Алдарт "ABBA" хамтлагийн дөрвөн гишүүн өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Тэртээх 1972 онд Швед улсын Стокольм хотноо байгуулагдсан поп хөгжмийн ABBA хамтлаг 70, 80-аад оны үед дэлхийн олон улсын урлагт хайртай залуусыг өөрсдийн хоолой, өнгө төрхөөрөө байлдан дагуулж байсан билээ. Өөрсдийн урын сандаа багтсан бүтээлүүдээ өөрсдөө зохиодог байсан тэд одоо ч гэсэн сая сая шүтэн бишрэгчтэй хэвээр байна. Тэгвэл тус хамтлаг байгуулагдсанаас хойш бараг 50 жилийн дараа хамтлагийн гишүүд яаж амьдарч байгаа бол?

Алдарт "ABBA" хамтлагийн дөрвөн гишүүн өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

"Амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн" - Цахим хэрэглэгчдийн хуваалцсан эерэг түүхүүд

Хүний амьдралын хугацааг бүхэлд нь саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар дүүрэн гэж тодорхойлдог хүмүүс бий. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй. Гэвч аливаа бүхний өнгө будаг хосолж байж үзэмж төгс болдгийн адилаар амьдралд тохиох бараан өдрүүдэд ч гэрэл гэгээ оршсоор байдаг аж. Ингээд та бүхэнд хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг өгүүлэх сэтгэл хөдөлгөм, бяцхан түүхүүдийг хүргэж байна.

"Амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн" - Цахим хэрэглэгчдийн хуваалцсан эерэг түүхүүд Хадгалах

Америкийн зураач Винсент Жиарраногийн тосон будгаар зурсан бодит мэт сод бүтээлүүд

Контемпорари-реалист урсгалын зураач Винсент Жиаррано (Vincent Giarrano) нь зөвхөн өдөр тутмын амьдралдаа харсан дүр зургуудаа буулгадаг. Гэхдээ түүний зургууд өнгө будгийн хоршил, гэрэлтүүлэг, зохиомж зэрэг нь яг л гэрэл зураг шиг бөгөөд тосон будгаар зурсан гэхэд итгэмээргүй. Зургуудыг нь анхааралтай ажиглахад Нью-Йорк хотын завгүй амьдрал, хүмүүс болон орчин тойрны холбоог шууд мэдрэх шиг л болно.

Америкийн зураач Винсент Жиарраногийн тосон будгаар зурсан бодит мэт сод бүтээлүүд Хадгалах
2021-05-03, 13:47

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №43

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №43 Хадгалах
2021-05-03, 13:40

Билли Айлиш "Vogue" сэтгүүлийн нүүрийг шинэ өнгө төрхөөрөө чимэв

Грэммийн шагналт поп од Билли Айлиш (Billie Eilish) шүтэн бишрэгчдээ хөндлөнгийн хүмүүсээс хараат бус, өөрийнхөөрөө байхыг үлгэрлэн уриалдаг. Хэсэгхэн хугацааны өмнө өөрийн нэрийн хуудас болсон ногоон үсээ шаргал болгож шуугиан дэгдээгээд амжсан залуу од энэ удаад Vogue сэтгүүлийн нүүрийг дасал болсон дүр төрхөөсөө тэс өөр хэв маягаар чимж, олныг гайхшрууллаа. Тэрээр энэ зураг авалтаар дамжуулан шүтэн бишрэгчдэдээ хэзээ ч харуулж байгаагүй шивээсээ ил болгосон байна.

Билли Айлиш "Vogue" сэтгүүлийн нүүрийг шинэ өнгө төрхөөрөө чимэв Хадгалах

"Залхуурлын хаан" гэлтэй нөхдийн инээд хүрмээр зургууд

Ажил, амьдралаа төлөвлөснийхөө дагуу үргэлжлүүлэхэд хөндлөнгийн олон зүйл саад учруулдаг талтай. Гэвч хүмүүст өөрөөс нь шалтгаалах хэд хэдэн хүчин зүйл байдгийн нэг нь залхуурал гэдэгтэй сөргөлдөх хүн гарахгүй байх. Энэ удаад бид та бүхэнд залхуурлын хаан, хатан гэлтэй гайхширмаар нөхдийн хөгжилтэй мөчүүдийг хүргэж байна.

"Залхуурлын хаан" гэлтэй нөхдийн инээд хүрмээр зургууд Хадгалах

Усан доорх гэрэл зургийн мастер Жэйсон Вашингтоны нүд баясгам сайхан бүтээлүүд

Далай доорх байгаль эх газар дээрх байгалаас дутахааргүй үзэсгэлэнтэй бөгөөд илүү нууцлаг байдаг. Тэр тусмаа өнгө өнгийн загас сүлжилдэж, харь гаригийн гэмээр ургамлаар бүрхэгдсэн халуун орны гүехэн устай далайн гоо сайхныг нүдээр үзэж байж л мэдэрнэ. Энэ бүгдийг АНУ-аас гаралтай, Кайман арлын улсад амьдардаг гэрэл зурагчин Жэйсон Вашингтон хальсанд буулгаж үлдээдэг аж.

Усан доорх гэрэл зургийн мастер Жэйсон Вашингтоны нүд баясгам сайхан бүтээлүүд Хадгалах
2021-05-02, 14:25

Өмссөн хувцсандаа "хулхидуулсан" хүмүүс (40 фото)

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ хэмээх үг байдаг. Хүн бүхэн хувцаслалтандаа ихээхэн анхаарал хандуулах болсон энэ үед өмсөх хувцсаа болгоомжтой сонгохгүй бол хэт их загвар хөөснөөс үүдэн дараах хөгжилтэй үр дүнгүүд гарах аж. Санаатай болон санамсаргүй байдлаар хувцаслалт чинь таныг "од" болгоход тун амархан цаг үе иржээ.

Өмссөн хувцсандаа "хулхидуулсан" хүмүүс (40 фото) Хадгалах

Эр хүн болж төрмөөргүй дэлхийн 6 газар

Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүдийн эрх болоод нийгэм дэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах болсон. Мэдээж хэрэг зарим талаараа эмэгтэйчүүд эрчүүдтэй адил хэмжээнд үнэлэгдэхгүй байгаа нь үнэн билээ. Тэгвэл эсрэгээрээ эрчүүд нь өөрсдийн эрхийн төлөө тэмцмээр орнууд байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр газруудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Эр хүн болж төрмөөргүй дэлхийн 6 газар Хадгалах

"Бурхан надаар тохуурхсан бололтой..." - Хүмүүсийн хөгжилтэй бүтэлгүйтлүүд (20 фото)

Хүний л амьдрал хойно хааяа азгүйтэх үе гарах нь мэдээж. Гэлээ ч энэ бүхэн бидний амьдралын өчүүхэн нэг хэсэг учир хэт их гуниглах шаардлагагүй биз ээ. Харин ч эсрэгээрээ инээд наргиан болгож ойлгож ч болох юм шүү дээ. Ингээд нөхцөл байдал санаснаас буруугаар эргэсэн зарим азгүй тохиолдлуудыг сонирхоцгооё. 

"Бурхан надаар тохуурхсан бололтой..." - Хүмүүсийн хөгжилтэй бүтэлгүйтлүүд (20 фото) Хадгалах
2021-05-02, 12:35

"Шулам" хэмээн цоллуулж буй жүжигчин Амбер Хердийн амьдрал

Америкийн жүжигчин Амбер Херд(Amber Heard)-ийг жүжигчин Жонни Деппийн хуучин эхнэр, салахдаа нэлээн хэл ам гаргаж дэлхий даяар шуугиан тарьсан гэдгээр нь хүмүүс таних болсон. Гэвч түүний өнгөрсөн амьдрал нь одоогийнхоос ч дутахгүй сонирхолтой байсныг хүмүүс төдийлөн мэддэггүй.

"Шулам" хэмээн цоллуулж буй жүжигчин Амбер Хердийн амьдрал Хадгалах

Сүүлийн 40 жилд дэлхий хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах сансраас авсан зургууд

Өнөөг хүртэл дэлхийн дулаарал явагдаж байгаа гэдэгт итгэдэггүй хүмүүс байсаар байгаа билээ. Тэгвэл саяхан Google Earth дэлхий дээрх гол ус, цэвдэг хэрхэн үгүй болж байгааг харуулсан зургуудыг гаргажээ. Эдгээр нь сүүлийн 40 жилд манай гарагт цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлсөн болох нь ойлгомжтой болно. 

Сүүлийн 40 жилд дэлхий хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах сансраас авсан зургууд Хадгалах