Анхаар! Хамгийн аюултай 4 арал

2022-08-21, 11:22
2,574

Ихэнх хүмүүс боломжтой бол жилд нэг удаа ч болов арал дээр амарч байгалийн сайхныг мэдрэхийг хүсдэг. Тиймээс ч тэд хамгийн сайхан гэсэн арлыг хайдаг боловч заримдаа энэ төрлийн арлууд нь эрүүл мэнд төдийгүй амь насанд халтай байдаг гэнэ. Хэрвээ та далайн эрэг дээр амарч, алжаалаа тайлахаар шийдсэн бол доорх арлуудад хэзээ ч битгий очоорой.

Анхаар! Хамгийн аюултай 4 арал

4 Сентинел арал

Хэдийгээр холоос харахад үзэсгэлэнтэй сайхан харагдаж байгаа ч нутгийн оршин суугчид энэхүү арал дээр жуулчин авчрах нь юу л бол. Авчрах зориг зүрхтэй хүн бол нэмэлт төлбөр авч арлаас бушуухан явахыг л бодно. Учир нь уг арал дээр нутгийн уугуул иргэд амьдардаг бөгөөд тэд гадны хүмүүст маш дургүй аж. Тиймээс тэд зөвшөөрөлгүй нутаг дэвсгэр дээр нь нэвтэрсэн хүмүүс рүү хаанаас ч хамаагүй харвадаг гэнэ. Нутгийн уугуул иргэдтэй хэл зүйгээ ололцох нь бараг л боломжгүй учир Энэтхэгийн засгийн газар хүртэл эдгээр иргэдийг зүгээр үлдээхээр шийдсэн байна.

Сентинел арал

3 Далайн залхаг

Хэдийгээр энэхүү арал дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн ч хамгийн аюултай хүрэхэд л үхэлд хүргэх далайн залхаг амьдардаг байна. Усан дотор хөвж буй далайн залхгийг шууд олж харах боломжгүй бөгөөд хатгуулаад шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй ч, хэсэг хугацааны дараа амь насаа ч алдах магадлалтай.

Далайн залхаг

2 Араг ясны арал

Энэхүү арал Африк тивийн өмнөд хэсэгт орших бөгөөд элс рүү шигдэж буй сүйрсэн завиараа алдартай. Уг арал дээр ирсэн бол удаан хугацааны туршид үлдэх хэрэггүй аж. Учир нь ойр хавьд байрлах зэрлэг махчин амьтад нь жуулчдад амьд үлдэх боломжийг олгохгүй. Үүнээс гадна ард иргэдийн оршин суудаг газар нь далайн эргээс хол орших учир ундны ус байдаггүй гэнэ.

Араг ясны арал

1 Цацраг идэвхит арал

Номхон далайн баруун хэсэгт байрлах уг арал үзэсгэлэнтэй сайхан харагдах ч жуулчдын хувьд хамгийн сүүлийн аялал нь байх магадлалтай. Учир нь уг арал дээр 50 гаруй удаа цөмийн зэвсгийн туршилт хийж байсан бөгөөд зөвшөөрөгдөх цацраг идэвхит бодсын хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэн байна. Тиймээс энэхүү газар амрах нь битгий хэл, хэдхэн минут болоход л эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд элсэнд хүрэх эсвэл элсний тоосонцроор амьсгалахад л дотор эрхтэн ноцтой өөрчлөлтөд орох юм.

Цацраг идэвхит арал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()