1
Цусан дахь сахарын хэмжээ
Цусан дахь сахрын хэмжээ тогтвортой үед бие организм болон тархи цатгалан мэдрэмж авдаг. Харин сахрын хэмжээ буурах үед тархи өлсөж буй дохиог илгээдэг байна.
Шөнийн цагт хоол идээгүй удсан байхад цусан дахь сахрын түвшин яагаад буурдаггүй вэ? Жишээлбэл, өглөөгүүр стрессийн дааврын түвшин их байдаг. Үүнээс гадна биднийг хоол идээгүй байх үед глюкоз нь сахрын түвшинг хэвийн хэмжээнд хадгалдаг юм.
Үүнээс гадна бие организм тухайн өдөртөө бэлдэж энергиэ хуримтлуулж эхэлдэг бөгөөд глюкозыг бага багаар цусанд ялгаруулдаг байна.
Харин оройн цагаар нөхцөл байдал тэс өөр. Бүхий л өдрийн туршид амсхийх завгүй, хооллох завгүй ажиллаж, тэнцвэртэй хооллож чадаагүйн улмаас бид орой маш ихээр өлсдөг. Цусан дахь сахрын түвшин буурч, ходоод хоосорсны зэрэгцээ сэтгэл зүйн хувьд ядарсан байдаг учир хоол, амттангаар өөрийгөө тайвшруулж шагнадаг аж.
2
Бид хэдий чинээ удаан хооллохгүй байна, төдий чинээ хоолны дуршил буурна
Хоёр дахь шалтгаан бол грелин болон лептин гэх өлсөх, цадах мэдрэмжийг хариуцдаг даавартай холбоотой. Бүтэн өдрийн турш өлсөж байгаад орой унтахын өмнө бага зэрэг хоол идсэний дараа өглөө бидэнд грелин даавар өлсөж буй дохиог өгөх ёстой. эвч бид хэдий чинээ хооллохгүй удна, төдий чинээ хоолны дуршилгүй болдог байх нь. Харин удаан хугацаанд юм идэхгүй байж байгаад завсарт нь бага зэрэг зууш идэхэд л маш их өлсөх мэдрэмж төрөх бөгөөд ялангуяа илүүдэл жинтэй хүмүүсийн хоолны дуршил эрс өсдөг байна.
Хоол идэхгүй байх нь грелин дааврын түвшинг бууруулдаг учир бид өлсдөггүй. Тиймээс лептин буюу цадах мэдрэмжийг хариуцдаг даавар өглөөгүүр харьцангуй их байдаг гэнэ. Бидэнд цадсан мэдээллийг дамжуулах дохио гэж байдаггүй бөгөөд харин өлсөөгүй мэдрэмж гэж бий. Энэ нь хоёр өөр зүйл гэдгийг санаарай.
3
Зуршил
Орчин үеийн завгүй амьдралын хэв маягаас үүдэж бид хооллолтондоо төдийлөн анхаарал хандуулахаа больсон. Заримдаа ажил дээрээ, сургууль дээрээ хөнгөн хооллох нь энгийн л үзэгдэл болсон билээ. Хэрвээ таны бие организм өглөө хоол идэхгүй, харин орой их хэмжээгээр идэж дассан бол энэ нь ерөнхийдөө зуршил болсон гэсэн үг юм. Тиймээс ч тархи тань танаас өглөө хоол нэхэхгүй, харин орой их хэмжээгээр идэх хүслийг төрүүлдэг.
Өглөө өлсөхгүй байвал заавал идэх хэрэгтэй гэж үү?
“Олон судалгаанаас харахад, өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэнд болон насжилтад сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Гэхдээ эрүүл хүн өлссөн үедээ л идэх хэрэгтэй. Өлсөхгүй байгаа тохиолдолд заавал хүчээр идэх шаардлага үгүй” хэмээн хоол зүйч Татьяна Демьяненко хэлсэн байна.