А.С.Пушкин болон Александр Дюма нар нэг хүн үү?

Алдарт зохиолч Александр Пушкин “Хар нуур” дээр болсон тулааны үеэр амь насаа алдаагүй гэнэ.  Тэр зүгээр л нас барсан мэт жүжиглэж, Парис хот руу нүүснээр Александр Дюма нэрээр дахин бүтээлээ туурвих болжээ. Энэ бүхнийг сонсоход итгэхэд бэрх санагдаж байгаа биз.  Ингээд А.С.Пушкин нас барсан болж жүжиглэсэн үү? Тэр үнэхээр Александр Дюма нэрийн дор зохиолоо туурвисан уу гэх эргэлзээтэй асуултын хариултыг сонирхоцгооё.  

А.С.Пушкин болон Александр Дюма нар нэг хүн үү?

1837 оны 1-р сарын 27-нд А.С.Пушкин болон Жорж Дантес нар Санкт-Петербургт тулалдсан бөгөөд энэхүү тулааны үеэр алдарт зохиолч, шархдаж амь насаа алдсан байдаг. Гэвч тулаан дууссаны дараа Францад Александр Дюма гэх зохиолч дэлхий дахиныг шуугиулж эхэлсэн юм. Хачирхалтай нь Дюмагийн гадаад төрх Пушкинтай маш адилхан байсан гэнэ.

Хоёр Александр

Пушкин болон Дюма насны хувьд бараг л чацуу байсан. Пушкин 1799 онд төрсөн бол Дюма 1802 онд төрсөн байна. Тэдний хөрөг зургийг сайн гэгч ажиглавал арьсны өнгө, нүдний өнгө, дух, хөмсөг, хамрын хэлбэр нь адил харагдаад зогсохгүй үс нь хүртэл буржгар бараан өнгөтэй нь харагдана.  Үүнээс гадна Дюма залуудаа Пушкиныг усны дусал мэт дуурайсан байжээ. Мэргэжилтнүүд 2 зохиолч хоёулаа африк гаралтай байсан учир ийнхүү ижил байгаа хэмээн дүгнэсэн байна. Пушкины ээжийнх нь талын өвөг эцэг нь Петр I-ийн Африкаас авчирсан хүмүүжигч Абрам Ганнибал байсан гэнэ.  Харин Дюмагийн хувьд аавынхан талын эмээ нь Гаитигаас ирсэн боол байжээ. Хэдийгээр ийнхүү африкийн ген хоёр зохиолчид хадгалагдан үлдсэн байж болох ч хүмүүс хоорондоо усны дусал мэт ижил байх боломжгүй.

Хоёр Александр

Пушкин болон Дюма

Үймээн дэгдээгчид

Орос болон Франц 2 Александр зөвхөн гадаад төрхөөрөө ижил байгаад зогссонгүй. Пушкин хүүхэд байхаасаа эхэлж уран зохиолд авьяастай байсан ч шинжлэх ухаан тал дээр огт сонирхолгүй байсан гэнэ.  Үүнээс гадна биеэ авч яваа байдал нь үргэлж хамгийн доод үнэлгээг авдаг байжээ.  Алдарт зохиолчийн амьдралыг судалж үзэхэд лицейд сурсан 5 жилийнхээ хугацаанд тэр сургуулийн хамгийн сахилгагүй нэгэн байсан бөгөөд зөвхөн дуртай зүйлээ л өөрийн хүссэнээр сурч байсан гэнэ.

 Насанд хүрсэн Пушкин зугаа цэнгэлд дуртай, хөзөр болон тулаанд дуртай гэдгээрээ алдартай. Үүнээс гадна тэр бүсгүйчүүдэд маш их дуртай байсан. Мөн тэр улс төрийн эрх мэдэлтнүүдтэй найзалдаг байсан бөгөөд Александр I -ийг шоглосныхоо төлөө Сибирь рүү цөллөгт явах шахсан байна.

Үймээн дэгдээгчид

Харин зохиолч Андре Моруа “Три Дюма” номондоо Александр Дюмагийн талаар ийнхүү бичжээ. “Тэр Африк гаралтай учир өөрийнхөөрөө нэгэн байсан бөгөөд бүхий л төрлийн хууль, журам, дүрмийг биелүүлэхээс татгалздаг байсан юм. Сургуульд сурсан ч тэр засраагүй. Тэр бүсгүйчүүдэд мөн маш их дуртай байсан. Үүнээс гадна тэр Пушкин шиг шинжлэх ухааны тал дээр ямар ч мэдлэггүй, улс төрд оролцох дуртай байсан талаар дурджээ. 1830 онд Францад 7-р сарын хувьсал болж өнгөрсөн бөгөөд Дюма нь Тюильригийн ордонд болсон үймээн самуунд өөрийн биеэр оролцсон байна. Ингээд 2 Александрыг харьцуулахад намтар нь нэг хүний талаар мэт санагдаж байгаа биз. Залуусын хооронд байгаа цор ганц онцлог бол нэг нь Орос улсад, нөгөө нь Франц улсад амьдарч байсанд оршино.

Пушкин яагаад нас барсан мэт жүжиглэсэн юм бол? Гэтэл үнэндээ сүүлийн жилүүдэд А.С. Пушкины амьдрал тийм ч таатай байгаагүй гэнэ. Тэр асар их өрөнд орсноос гадна уран зохиолын тал дээр ч асуудалтай тулгарсан байна. Жишээлбэл: 1833 онд зохиосон “Медный всадник” зохиолыг нь Николай I хэвлэхийг хориглосон аж.

Агуу зохиолч Пушкин ерөнхийдөө хааны ордныхонтой таагүй харилцаатай байжээ. 1834 онд түүнийг “өрөөний үйлчлэгч” хэмээх нэрлэсэн нь Пушкинд ихээхэн таалагдаагүй бөгөөд тэрээр өөрийн өдрийн тэмдэглэлдээ “энэ бол миний хувьд байж боломгүй зүйл. Энэ төрлийн нэршлийг ихэнхдээ залуучуудад л өгдөг” гэж бичжээ. Түүнд энэхүү нэршлийг өгсөн шалтгаан нь хааны ордныхон түүний эхнэрийг төрөл бүрийн арга хэмжээн дээр харах хүсэлтэй байсантай холбоотой гэж үзсэн байна. Үүнээс гадна зохиолчийн эхнэрийг Дантестай хайр сэтгэлийн холбоотой гэж ярьж байсан нь Пушкины санааг маш ихээр зовоож байсан юм. Удалгүй 1836 онд зохиолчийн ээж Надежда Осиповна нас барж тэр дахин хүнд цохилтонд оржээ. Ингээд амьдралынхаа сүүлийн мөчүүдэд Пушкин маш ихээр гуниглаж, бууж өгөхөд бэлэн байжээ. 1837 онд тэр Дантестай тулалдаж А.С.Пушкин гэдсэндээ буудуулснаар амь насаа алдсан гэнэ. Гэхдээ анхны тусламжийг зөв үзүүлсэн тохиолдолд Пушкин амьд гарах боломжтой байсан юм. Магадгүй, тэр азаар амьд гарсан юм болов уу?

Алдарт зохиолчийн оршуулгын ёслол

Нас барахынхаа өмнө Пушкин Николай I -д хандаж: “Тайван нойрсохын тулд хаантны сүүлийн үгийг сонсохыг хүсэж байна” гэжээ. Үүний хариуд Николай I “ Би чиний бүх зүйлийг уучилж байна. Эхнэр хүүхдүүдийг чинь халамжилж, бүх өрийг чинь дарах болно” гэжээ. Ингээд Пушкин тайван нас барах боломжтой болсон юм. Гэхдээ зохиолчийн оршуулгын ёслол олон нууцыг дагуулсан байна. Түүнийг Иасаакиевт оршуулна хэмээн зарлаж салах ёс гүйцэтгэхийг хүсэж байсан хүмүүсийг цуглуулсан ч бодит байдал дээр Конюшенной сүмд оршуулсан бөгөөд түүний цогцсыг шөнийн цагаар нууцаар уг сүм рүү авчирсан гэнэ. Гашуудлын ёслол өндөрлөсний дараа түүний шарилыг 2-р сарын 3-ны хүртэл хонгилд хадгалж, харин дараа нь Псков руу зөөсөн байна. Үүнээс гадна Псковын хотын захирагчид төрөл бүрийн арга хэмжээ, гашуудлын ёслол зарлахыг хориглосон аж. Тиймээс Николай I  зохиолчийн “нас барсан” шалтгааныг мэдэж байсан байх магадлалтай.

Өөрчлөлт

Тэгвэл Пушкин нь Дюма болж өөрчлөгдөх боломжтой байсан уу? Наполеоны генералуудын нэг, түүний найз Том-Александр Дюма нь Александр хүүгээ 4 настай байхад нас барсан байна. Энэ цаг үеэс эхэлж францчууд Дюма гэх нэрийг мартсан гэхэд болно. Гэтэл 1822 онд Парист гэнэтхэн 20 настай нас барсан Дюмагийн хүү Александр гарч ирсэн бөгөөд хэн ч энэ байдалд эргэлзээгүй юм.  Энэ хүү Пушкин байх магадлалтай юу?

Гэхдээ 1822 онд Пушкин амьд байсан бөгөөд тулаан  хүртэл 15 жилийн зай байсан юм. Өөрөөр хэлбэл, Пушкин тухайн үед хоёр хүний амьдралаар амьдарч байсан байх магадлалтай. Яг энэ үед буюу 1820 оноос хойш 4 жилийн турш Пушкин өмнөдөд амьдарч байсан гэнэ. Магадгүй энэ хугацаанд тэрээр Парист амьдарч, Дюма нэрийн дор бүтээлээ туурвиж байсан байж болох юм. Нэгэн удаа, Александр Дюма-г “амьдаар нь оршуулсан” хэрэг гарсан байна. 1832 онд францын нэгэн сэтгүүлд Дюмаг бослогын үеэр цагдаагийнханд буудуулж амиа алдсан хэмээн нийтэлжээ. Үүний дараа, зохиолч хэсэг хугацаанд Францыг орхисон аж. Хэрвээ Дюма Пушкин байсан бол тэр сүүлийн аргаар энэ бүх заль мэхийг зогсоохыг оролдсон бололтой. Тэрээр жилийн өмнө Наталья Ганчароватай гэрлэлтээ батлуулсан гэнэ. Хачирхалтай нь Пушкиныг нас барахын өмнө Дюма хэдхэн зохиол бичиж байсан бөгөөд түүнийг бараг хэн ч танидагүй байсан юм. Харин 1830 оноос хойш гэнэтхэн маш их зохиол туурвиж, дэлхий даяар алдартай болжээ.

Өөрчлөлт

Зохиолын мөрөнд

Өөрийнх нь амь насыг хороосон Жорж Дантесийг Пушкин-Дюма өөрийн зохиолд эерэг дүрээр дүрсэлсэн байна. Түүний “Графа Монте-Кристо” зохиолын гол баатрыг Эдмон Дантес гэдэг байжээ. Уг зохиолд Дантес өөрийнхөө үхлийг хуурамчаар зохиож Монте-Кристо гэсэн нэрээр эргэн ирдэг билээ. Магадгүй энэ зохиолоор Пушкин өөрийн үхлийг харуулсан юм болов уу? Бас нэгэн сонирхолтой зүйл нь : Дюма 1840 онд “Туялзуур жадны багш” гэх зохиолоо бичсэн бөгөөд уг зохиолд 1825 оны оросын бослого болон декабристуудын талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Гэхдээ Дюма Орос улсад ганц ч удаа ирээгүй байж, энэ талаар хэрхэн мэдэж байсан юм бол?

Францын зохиолч Дюма Орос улсыг ихээхэн сонирхож байсан бөгөөд 1858 онд ОХУ-ыг зорьсон байна. Дюма Пушкин байсан ч энэ үед орос улсад ирэхэд санаа зовох зүйлгүй болжээ. Учир нь тэр аль хэдийн хөгширч, гадаад төрх нь өөрчлөгдсөн байсан юм.  Зохиолч Дюма Санкт-Петербургийн хамгийн хүндтэй зочин болсон бөгөөд нутгийн оршин суугчид 20 жилийн өмнө нас барсан Пушкиныг хүлээж авч байх магадлалтай гэдгээ ч таамаглаагүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()