1
Өрсөлдөгчийнхөө ярьж буй зүйлийг буруу тийш чиглүүлэх
Таны өрсөлдөгч баримт дэлгэвэл тэдгээрийг ямар нэг сөрөг зүйлтэй эсвэл бусдад буруу сэтгэгдэл төрүүлэх сэдэвтэй холбож тайлбарлах хэрэгтэй. Жишээлбэл, тэрээр ямар нэг мэрэг төлөгтэй холбоотой зүйл ярих юм бол та түүнийг мухар сүсэгтэй хүн болгож болно. Ерөнхийдөө энэ нь тухайн магалдаж буй сэдэв биш, харин ерөнхий агуулгыг шүүмжлэх арга юм.
2
Өрсөлдөгчийнхээ хэлсэн үгийг өөрийнх нь эсрэг ашигла
Өрсөлдөгч тань ямар нэг зүйлийг үнэн гэж хэлбэл түүний өмнө нь хэлсэн зүйлтэй зөрчилдөж байгаа эсэхийг шалгаарай. Цаашилбал тухайн хүн өмнө нь магтаж эсвэл сайнаар дурсаж байсан баримтыг тухайн хэлсэн зүйл нь үгүйсгэж байвал бүр сайн хэрэг болно. Тухайн зүйл маргааны сэдэвт хамаарах эсэх чухал биш. Зүгээр л "Чи өөрийгөө үгүйсгэлээ тиймээс чиний буруу" гэж хэлэх хэрэгтэй.
3
Түүний хэлсэн зүйлийг үнэгүйдүүлэх
Өрсөлдөгчийнхөө мэдэгдэлд юу гэж хариулахаа мэдэхгүй байхдаа түүнд хариулж чадахгүй гэдгээ нарийн аргаар хүлээн зөвшөөрч болно. Нэг ёсондоо та "Чиний зөв байж болох ч наад хэлсэн зүйлийн талаар би лав мэдэхгүй юм байна. Тэгэхээр чиний зөв байж болох юм" гэдэг утгыг илэрхийлэх ёстой.
Ийм байдлаар, таныг хүндэлдэг сонсогчид өрсөлдөгч чинь утгагүй зүйл ярьж байна гэдэгт бүрэн итгэлтэй байх болно. Энэ төрлийн башир арга нь таны эсрэг маргалдаж байгаа хүний хэлсэн зүйлийн үнэ цэнийг бууруулдаг.
4
Шатаах
Хэрэв өрсөлдөгч тань уурлаж эхлэх юм бол энэ мөчийг ашиглах ёстой. Та өрсөлдөгчөө уурлуулж, тохуурхах замаар анхаарлыг нь сулруулж болно. Мөн тэр уурлаж байна гэдэг нь та түүний эмзэг цэгийг олж чадсан байна гэсэн үг. Тиймээс тэр эмзэг цэгийг эцсээ хүртэл дарах хэрэгтэй. Сүүлийн үеийн интернэт троллууд яг ийм арга хэрэглэдэг болсон. Хамгийн гол нь өөрөө тайван байж өрсөлдөгчөө уцаарлуулж чадах юм бол ялалт баталгаатай боллоо гэсэн үг юм.
5
Алдааг эрэлхийлэх
Өрсөлдөгч тань үнэн юм ярьж байгаа ч азаар буруу аргаар түүнийгээ тайлбарлаж байгаа тохиолдолд түүний ярьсан зүйлийг няцаахад хялбар байдаг. Мөн түүний ярьж байгаа зүйлийг хүмүүс сайн мэдэхгүй байвал та ялсан гэсэн үг. Мөн өрсөлдөгч тань олон нотолгоо гаргаж ирсний нэг нь алдаатай бол түүн дээр тулгуурлан хэлсэн бүх зүйлийг нь няцааж болно.