Хачирхалтай шалтгаанаар Өмнөд Солонгост хориглогдсон дууны клипүүд

Солонгосын уран бүтээлчдийн клип тод хувцас, бүжиг дэглэлт, гял цал чимэглэлээр үзэгчдийн нүдийг баясгадаг. Тус клипүүд интернэт дээр олон зуун сая хандалтыг ядах юмгүй авдаг боловч заримыг нь Өмнөд Солонгосын телевизүүдээр гаргахыг хориглодог байна. Хэт задгай хэв маяг, садар самуун явдлыг сурталчилсан гэдэг шалтгаанаар хориглогдох тохиолдол байдаг ч зарим нь санаанд оромгүй шалтгаанаас болж хориглогдсон байдаг аж. Ингээд эдгээр клипүүдтэй танилцацгаая. 

Хачирхалтай шалтгаанаар Өмнөд Солонгост хориглогдсон дууны клипүүд

1 Blackpink - Kill This Love

Blackpink хамтлаг энэхүү клипийг 2019 онд гаргасан бөгөөд цацагдсан даруйд нь Өмнөд Солонгосын засгийн газраас хориг тавьсан байна. Тэд үүний шалтгааныг клипний нэг үзэгдэлд хамтлагийн нэг гишүүн суудлын бүс зүүлгүй машин барьж байсан учраас бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэж тайлбарлажээ. Харин Blackpink хамтлаг клип нь хүчирхийллийг харуулсан учраас хориг тавьсан байх хэмээн мэдэгдэж байсан юм.

2 TOP - Turn It Up

Реппер TOP-ийн уг клип 2010 онд гаргасан. Энэ дуунд "Би албан ёсны хулгайч", "чамайг энэ мессежээр хуурах гэсэн юм" зэрэг үгс багтсан боловч хориглох шалтгаан болоогүй юм. MBC телевиз брэндүүдийн "далд сурталчилгаа"-ны улмаас видеог хориотой жагсаалтад оруулсан байна. Dior, Louis Vuitton, YSL зэрэг брэндүүдийг TOP клип дээрээ олон харуулснаас ийм шийдвэр гаргажээ.

3 PSY - Gentleman

Gangnam Style клипийг гаргаснаас хойш нэг жилийн дараа PSY дараагийн сингл уран бүтээл болох Gentleman-ийг гаргажээ. 2013 онд уг дууны клип өдөрт хамгийн олон хандалттай YouTube видеоны дээд амжилтыг тогтоосон байна. Видео дээр PSY охидоос усны хувцсыг нь хулгайлах зэргийн үйлдэл хийдэг ч үүнийг хүмүүс шүүмжлээгүй юм. KBS телевиз PSY зам тусгаарлагч конусыг өшиглөж буй хэсгээс болж клипийг хориглосон аж. 

4 Пак Жи Юн (Park Ji-yoon) - Beep

2014 онд дуучин Пак Жи Юн Америкийн телевизийн хөгжмийн нэвтрүүлэг Soul Train шоуг дуурайсан Beep синглийнхээ клипийг гаргажээ. Дууны сүүлийн хэсэгт Soul Train цувралаас авсан хэсгүүдийн жагсаалт гардаг байна. KBS телевиз энэ жагсаалтыг хэтэрхий урт гэж үзээд клипийг хоригложээ.

5 Orange Caramel - Catallena

2014 оны 3-р сард Orange Caramel-ийн гаргасан Catallena дууны клипийг "Болливудын диско" маягаар бүтээсэн байна. Нэг хэсэг дээр хамтлагийн гишүүдийг уутанд хийж дөрвөн мянган воны (3.6 доллар) үнийн шошго наадаг. Телевизийн дарга нар тэднийг биеэ үнэлж байгаа гэсэн санааг илэрхийлсэн гэж үзээд клипийг цацахыг зөвшөөрөөгүй гэнэ.

6 EXO - Lotto

EXO-ийн Lotto дууны клипэнд мөрийтэй тоглоом, азарган тахианы зодооны үзэгдлүүд багтсан боловч дууны нэр хориглох шалтгаан болсон юм. Уран бүтээлч баг үүнийг "сугалаа" гэсэн утгаар ашигласан гэж тайлбарласан боловч телевизийн сүлжээнүүд брэнд илэрхийлсэн үг гэж үзжээ. EXO эцэст нь синглийн нэрийг "Louder" болгож өөрчилсөн байдаг.

7 Dean - Instagram

R&B уран бүтээлч Dean-ий Instagram дуу гарснаас хойш хоёр хоногийн дотор солонгос чартуудыг тэргүүлжээ. Залуучууд нийгмийн сүлжээнд донтож байгааг шүүмжилсэн уг бүтээл Instagram брэндийн нэрийг дурдсан тул KBS-ээс клипийг хориглосон байна.

8 F.CUZ - Dreaming I

2012 онд телевизээр энэ клип анх гарахаас хэдхэн цагийн өмнө F.CUZ-ийн Dreaming I дууг хоригложээ. KBS телевиз дуунд гарах үзэгдлүүдийг өсвөр насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учир хориглох шийдвэр гаргасан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()