1.Хүүхдүүдээ хайраа илэрхийл
Хүүхдүүд эцэг, эхийн хайр халамжаар маш их дутдаг. Учир нь бид ихэнхдээ ажил гээд завгүй л байдаг шүү дээ. Гэтэл хүүхдүүд маань өөрийгөө хайрлагдсан, аюулгүй гэдгийг мэдрэхийг хүсдэг байна. Тиймээс хүүхдэдээ хайраа илэрхийлэхээс битгий санаа зовоорой. “Хайртай” гэж тогтмол хэлж байх хэрэгтэй.
2. Аюулгүй, эрүүл өсөх орчныг бүрдүүлэх
Хүүхдийн тань өсөж буй орчин түүний ирээдүйн зан ааш, сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг учир хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх тал дээр анхаарал хандуулаарай.
3. Өөрийн тавьж буй шаардлагыг өөрөө мөрддөг байх
Хэрвээ та гэр бүлийнхэндээ ямар нэг шаардлага тавьдаг бол өөрөө энэ шаардлагаа мөрддөг байх хэрэгтэй. Хүүхэд бол таны тусгал гэдгийг мартаж болохгүй.
4. Хүүхдүүдийнхээ хажууд эхнэр, нөхөртэйгөө бүү хэрэлд
Хүүхдүүд хэрүүл, маргааны гэрч болох ёсгүй. Тиймээс аль болох хүүхдийнхээ хажууд битгий хэрэлдээрэй. Хэрүүлийн гэрч болох нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж тэр айдастай, тайван бус, сэтгэл санааны гүн хямралд орох магадлалтай.
5. Хүүхдийнхээ амжилтыг үнэл
Хэрвээ хүүхэд тань ямар нэг зүйлийг зөв, амжилттай хийсэн бол түүнийг магтаж, сайшааж байгаарай. Энэ нь та хүүхдээрээ бахархаж байгааг илэрхийлнэ.
6. Хүүхдээ бусадтай бүү харьцуул
Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилдаа гаргадаг хамгийн том алдаа нь түүнийг бусадтай харьцуулах явдал юм. Жишээлбэл: найз нөхөд, ах, дүү, хамаатны хүүхдүүдтэй нь харьцуулах гэх мэт. Ийнхүү харьцуулах нь хүүхдийн сэтгэл зүйд сөрөг үр дагаврыг авчирдаг. Хүүхэд бүр цор ганц, өөрийн гэсэн давуу талтай гэдгийг мартаж болохгүй.
7. Алдаа гаргах үед бүү зэмлэ
Хэрвээ хүүхэд тань алдаа гаргаж, ямар нэг зүйлд амжилт үзүүлж чадаагүй бол түүнийг битгий зэмлэ. Алдаа гаргаснаар аливаа шинэ зүйлд суралцдаг шүү дээ.
8. Хариуцлага үүрүүл
Хүүхдээ хариуцлагатай хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж байвал яг одоогоос насанд нь тохирсон хариуцлагыг үүрүүлээрэй. Жишээлбэл: гэрийн ажил хийлгэх, дүүг нь хэсэг хугацаанд харуулах гэх мэт.
9. Асуудал шийдвэрлэх боломжийг олго
Хэрвээ та хүүхдээ бие даасан, бусдаас хараат бус байлгахыг хүсэж байвал асуудалтай тулгарах үед нь бүх хариуцлагыг өөртөө битгий ав. Хүүхдэдээ тухайн асуудлыг шийдвэрлэх боломжийг олгож өгөөрэй. Мэдээж, хүүхдэд тань таны зөвлөгөө хэрэг болох болов уу.
10. Хэт их найдвар тавих хэрэггүй
Хэт их найдвар тавих нь ирээдүйд түүний өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Таны тавьсан итгэл найдварт хүрч чадаагүй тохиолдолд тэр сэтгэл санаагаар унаж, ирээдүйд хийх алхмаасаа хойш ухрах болно.
11. Авьяасаа хөгжүүлэх боломжийг олго
Хүүхдэдээ зориулж хийх хамгийн шилдэг зүйлсийн нэг нь түүнд өөрийнхөө авьяасыг хөгжүүлэх боломжийг олгох явдал юм. Төрөл бүрийн дугуйлан секцэнд хамруулж, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь туслаарай.
12. Хүүхдүүдтэйгээ цаг хугацааг өнгөрүүл
Хүүхдүүд маш хурдан өсдөг учир нэг харахад л тэр гэрээ орхиж явах вий. Тиймээс боломж гарч байвал хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж байгаарай. Хамт тоглох, агаарт гарах, кино үзэх, зугаалах гэх мэт.
13. Шаардлагатай үед уучлалт гуй
Эцэг, эхчүүд бид төгс биш учир заримдаа алдаа гаргадаг. Жишээлбэл: хэрвээ та гэртээ тогтоосон дүрмээ өөрөө зөрчсөн бол уучлалт гуйхад л хангалттай. Энэ нь хүүхдэд өөрийнхөө алдааг ухамсарлахад тусална.
14. Хөдөлгөөнтэй байхыг хориглох хэрэггүй
Та тогтмол хүүхдүүдийнхээ хажууд байж чадахгүй шүү дээ. Тиймээс хэрвээ хүүхдээ эрүүл чийрэг өсгөхийг хүсэж байвал хөдөлгөөнтэй байхыг нь битгий хориглоорой. Заримдаа хүүхдүүдтэйгээ хамт спортоор хичээллэсэн ч болно.
Хүүхдүүд тань нэг л мэдэхэд гэрээсээ явах учир хүүхдүүдтэйгээ хамт байх хугацааг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хичээгээрэй.