Яагаад эрэгтэй хувцсыг баруун, эмэгтэйг зүүн талд нь товчилдог вэ?

Эмэгтэйчүүдийн хувцас зүүн талд, эрэгтэй хүнийх ​​баруун талд товчлогддог болохыг та анзаарсан байх. Сүүлийн жилүүдэд дэлхийн загварын ертөнцөд "Unisex" хаанчлах болсон нь энэ дүрмийг үл тоомсорлож байгаа. Гэсэн ч хувцсыг хүйсээр ялган өөрөөр оёдог заншил хаанаас үүссэнийг сонирхоцгооё!

Яагаад эрэгтэй хувцсыг баруун, эмэгтэйг зүүн талд нь товчилдог вэ?

Энэхүү сонирхолтой уламжлал үүссэнийг тайлбарласан олон хувилбар бий. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн хувцас зүүн талд бэхлэгддэг учир нь ийм аргаар эх нялх хүүхдээ нэг гартаа бариад цээжиндээ наалдуулахад илүү тохиромжтой байдагтай холбоотой аж.

Түүнчлэн янз бүрийн талуудын товч нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хувцсыг ялгахын тулд ижил төстэй дүрмийг дагаж мөрдөхөөр тохиролцсон оёдолчдын дэлхий даяар явуулсан хуйвалдаан гэж үзэх үзэл ч бий. 

Хамгийн үнэмшилтэй тайлбар бол ердийн эргономиктэй холбоотой юм. Эрт дээр үед эмэгтэйчүүдийн хувцаснуудад маш олон товчлуур, дэгээ байсан тул язгууртнууд, чинээлэг бүсгүйчүүд шивэгчингүүдийн үйлчилгээг ашиглан хувцсаа өмсдөг байв. Мэдээж хувцсыг зүүн талд товчлох үед өөр хүн үүнийг хийхэд илүү тохиромжтой байдаг. Гэхдээ эрэгтэйчүүд голчлон өөрсдийнхөө хувцсыг өмсөж, товчлуурыг нөгөө тал руу шилжүүлэх шаардлагагүй байдаг байжээ.

Эрт дээр үед зарц, шивэгчингүй байсан жирийн хүмүүс "эмэгтэй, эрэгтэй тал" -ын талаар ямар ч дүрэм журамгүй байсан. Гэхдээ дараа нь бүх хувцсыг албан бус мастерын стандартын дагуу оёж эхэлжээ. Тайлбар болгон өгсөн өөр нэг түүх бий. Наполеоны үед Францад янз бүрийн талаас товч оёж эхэлсэн гэдэг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцас хунар дээр бэхэлгээ хийх дүрэм Европоос гаралтай бөгөөд 19-р зууны төгсгөл үеэс Орос улсад орж ирсэн. Наполеоны дайн, тэр ч байтугай Орос, Туркийн дайны үеэр цэргүүдийн дээлийг өнөөдрийн хэлснээр "эмэгтэй талд", өөрөөр хэлбэл зүүн талд нь товчилдог байв.

Оросын цамцнууд олон зууны турш зөвхөн зүүн талдаа товчлогддог байв. Исламын ихэнх ард түмний уламжлалт хувцас нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь ийм байдлаар бэхлэгддэгийг дурдах нь зүйтэй болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()