Их Британийн зохиолч, дизайнер болон цуглуулагч Дэвид Кинг 1970 онд ЗХУ-д байхдаа 20-р зууны эхэн үеийн зургуудыг сонирхсон байна. Эхлээд түүний сонирхлыг татсан зүйл Троцкийн үхэл ба түүнтэй холбоотой зургууд байжээ. Олон жилийн туршид цуглуулсан зургууд Кингийн "Комиссар алга болсон нь: Сталины үед зураг хуурамчаар үйлддэг байсан нь" номонд орсон байна.
Хувьсгалын үеэр авхуулсан энэ зураг дээрээс Лениний дэргэд байсан Троцкий, Каменев нар алга болжээ
Тэрбээр оршилдоо "1930-аад оны сүүлд болж өнгөрсөн Их цэвэрлэгээний үед улс төрийн зүтгэлтнүүдийг бие махбодоор нь алга болгохоос гадна зураг дээрээс ч цэвэрхэн "үгүй хийх" үйлдэл гарч байж..." хэмээн бичжээ.
Ажилчин ангийг чөлөөлөх тэмцлийн Санкт-Петербургийн холбооны гишүүд: А. Л. Малченко, П. К. Запорожец, А. А. Ванеев сууж байгаа– В. В. Старков, Г. М. Кржижановски, В. И. Ульянов, Ю. О. Мартов. Хоёр дахь зураг дээр Малченко алга болсон байна. 1929 онд түүнийг контрреволюцийн үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаж, 1930 онд буудан алсан ч 1958 оноос хойш Малченког цагаатган буцаад зургууд дээр гаргадаг болжээ.
Одоогийн нөхцөлд бидэнд хачирхалтай санагдах зүйлсийг ашиглан тухайн үед зургуудад өөрчлөлт оруулдаг байснаар Сталинг Лениний цор ганц анд нөхөр, баруун гар нь байсан гэх бодлыг төрүүлэх зорилготой байсан нь тодорхой.
РКП-ын 11-р их хуралд оролцогчид, 1922 он Москва. Зүүнээс баруун тийш - Е.Ярославский, М.Калинин, И.Сталин, Г.Петровски, С.Орджоникидзе. Энэ их хурлаар Сталин Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Гэрэл зургийн цомог хувилбарыг 1939 онд удирдагчийн 60 жилийн ойд зориулж хэвлүүлжээ. Петровски тэнд байхгүй болсон байна. Учир нь 1928 онд түүнийг "ард түмний дайсан" хэмээн буруутгаж бүх албан тушаалаас нь чөлөөлсөн.
Энэхүү ажиллагаа нь уран зургийн багийнхны хүч хөдөлмөрөөр бүтдэг байсан ба ингэхдээ тэд мэс заслын хутга, цавуу, будаг болон аэрограф ашигладаг байсан аж. "Комиссар алга болсон нь" номд багтсан зарим зургуудыг та бүхэнд хүргэж байна.
Антипов, Сталин, Киров, Шверник, Комаров нар "Ленинградын сөрөг хүчин"-ийг ялсны дараа 1926 онд. Уг зургаас дараа нь Комаров алга болсон юм.
1920 оны 5-р сард Большой театрын ойролцоо. Ленин үг хэлж, Троцкий шатан дээр зогсож байгаа бөгөөд түүний ард Каменев хэсэгчлэн харагдаж байна.
1925 оны 4-р сард болсон Бүх Холбооны 14-р бага хуралд авсан Сталинист зургийн сонгодог жишээ. Үүнтэй ижил зургийг 1939, 1949 онд гарч ирсэн Сталины намтарт нийтэлсэн байв. Үлдсэн хувилбарт дөрвөн хүн болгон бууруулж, үлдсэнийг нь түүхээс хассан.
1919 оны 3-р сард РКП (б)-ын 8-р их хуралд төлөөлөгчөөр оролцогсод. 20 төлөөлөгчийн 11 нь Сталины захиалгаар алагдсанаас гурав нь амиа хорлосон байна. Энэхүү гэрэл зургийн хамгийн алдартай хувилбар нь зөвхөн Ленин, Сталин, Калининийг багтаадаг.
1934 оны "Узбекистаны арван жил" цомгийн зураг. Зургийн хоёр дахь хувилбарт урвасан гэж буруутгагдсан Абел Енукидзенины оронд Хожаевын хүрмийг зурж дуусгажээ. Гурав дахь хувилбар дээр "ард түмнээс урвагсад"-ыг нэмж дүрслэн нэгэн зураг болгодог байжээ.
1930-аад оны дунд үеэс эхлэн Сталинг тахин шүтэж, алдаршуулах асар том суртал ухуулга явагдаж эхэлжээ. Тухайн үед уг зургуудыг хуурамчаар бүтээсэн ба сүүлд нь үүнийг баримал болгож байжээ.
1908 оны 4-р сар, Италийн Капри арал.
1935 оны 2-р сард Сталин, Калинин, Молотов нартай фермерүүдийн 2-р их хуралд оролцсон тэргүүлэгч нар. Заримдаа зургаас хүмүүсийг хасаж тухайн зургийн эх хувийг хадгалж буй хүмүүсийг торгох явдал гардаг байжээ.
Ежов Сталин, Молотов, Ворошилов нартай хамт Москва-Волга суваг дээр 1937 он. Засварласан зураг дээр Дотоод хэргийн ардын комиссар, усан тээврийн ардын комиссар Ежов алга болжээ. 1939 онд түүнийг "төрийн эргэлт хийхийг завдсан" гэх хэргээр баривчилсан бол 1940 онд буудан хороожээ.
Хүн анх сансарт нисэхээс 19 хоногийн өмнө золгүй байдлаар амиа алдсан Валентин Бондаренко болон сансрын нисгэгчдийн анхны багийн хамгийн ирээдүйтэй гишүүдийн нэг болох Григорий Нелюбовыг зургаас хасжээ.
Юрий Гагариныг мэдээж зургаас хасаагүй. Учир нь түүгээр улс даяараа бахархаж байв. Дээрх зураг дээр Гагарин, Сергей Павлович Королевтай гар барьж байгаа ба ард нь байгаа хүмүүсийг саад болж байна хэмээн арилгажээ.