Ирээдүйд хүмүүст томоохон аюул учруулах магадлалтай одоогийн 6 технологи

Өнөө үед бараг л өдөр бүр шинэ бүтээл, нээлт гарч ирэх болжээ. Гэхдээ сайныг дагаж саар зүйлс гарч ирдэг нь байгалийн хууль билээ. Тиймээс та бүхэнд орчин үеийн боловсронгуй технологийг дагаж буй аюулын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Ирээдүйд хүмүүст томоохон аюул учруулах магадлалтай одоогийн 6 технологи
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кредит онооны систем

 

Олон зөгнөлт зохиолууд дээр дарангуйллын нийгэмд амьдарч буй хүмүүсийг оноогоор дүгнэн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлдог хэсэг гардаг. Тэгвэл Хятад улс энэхүү системийг туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа. Хэрвээ амжилт олбол улс орон даяар нэвтрүүлэх юм. Тухайн хүний оноог тогтоохын тулд цахим ертөнцөөр дамжуулан бүх мэдээллийг нь шалгаж, олон нийтийн газар нүүр царай таних хиймэл оюун ухаан ашиглах юм. 

Хамгийн гол нь хүмүүс оноогоо маш олон төрлийн хүчин зүйлээс болж алдах юм. Жишээлбэл Хятадын Коммунист Намын үйл ажиллагааг шүүмжлэх эсвэл нохойгоо уяагүй салхилуулах гэх мэт. Хэрэв оноо тодорхой тооноос багасвал тухайн этгээд төрийн байгууллагад ажиллах, компани удирдах эрхгүй болж, нийгмийн халамжаас хасагдах, гааль дээр нарийвчилсан хяналт шалгалтад ордог болох, галт тэргээр зорчих, зочид буудалд буух, зоогийн газар орох эрхгүй болохоос гадна хүүхдүүдийг нь хувийн сургуульд сургахыг хориглох болно. Ер нь бага оноотой хүн нийгмээс хөөгдсөнд тооцогдоно. Мэдээж хэрэг эрх баригчид олон нийтийг бүрэн хянахын тулд хүссэн замаараа оноог нь хасдаг болох юм.

Кредит онооны систем

2 Ухаалаг чанга яригч

Google, Amazon зэрэг компаниуд яриагаар удирддаг "ухаалаг" чанга яригчийг хэдийн зах зээлд гаргасан билээ. Бүтээгдэхүүнийг гэр доторх бүх цахилгаан хэрэгсэлтэйгээ холбох юм бол тэдгээрийг өөрийн дуу хоолойгоор удирдах боломжтой. Энэ нь дажгүй сонсогдож болох ч томоохон компаниуд ухаалаг чанга яригчийн хиймэл оюунаар дамжуулан хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цуглуулж байгаад нэг бус удаа баригдсан байна. Эдгээр төхөөрөмж нь үргэлж асаалттай байдаг тул таны гэр дотроо ярьсан бүх зүйл бичигдэж үлдэнэ гэсэн үг юм. Мөн хакерууд чанга яригчид ядах юмгүй халдаж чадах тул бүх хувийн мэдээллийг тань өөрийн болгоно.

Ухаалаг чанга яригч

3 Deepfake

Deepfake нь хиймэл оюун ашиглан бичлэг дээрх хүний царайг өөр хүнийхээр орлуулах технологи юм. Жишээлбэл та өөрийнхөө царайг алдартай жүжигчний бие дээр тавьж өөрөө кинонд тоглосон мэт харагдаж болно. Гэхдээ энэхүү технологийг ашиглан бусдын хийгээгүй зүйлийг хийсэн болгож харагдуулж болно. Тиймээс гүтгэх, сүрдүүлэх гэмт хэрэг гарах магадлал өндөр болж байгаа юм. Хэрвээ үүнийг дуу өөрчилдөг технологитой хослуулбал хэнд ч итгэхийн аргагүй болно.

Deepfake

4 Автомат жолоодлоготой машин

Хиймэл оюун жолооддог машинтай байх нь нэг бодлын амар мэт санагдаж болох юм. Гэхдээ өөрийн амь насаа төхөөрөмжид бүрэн даатгана гэдэг тийм ч ухаалаг сонголт биш байх.

Автомат жолоодлоготой машин

5 Тархиараа комьпютер удирдах

Ирээдүйд хүмүүс тархиндаа суулгасан чипийн тусламжтай бусад хэрэгслүүдийг бодлоороо удирдаж эхэлнэ гэж байгаа. Мөн тусгай суулгацыг ашиглан хараагүй болсон эсвэл мэдрэлийн согогтой хүмүүсийг эмчилж болно хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл хүний тархийг хагас компьютер болгоно гэсэн үг юм. Гэвч тус суулгацаар дамжуулж таны ой санамжийг арчих эсвэл таныг удирдах боломж бүрэн бий. Түүгээр ч үл барам тархины тань үйл ажиллагааг зайнаас зогсоохыг үгүйсгэхгүй.

Тархиараа комьпютер удирдах

6 Боловсронгуй робот

Анхны роботууд хүүхдийн тоглоом мэт энгийн загвартай байсан бол сүүлийн үед илүү боловсронгуй загваруудыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тэдгээр нь гэр цэвэрлэж, ресторанд хоол зөөж, хүүхэд харж, нохой салхилуулах гэх мэт энгийн ажил "эрхлэх" болжээ. Мэдээж хэрэг тулааны зориулалттай цэргийн роботууд ар араасаа гарч ирж байгаа нь үнэн. Ирээдүйд тэдгээр роботууд хүнээс ухаан болоод хүчээр илүү болно гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэр үед хүн төрөлхтөн тэсэж үлдэх үү гэсэн асуулт гарч ирэх нь дамжиггүй.

Боловсронгуй робот

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()