд 3 жилийн турш "боолчлогдож" амьдарчээ

Австрали улсын Сидней хотын оршин суугч Шейла (Sheila McAleer) болон Жошуа Макалер (Joshua McAleer) нар 2013 онд нэр нь тодорхойгүй Филиппин эмэгтэйн замын зардлыг төлж, Австралид ажилд авах авах санал тавьсан байна. Дэлхийд тэргүүлэх хөгжингүй орнуудын нэгэнд ажиллаж, их хэмжээгээр цалинжих боломжийг олзуурхсан Ази эмэгтэй тэдний саналыг хүлээн авч, Австрали улсын жуулчны визээр тус оронд очжээ.

Филиппин бүсгүй Австралийн нэгэн гэр бүлд 3 жилийн турш "боолчлогдож" амьдарчээ Хадгалах