"Сүйрсэн дэлхийд ганцаар үлдсэн нь..." - Америк уран бүтээлчийн төсөөллийн ертөнцөөр аялцгаая!

Америкийн Бостон хотоос гаралтай зураач, дижитал артист Скотт Листфильд нь уран зургийн "поп сюрреализм" урсгалын хамгийн том төлөөлөгчдийн нэг юм. Шинжлэх ухааны уран зөгнөлийн гүнзгий сонирхолтой тэрээр мөхлийн дараах дэлхийд цор ганцаар үлдсэн нэгэн сансрын нисэгчийн адал явдлыг уран бүтээлийн гол сэдвээ болгодог.

"Сүйрсэн дэлхийд ганцаар үлдсэн нь..." - Америк уран бүтээлчийн төсөөллийн ертөнцөөр аялцгаая! Хадгалах
2021-11-15, 18:57

Дарангуйлагчийн хүү, боксчин, жүжигчин гурав Филиппиний ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байна

Филиппиний 60 сая гаруй иргэд Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн залгамжлагчийг ирэх онд сонгохоор болж байна. Тус улсын төрийн тэргүүн 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг л удаа сонгогдоно гэж хуулинд нь заасан байдаг аж. Цар тахал болоод Зүүн өмнөд Азийн улс төрийн байдал туйлын эгзэгтэй байдалд байгаа энэ үед зөв хүнээ сонгох нь тус улсын иргэдийн хувьд хамгийн чухал асуудал болжээ. Дутертегийн хувьд ч орыг нь хэн эзлэх вэ гэдэг түүний цаашдын хувь заяаг шийдэх юм.

Дарангуйлагчийн хүү, боксчин, жүжигчин гурав Филиппиний ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байна Хадгалах

"Монгол орон агаараас..." - Нисгэгч Л.Нямбаярын авсан гайхалтай гэрэл зургууд

Нисгэгч нар ажлаа хийж байхдаа үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй дүр зургийг байнга харж чаддаг азтай хүмүүс ажээ. Тэгвэл Монголын иргэний нисэхийн салбарт 35 зүтгэсэн, "МИ-8" нисдэг тэрэгний мастер хэмээн хүндлэгдсэн гавьяат нисгэгч Л.Нямбаяр өөрийн өдөр бүр хардаг тэрхүү дүр зургуудаа олон нийтэд хуваалцахаар шийджээ. Ингээд та бүхэнд Улаанбаатар хот, Монгол орны байгаль олон мянган метрийн өндрөөс, нисдэг тэрэгний цонхоор хэрхэн харагддагийг хүргэж байна.

"Монгол орон агаараас..." - Нисгэгч Л.Нямбаярын авсан гайхалтай гэрэл зургууд Хадгалах
2021-11-15, 18:26

Байгалийн гамшгийн нөлөөгөөр ил гарсан археологийн гайхамшигт олдворууд

Байгалийн гамшиг нь үргэлж хор хохирол учруулж, гай зовлон дагуулдаг гэвэл үгүй аж. Эрдэмтэн судлаачдын хувьд заримдах гамшигт явдлын ачаар шинэ судалгаа эхлүүлэх боломж олддог байна. Жишээ нь томоохон үер болсны дараа олон мянган жил газар доор байсан балгас ил гарч ирсэн тохиолдол хэд хэд байдаг бөгөөд чухамдаа тийм гамшиг тохиолдоогүй бол тухайн газарт малтлага хийхгүй байсан нь мэдээж. Ингээд та бүхэнд байгалийн гамшгийн ачаар олдсон олдворуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Байгалийн гамшгийн нөлөөгөөр ил гарсан археологийн гайхамшигт олдворууд Хадгалах

Хятадын нэртэй улс төрчийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан теннисчин бүсгүй сураггүй алга болжээ

Хятадын төдийгүй дэлхийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор бичигддэг теннисчин Пэн Шуай улсынхаа нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэг Жан Гаолиг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн тухай постыг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд оруулж, томоохон шуугиан дэгдээсэн билээ. Гэтэл Пэн энэ бүхний дараа ор сураггүй алга болсны зэрэгцээ түүний цахим хаяг болон постууд нь устгагдсан байна.

Хятадын нэртэй улс төрчийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан теннисчин бүсгүй сураггүй алга болжээ Хадгалах

40 гаруй жилийн турш баригдаагүй цуврал алуурчинг илрүүлсэн түүх

"Голден Стэйтийн алуурчин" гэх нэрээр танигдсан цуврал алуурчинг 40 гаруй жилийн турш эрэн сурвалжилсны эцэст 2018 онд илрүүлсэн юм. Өмнө нь цагдаа хийж байсан 72 настай Жозеф ДеАнжело 1974-1986 онуудад Калифорни мужид 12 хүний аминд хүрч, 50 удаа хүчингийн хэрэг, 100 гаруй хулгай хулгай дээрмийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. АНУ-д гэмт хэргийн шинжээчид олон жилийн турш илрээгүй гэмт хэргүүдийг генийн мэдээллийг ашиглан илрүүлэх арга нэвтрүүлсний хүчинд энэхүү зартай алуурчинг барьсан байна. 

40 гаруй жилийн турш баригдаагүй цуврал алуурчинг илрүүлсэн түүх Хадгалах

Голомт банк LIME аппликэйшнтэй хамтран ажиллана

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид интернэтэд суурилсан үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч Онлайм нетворк ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн нууцлалыг хангасан үйлчилгээг хүртээмжтэй, хялбар байлгах, шинэлэг инновацийг илэрхийлэх, судалгаа хийх, шийдэл боловсруулж харилцаа холбоо, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт хамтран хувь нэмрээ оруулахаар санал нэгдлээ.

Голомт банк LIME аппликэйшнтэй хамтран ажиллана Хадгалах

Дани улс яагаад баян хүмүүст ээлтэй орон биш вэ?

Бид хэрэв Дани улсад очвол бүх зүйл нь тэнгэрт тулсан үнэтэй мэт санагдана. Манай орон байтугай Европын бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад ч дэндүү үнэтэй боловч иргэдийнх нь цалингийн хэмжээг авч үзвэл үнэндээ хэвийн зүйл аж. Энэ мэтээр бүх даничууд юугаар ч дутахгүй амьдарч буй мэт харагдах ч үнэхээр чинээлэг хүн тэндээс бараг л олдохгүй. Үүний цаад шалтгаан нь юу юм бол?

Дани улс яагаад баян хүмүүст ээлтэй орон биш вэ? Хадгалах

Өвөр Монголд орших дэлхийн хамгийн нарийхан гол

Урсгал ус болгон гол мөрөн бишийг хүн бүр мэднэ. Харин горхи ямар үед гол болж, гол нь ямар үед мөрөн болдгийг хүн бүр мэдэхгүй болов уу. Тэгвэл ӨМӨЗО-ны нутагт орших нэгэн голыг эрдэмтэд судалж үзээд үнэхээр гол мөн болохыг нь баталж, тэгээд зогсохгүй дэлхийн хамгийн нарийхан голоор тодруулжээ.

Өвөр Монголд орших дэлхийн хамгийн нарийхан гол Хадгалах
2021-11-14, 18:55

Залуу үеийн төлөөлөл алдартнуудаар чимсэн "CFDA Fashion Awards" наадмын онцлох гоёлууд

Алдартнуудын гоо үзэсгэлэн, дизайнеруудын торгон мэдрэмжийг хослуулдаг "CFDA Fashion Awards" ёслол нь нэр хүнд, хамрах хүрээгээрээ "Met Gala"-ийн дараа ордог. Гол нь аль болох залуу үеийн төлөөлөл, тухайн онд гялалзаж чадсан алдартнуудыг нүүр царайгаа болгодгоороо "CFDA Fashion Awards" ялгарч чаддаг. Ингээд та бүхэнд энэ жилийн ёслолын улаан хивсэн дээрх онцлох мөчүүд, шилдэг дүр төрхүүдээс хүргэж байна.

Залуу үеийн төлөөлөл алдартнуудаар чимсэн "CFDA Fashion Awards" наадмын онцлох гоёлууд Хадгалах

Антарктидын нэгэн оцон шувуу 3000 км зам туулж, Шинэ Зеландад иржээ

Цагаан баавгай хойд туйлд, оцон шувуу өмнөд туйлд амьдардаг учраас тэд хоорондоо хэзээ ч уулзах боломжгүй гэдгийг хүн бүр сургуулийн газарзүйн хичээл дээрээ заалгадаг. Гэхдээ оцон шувуунууд нь жил бүр хоол олохоор Антарктидын хатуу ширүүн нөхцөлд олон зуун километр замыг туулдаг гайхалтай тэвчээртэй амьтад юм. Тэгвэл нэгэн оцон шувуу тэвчээрийнхээ хязгаарыг үзэхээр шийдсэн бололтой, Номхон далайн цаана орших Шинэ Зеландын эрэгт сэлж хүрчээ.

Антарктидын нэгэн оцон шувуу 3000 км зам туулж, Шинэ Зеландад иржээ Хадгалах
2021-11-14, 16:53