Дөнгөж худалдаанд гараад буй 2022 оны Mercedes-Benz C300d-тай танилц!

Mercedes-Benz тансаг зэрэглэлийн гэхээс илүү энгийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гаргах тал дээр анхаарч ажилладаг болоод удаж байна. Үүний дагуу тус компанийн зүгээс хэд хэдэн энгийн загвартай бүтээгдэхүүн гаргаад байгаа. Эдгээрийн нэг бол саяхан худалдаанд гарсан C-class цувралын шинэ загвар 2022 Mercedes-Benz C300d машин юм. 

Дөнгөж худалдаанд гараад буй 2022 оны Mercedes-Benz C300d-тай танилц!

Ерөнхийдөө энгийн хэрэгчдэд тохируулах үүднээс хурд хүчнээс илүү тохь тухыг бодолцож бүтээсэн энэхүү машин нь боломжийн үнэтэй гэдгээрээ олны анхаарлыг татаад байгаа. Машин эхний ээлжид Европ болон АНУ-ын зах зээл дээр гарч байгаа бөгөөд 44-46 мянган ам.долларын үнэ хүрч байгаа аж. 

Мэдээж энэ нь их мөнгө мэт санагдаж болох ч Mercedes-Benz-ийн тансаг зэрэглэлийн машины хувьд харьцангуй хямд юм. 

Салоны хувьд S-class цувралын машинуудтай төстэй болсон нь худалдан авагч нарт илүү өндөр зэрэглэлийн мэдрэмж төрүүлэх гэсэн оролдлого байх. 

Чухамдаа өрсөлдөгч нар нь Audi A4, BMW 3, болон Genesis G70 зэрэг илүү хямд үнэ бүхий арай боломжийн үнэ бүхий тансаг загварын машин зэх зээлд нийлүүлж эхэлсэн тул Mercedes-Benz яаравчлан C300d-г худалдаанд гаргахад нөлөөлсөн байж болно. 

Хянах самбар хэт том байна гэсэн гомдол зарим худалдан авагч нар тавьж байгаа. Гэхдээ огт харагдахгүй байснаас хэн ч гэсэн үзэж чадах хэмжээтэй байсан нь дээр биз ээ. 

Гадна талдаа 360 хэмийг ажигладаг камертай учраас машинд ямарваа нэг зүйл ойртох үед жолоочид шууд мэдэгдэх юм. Энэ нь машиныг зай багатай газар тавих гэх мэт үед том давуу тал болох нь дамжиггүй.

Машин 255 морины хүчтэй 2.0 литрийн дөрвөн цилиндртэй турбо хөдөлгүүртэй юм. Турбо хөдөлгүүрийг 48 вольтын гибрид системээр сайжруулсан бөгөөд үүний ачаар хөдөлгүүрийн хүчийг түр зуур 20 морины хүчээр нэмэгдүүлж болох юм.

Бүх дугуй нь хөтлөгчтэй бөгөөд хүсвэл урд хойд дугуйнуудын хөтлөгчийг түр салгаж болно. 

Есөн шатлалт автомат хурдны хайрцагтай нь зарим хүмүүст арай цөөн санагдаж магад. Бүх дугуйны хөтлөгчийг асаасан бол машин 5.3 секундэд 100 км/ц хурдалж чадна. Энэ нь өмнөх үеийн С ангиллын машинуудыг бодвол 0.5 секундээр хурдан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()