Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.27

2022-08-27, 10:30
1,781

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хойд Солонгост чиглэсэн цэргийн төлөвлөгөөг шинэчлэхийг тушаав, Оросууд Дани улстай тэнцэх газар нутгийг алдсан, НАТО-ийн мэдээлэл хакеруудын гарт орсон байж болзошгүй зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.27
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Абэг хамгаалж чадаагүй тул Японы цагдаагийн дарга огцров

Японы цагдаагийн дарга өнгөрсөн сард сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байгаад амиа алдсан ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн  хэргийн улмаас огцров. Тус улсын ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан  Абэ долдугаар сарын 8-нд Нара хотод буудуулж амиа алдсан юм. 

Абэг хамгаалж чадаагүй тул Японы цагдаагийн дарга огцров

2 Латви ЗХУ-ын үеийн ялалтын хөшөөг нураав

Латви улсын нийслэл Рига хотод орших 80 метр өндөр хөшөөг нураажээ. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад зориулан ЗХУ-ын үед барьсан уг хөшөөг нураасан нь Латви ОХУ-ын харилцаанд зөрчлийг нэмэгдүүлнэ гэж ажиглагчид харж байна. Балтын тэнгисийн Латви улсад сүүлийн 10 гаруй жилд гараагүй өргөн хүрээтэй цахим халдлага өнгөрсөн долоо хоногт гарсны дараа Рига дахь Зөвлөлтийн үеийн хөшөөг нураасан нь энэ.

Латви ЗХУ-ын үеийн ялалтын хөшөөг нураав

3 АНУ-ын сенатор Хятадын эсэргүүцлийг үл харгалзан Тайваньд ирлээ

Хятад улс Тайванийг зорих барууны айлчлалыг эсэргүүцэж байгаа ч АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид энэ сард гурав дахь удаагаа Тайпэйд айлчилж байна. Теннесси мужаас Бүгд найрамдах намаас сонгогдсон Марша Блэкберн өнгөрсөн шөнө Тайпэй хотын нисэх онгоцны буудалд газарджээ.

АНУ-ын сенатор Хятадын эсэргүүцлийг үл харгалзан Тайваньд ирлээ

4 Европ тив цацрагийн гамшигт өртөх эрсдэлтэй тулгарчээ

Орост эзлэгдсэн Запорожье атомын цахилгаан станц Украины эрчим хүчний сүлжээнээс  салжээ. Үүнээс болж  Европ тив цацрагийн гамшигт өртөх эрсдэлтэй тулгарсан гэж ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Запорожийн үйлдвэр нөөц цахилгаан эрчим хүчний ачаар л аюулгүй ажиллаж чадсан гэж тэр хэллээ. Өмнө нь галын улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл учирч станцын үйл ажиллагаа доголдож байсан удаатай аж.

Европ тив цацрагийн гамшигт өртөх эрсдэлтэй тулгарчээ

5 Мьянмар: Их Британийн элчин сайд асанг гэмт хэрэгт буруутгаж байна

Их Британиас Мьянмар улсад суугаа Элчин сайд асанг тус улсын цэргийн хунта цагаачлалын гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгасан тухай мэдээлэв. Түүнийг нөхрийнх нь хамт баривчлан саатуулсны дараа олон нийтэд мэдэгджээ. Элчин сайд Вики Боуманы визэнд бүртгүүлсэн хаяг нь оршин суух хаягтай нь таарахгүй байгааг цэргийн хунтагийн мэдэгдэлд дурджээ. Мьянмарын Цагаачлалын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд дээд тал нь таван жилийн хорих ял оноодог.

Мьянмар: Их Британийн элчин сайд асанг гэмт хэрэгт буруутгаж байна

6 ЕХ: Хятад, Тайванийн харилцааг зохицуулна

Бээжин, Тайпэй хоёрын хооронд байдал хурцдаж байгаа энэ үед Европын холбоо нааштай зохицуулагч байх болно гэж Тайванийн дипломатч мэдэгдэв. Тодруулбал, Франц дахь Тайванийн дипломат төлөөлөгч Ву Чих Чун "Euronews" агентлагт ийн ярьжээ.

Гэхдээ гол асуудал нь Хятад улс гадаадын улс төрийн байгууллагын зохицуулагчийг хүлээн авах уу гэдэгт байгааг тэр онцоллоо. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд саяхан хийсэн айлчлалаас үүдэлтэй хурцадмал байдалтай холбоотойгоор Тайпэй цэргийн хамгаалалтаа бэхжүүлэхээр тусламж эрэлхийлж байна. Мөн Хятад улс Тайванийг хүчээр авахгүй гэх баталгаагүй гэж Ву Чих Чун хэлжээ. Тайвань энэ онд 19 тэрбум еврог батлан ​​хамгаалахын салбарт төсөвлөсөн нь тэдний хувьд дээд амжилт болж байна.

ЕХ: Хятад, Тайванийн харилцааг зохицуулна

7 Хойд Солонгост чиглэсэн цэргийн төлөвлөгөөг шинэчлэхийг тушаав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Умардын өсөн нэмэгдэж буй цөмийн болон пуужингийн аюулын эсрэг цэргийн ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэхийг тушаажээ. Юн анх удаа нийслэл Сөүл дэх цэргийн хоргодох байранд айлчилж зааварчилгаа өгөх үеэрээ ийн тушаажээ. Уг хоргодох байр нь дайн болсон тохиолдолд команд өгөх гол байр юм. Түүний айлчлал Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчний цэргийн сургуулилалттай давхцаж байна.

Хойд Солонгост чиглэсэн цэргийн төлөвлөгөөг шинэчлэхийг тушаав

8 Оросууд Дани улстай тэнцэх газар нутгийг алдсан

Орос энэ дайны үеэр Дани улсаас том газар нутгийг алдсан гэж Дайны судалгааны хүрээлэн мэдэгдлээ. Тодруулбал, гуравдугаар сарын 21-ээс хойш Оросын арми 45 мянган км/кв хэмжээтэй газар ухарчээ. Энэ дайнд Орос маш бага ашигтай байсан гэж шинжээчид үзэж байна. Долдугаар сарын дундуур Орос довтолгоогоо эрчимжүүлснээс хойш Украины нутаг дэвсгэрт ердөө 450 км/кв газар нутгийг эзлээд байна. Энэ нь Андорра улстай тэнцэхүйц хэмжээ юм.

Оросууд Дани улстай тэнцэх газар нутгийг алдсан

9 Улаан лоолийн ханиад нэртэй халдварт өвчин гарчээ

Бага насны хүүхдүүд өвчилдөг ховор төрлийн шинэ вирусийн халдвар Энэтхэгт гарчээ. Тус улсад улаан лоолийн ханиад нэртэй өвчний 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн тул эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө өгч байна. Улаан лоолийн ханиад өвчин нь улаан цэврүү үүсч илэрдэг учир ийм нэртэй аж.

Улаан лоолийн ханиад нэртэй халдварт өвчин гарчээ

10 НАТО-ийн мэдээлэл хакеруудын гарт орсон байж болзошгүй

Украин дахь дайнд НАТО-ийн холбоотнуудын ашиглаж байсан зэвсгийн зураг төсөл тэргүүтэй нууц мэдээллүүд хакерын бүлэглэлийн гарт орж улмаар цааш зарагдсан байж болзошгүй байна. Хакердуулсан мэдээллийн дунд "MBDA" пуужингийн системийн зураг төсөл байжээ. Мэдээллийг эвдэрсэн хатуу дискнээс хакердаж авсан байж болзошгүй гэж НАТО үзэж байна.

НАТО-ийн мэдээлэл хакеруудын гарт орсон байж болзошгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()