Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдийг тусгаарлах Непалын харгис уламжлал

Балба охин Парвати Богати (Parwati Bogati) сарын тэмдэг нь ирэх бүрд “Чхаупади” ёсыг дагаж, овоохойд ордог байв. Энэхүү уламжлалын дагуу тэрбээр сарын тэмдэг нь ирж дуустал гадагш гарч болохгүй. Энэ бол Балба дахь олон зууны турш дагаж мөрдөн үргэлжилж буй зан үйл бөгөөд сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүд, охид ариун бус хэмээн тооцогддог учраас ингэж тусгаарладаг учиртай ажээ.

Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдийг тусгаарлах Непалын харгис уламжлал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өсвөр насны Парвати охин Хималайн хүйтэн өвөл ганцаараа тэрхүү овоохойд байсан учир шөнө хөлдөж үхэхгүйн үүднээс даарахын эрхэнд гал ноцоосон байна. Харамсалтай нь маргааш өглөө охины хадам ээж хэдийн амьсгал хураасан цогцос олсон байна.

Балбын баруун хэсэгт орших Доти дүүргийн Пурбичуки тосгоны дүүргийн цагдаагийн байцаагч Сундар Бамын хэлснээр Парвати “Шөнө агаарын хэм буурч, хур тунадас унасны улмаас эрс хүйтэрсэн тул гал асаасан байсан. Харин унтаж байхад нь хөнжил нь шатсан бололтой. Цонх, хаалга нь хоёулаа хаалттай байсан тул бид түүнийг угаартаж үхсэн гэж үзэж байна” гэжээ.

Чхаупади зан үйл Балбад одоо хүний эрхийн эсрэг хууль бус үйлдэлд тооцогдох болсон ч маш олон хүмүүс үүнийг дагаж мөрдсөн хэвээр байгаа гэнэ. Батын их сургууль, Балба дахь Байгаль орчин, эрүүл мэнд, хүн амын үйл ажиллагааны судалгааны төв (CREHPA) 2019 онд Балбын баруун өмнөд хэсэгт орших тосгодын 400 өсвөр насны охины дунд явуулсан судалгааг танилцуулсан байна. 

Судалгаанд “Охидын 60 хувь чхаупадиг хууль бус гэдгийг мэддэг байсан ч 77 хувь нь үүнийг аргагүй дагадаг хэвээр” гэсэн үр дүн гарсан байна. Судлаачид энэ ёсыг эгэл жирийн ард иргэд байтугай, өндөр боловсролын түвшинтэй хүмүүс хүртэл түгээмэл үйлддэг болохыг олж мэджээ. 

Парвати 2019 онд нас барсан бөгөөд энэ зан үйлийн нөлөөгөөр нас барсан дөрөв дэх хохирогч болжээ. Чхаупади нь 2017 онд эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож, Доти дүүрэгт энэ зан үйлийг “бүрмөсөн халсан” гэж байцаагч Сундар хэлсэн юм. Гэвч Парватигийн үхлээс харахад энэхүү заншил нь одоо хүртэл хэрэгжиж байгаагаар барахгүй охид, эмэгтэйчүүд байгалиас заяасан физиологийн онцлогоор ялгаварлан гадуурхагдаж, цаашлаад сарын тэмдэгтэй холбоотой гутаан доромжлол үхлийн аюултай хэвээр байгаа гэнэ.

Балбын зохиолч, хүний эрхийн активист Радха Паудел “Өмнө нь эмэгтэйчүүд тусдаа овоохойд хоригдож байсан бол одоо тэдний олонх нь байшингийн аль нэг хэсэгт өөрийгөө тусгаарладаг болжээ. Тэд сарын тэмдгийн үеэр гэр бүлийн гишүүдийн хамт ямарваа үйл ажиллагаанд оролцох боломжгүй хэвээр байна” гэж мэдэгдэв.

"Үнэн хэрэгтээ тэдгээр охид, эмэгтэйчүүд зүгээр л овоохойд тусгаарлагддаг юм биш. Эмэгтэйчүүдийг бусад хүмүүс, үхэр, ургамал, жимс, хүнсний ногоонд хүрэхийг нь ч хориглодог" гэж НҮБ-ын 2011 оны тайланд дурджээ.

Бэлгийн болон нөхөн үржихүйн чиглэлээр судалгаа явуулдаг Женифер Томпсон энэ зан үйлийг ихэвчлэн "Гэр бүл, хамт олны дундах өндөр настнууд, түүний дотор эхчүүд, эмээ нар болон бусад ахмад эмэгтэйчүүд нь санаачлан хэрэгжүүлдэг" гэж хэлжээ.

Чау овоохойгүй бол зарим эмэгтэйчүүд зүгээр л гадаа хүйтэнд хоног төөрүүлдэг гэнэ.

Балба дахь сарын тэмдэгтэй холбоотой гутаан доромжлолыг арилгахын тулд олон нийтийн цуглаан зохион байгуулагчид болон төрийн бус байгууллагууд хүчин чармайлт гаргаж байна. 2019 оны 12-р сард цагдаа нар Парватитай адил шалтгаанаар нас барсан эмэгтэйн хүргэн ахыг баривчилжээ. Түүнийг Парватитай адил сарын тэмдгийн овоохой руу хөөсөн гэж буруутгасан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()