Баян эмэгтэйн хэзээ ч өмсөхгүй 9 хувцас

Хэрвээ та баян, тансаг амьдралтай эмэгтэй зөвхөн хамгийн үнэтэй дэлгүүрээс худалдан авалт хийж, сүүлийн үеийн трендээр хувцасладаг гэж бодож байвал эндүүрч байна. Баян эмэгтэйчүүд өөр өөрийн гэсэн өвөрмөц загварын хэв маягтай бөгөөд “огт өмсөж болохгүй” гэсэн хувцасны тодорхой хэв маягтай байдаг гэнэ. Ингээд эдгээр загваруудаас сонирхоцгооё.

Баян эмэгтэйн хэзээ ч өмсөхгүй 9 хувцас

1 Цэвэр шуба

Өмнө шуба  буюу гадуур хувцас нь баян, тансаг байдлын бэлгэ тэмдэг болж байсан билээ. Харин орчин үед технологи гайхалтай хөгжиж, бүхий л төрлийн хиймэл арьсаар ганган, дулаан, загварлаг гадуур хувцсыг бүтээх боломжтой болсон бөгөөд баячууд амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөнд идэвхтэй нэгдэж цэвэр арьсан шубыг сонгохоо больсон.

Гэвч дундаж эсвэл доод давхаргын хүмүүсийн хувьд цэвэр арьсан шуба нь тансаг байдлын илэрхийлэл хэвээр байгаа учир тэд энэ төрлийн хувцсыг худалдаж авахын тулд зээл хүртэл авдаг байна.  

Цэвэр шуба

2 Том логотой хувцас

Амжилттай явж буй бизнес эмэгтэй эсвэл язгууртны гэр бүлийн гишүүн авхай хэзээ ч өөрийн өмссөн брэндийн нэрийг томоор харуулахгүй. Жишээлбэл: том логотой цамц, өмд гэх зүйлийг өмсөхгүй л болов уу. Үүнээс гадна гутал, цүнхэнд ч энэ хамааралтай.

Баячуудын хувьд хүн бүрд харагдахуйц брэндийн хувцас өмсөх шаардлагагүй байдаг. Тэднийг өмсөж буй брэндийнхээ логог харуулсан харуулаагүй чанартай хувцас өмсдөг гэдгийг хүн бүр мэднэ. Харин дунд давхаргын хүмүүс брэнд өмсөж байгаагаа харуулах ихээхэн сонирхолтой байдаг.

Том логотой хувцас

3 Торон даашинз

Торон даашинзыг өдөр тутам өмсөх нь зохимжгүй бас тухгүй байдаг. Тэгвэл баячууд тухтай байдлыг илүүд эрхэмлэдэг учир энэ төрлийн хувцсыг бараг л сонгохгүй бөгөөд торон даашинз өмссөн тохиолдолд тухайн хувцас өндөр үнэтэй байсан ч хямд харагдах магадлалтай.

Гэвч энгийн бүсгүйчүүд торон даашинз өмсөх их дуртай. Энэ төрлийн хувцсыг өмссөнөөр тэд өөрсдийгөө халуухан, тансаг, ганган харагдана гэж боддог аж. Гэтэл үнэн хэрэгтээ энэ тийм биш.

Торон даашинз

4 Хямд нэхмэл хувцас

Сэрүүний улиралд өдөр тутам өмсөхөд тохиромжтой хувцаслалтын нэг нь яах аргагүй нэхмэл хувцас байдаг билээ. Хэрвээ та энэ төрлийн цамц өмсөх дуртай бол чанартай, үнэтэйг авах хэрэгтэй. Эс тэгвээс нэг удаа өмсөөд л хогийн саванд хийх шаардлага гарна шүү.

Хямд нэхмэл хувцас

5 Классик хослол

Сүүлийн үед 100% төгс харагдах нь моод биш болсон бөгөөд баячуудын дунд замбараагүй хувцаслах нь трэнд болж байгаа. Харин дунд зэргийн урттай банзал, сум гаргаж индүүдсэн өмд болон пиджакны хослол зөвхөн оффисын ажилтнуудын өмсөх хувцас болжээ.

Классик хослол

6 Тод өнгө

Ихэнх хүмүүсийн хувьд тод өнгийн хувцас өмссөнөөр хамгийн загварлаг харагдаж, бусдаас онцгойрох боломжтой гэж үздэг. Мэдээж хөлөөсөө толгой хүртэл хар өнгийн хувцас өмсөх нь уйтгартай ч баячууд илүү даруухан өнгө сонгодог байна. Жишээлбэл: маргад, шоколад, бадмаараг өнгийн хувцас. Хэрвээ загварлаг, өнгөлөг харагдахыг хүсэж байвал Кейт Миддлтоны хувцаслалтын хэв маягийг судлаад үзээрэй.

Тод өнгө

7 Хэт богино даашинз, банзал

Баян бүсгүйчүүд өөрийн бие галбир болон халуухан байдлыг заавал энэ аргаар тодотгох шаардлагагүй гэж үздэг. Энгэрийн ухлаадас, хормойны оноо зэргээр өөрийн секси байдлыг тодотгох боломжтой байдаг ч яг өөрт нь тохирсон энэ төрлийн хувцсыг олоход бага зэрэг төвөгтэй, бас үнэтэй байдаг. Тиймээс ч энгийн хүмүүс богино банзал, даашинз өмсөж өөрийн гоо үзэсгэлэн, бие галбирыг харуулахыг зорьдог байна.

Хэт богино даашинз, банзал

8 Торон трико

Яг л богино банзал, даашинзтай ижил дүрэм үйлчилж байгаа юм. Торон триког ямар нэгэн хувцастай хослуулах нэлээд асуудалтай байдаг бөгөөд хүйтнээс ч хамгаалж чадахгүй шүү дээ. Баячуудын хувьд хэзээ ч торон трико худалдаж авахгүй. Тэд илүү ажил хэрэг талдаа хувцаслахыг эрмэлздэг.

Торон трико

9 Хар туфль болон цүнх

Цүнх болон гутлын өнгө хослох ёстой гэсэн трэнд аль хэдийн ард хоцорсон. Мөн баян эмэгтэйчүүд бүх хувцаслалтад тохирох супер гутал, цүнх авах шаардлага байхгүй. Тэд хувцаслалт бүртээ тохируулж өөр өөр өнгийн туфль, гутал авах боломжтой шүү дээ. Харин дунд болон доод давхаргынхны хувьд хэмнэлт хийх шаардлагатай тулгардаг учир бүх хувцсанд тохирохуйц хар өнгийн гутал, цүнх сонгодог байна.

Хар туфль болон цүнх

10 Загварлаг, дэгжин, тансаг харагдах хувцаслалтуудаас хүргэе. Санаа аваарай.

Загварлаг, дэгжин, тансаг харагдах хувцаслалтуудаас хүргэе. Санаа аваарай.

11

12

13

14

15

16

17

18

19

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()