1
Зураг хэвлэдэг камер
Хуучин загварын камерууд эргээд хэдийнээ эрэлттэй болоод эхэлчихсэн гэдгийг та анзаарсан байх. Бидний сайн мэдэх Полароид шиг шууд зураг хэвлэдэг камерууд нь VSCO Girl шинэ соёлын нэг хэсэг болжээ. Энэ нь VSCO болон Instagram тэргүүтэй зураг хуваалцах хэрэглүүрийг идэвхтэй ашигладаг охидын нэршил юм. Тэд тод хувцаслаж, сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлж, байгаль орчны компанит ажилд идэвхтэй оролцдог.
Дэлхий даяар Полароид камерын хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ийм технологийн олон камер хөгжүүлж эхэлжээ.
2
Макраме
Сүлжмэл хээ буюу Макраме нь 70-аад онд жинхэнэ од болсон гэж болно. Хувцас, хивс, хөшиг, цэцгийн сав, ханын зохион байгуулалт гээд бүх зүйл дээр үүнийг хэрэглэж байжээ. Сүүлийн хоёр жилд Макраме дахин түгээмэл болсон байна. Ийм төрлийн бүтээлэг хөшгийг Бохо стиль гэж нэрлэсэн аж.
3
Тамгатай бөгж
Сүүлийн хоёр жилд тамгатай бөгж гайхалтай алдартай болсон. Алдартай үнэт эдлэлийн компаниуд тамгатай бөгжнүүдийн цуглуулгаа гаргаж, алдартнууд тэдгээрийг хивсэн дээр зүүж үзэгддэг болжээ. Энэ төрлийн бөгж Ойрхи Дорнодоос эхтэй. Тэднийг НТӨ 2500 орчим онд анх хэрэглэж эхэлсэн гэж үздэг бөгөөд Дундад зууны болон орчин цагт ийм төрийн бөгжний загвар шинэ түвшинд гарч ирсэн. Эрт цагт тамгатай бөгжийг язгууртнууд өөр хоорондоо солилцож, баримт бичиг дээр бөгжөөрөө тамга дардаг байсан юм.
4
VHS
Та бидний преставка гэдгээр нь сайн мэдэх видео тоглуулагч буюу VHS буцаад хэрэглээнд нэвтэрч байна. DVD буюу видео CD тоглуулагч нэгэн цагт зах зээлээс шахаж гаргасан видео хуурцагнууд 80-аад оны үеийн бэлэг тэмдэг болсон билээ. Тийм учраас тэр үеийн хэв маягийг хэрэглэгч нарт мэдрүүлэхийн тулд компаниуд VHS дээр кино, дууны клип зэргийг гаргах болжээ.
5
Зургийн цомог
Дижитал камерууд гарч ирэхэд зургийн цомог гэдэг зүйл эмээгийн авдарт л байдаг зүйл болж хувирсан. Гэвч одоо үед зургийн ном хийх хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
Анхны зургийн цомог 1853 онд гарч байжээ. Судлаач Анна Аткинс өөрийн хийсэн ажлаа зургийн цомог болгон шинжлэх ухааны нийгэмлэгт үзүүлсэн байна. Дараа нь энэ санаа гэрэл зурагчдын сонирхлыг татаж, тэд өөрсдийн бүтээлээр цомог гаргах болсноор энэ санаа дэлхийд тарсан юм.
6
Дахин хэрэглэж болох уут
Эрдэмтдийн тооцоолсноор бид жилд 5 их наяд тонн гялгар уут хэрэглэдэг. Гялгар уут нь ХХ зууны эхний 50 жилд хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд удахгүй хэрэглээнээс хасагдах бололтой. Дахин ашиглах боломжтой даавуун уут нь байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй учраас түлхүү хэрэглэх болжээ. Ийм уутыг та өөрөө оёж эсвэл дэлгүүрээс худалдан авч болно.
7
Ил захидал солилцох
Хүн төрөлхтөн XX зуунд анх удаа ил захидал солилцож эхэлсэн түүхтэй. 1840 онд зохиолч Теодор Хук өөртөө зураг илгээсэн бөгөөд түүнээс төд удалгүй энэ санаа түгээмэл болжээ. Өнөөдөр ил захидал солилцохыг ил захидал зөрүүлэх гэж нэрлэдэг болсон. Энэ бол хүмүүс янз бүрийн орны танихгүй хүмүүстэй ил захидал солилцдог, ил захидлын цуглуулга цуглуулдаг олон улсын хөдөлгөөн юм. Хөдөлгөөний гишүүд бараг 60 сая ил захидал илгээжээ.
8
Танилцах зар
Сүүлийн хоёр жилийн хугацаанд болзооны аппликейшн гар утасны тоглоом, аялал жуулчлалын аппликейшны дараа хамгийн эрэлттэй буюу гуравдугаарт жагсаж байна. Эдгээрийн тусламжтай хүмүүс уулзаж, найз нөхөд эсвэл хосоо олох болжээ. Социологчид орчин үеийн гэрлэлтийн гуравны нэг нь онлайн болзооноос эхэлдэг болохыг тогтоосон байна.
Ийм программуудын эртний хувилбар нь танилцах сонины зар гэж үзэж болно. Энэ тухайд Хелен Моррисон гэгч хүн 1727 онд анхны гэрлэлтийн зарыг "Manchester Weekly Journal" сонинд нийтэлсэн гэж үздэг.
9
Пянз тоглуулагч
Винил пянзнууд XX зууны 40-өөд оноос хойш хөгжим сонирхогчдод танил болсон зүйл билээ. Өнөөдөр пянз нь хамгийн цэвэр дуугаралттай төхөөрөмжид тооцогдож байна. Тиймээс орчин үеийн уран бүтээлчид цахим мэдээллийн хэрэгслээс гадна пянз дээр цомог гаргах нь нэмэгдэж байгаа юм.
10
Даавуун живх
Мэргэжилтнүүд 2-3 цаг тутамд живх солихыг зөвлөж байна. Нялх хүүхдийн эхний жилд 4000 ширхэг живх хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс эцэг эхчүүд дахин ашиглах боломжтой даавууны бүтээгдэхүүнд илүү их анхаарч байна. Тэдгээрийг угааж, хатааж, дахин ашиглах боломжтой.
Бидний өдгөө хэрэглэж дассан олон удаагийн живхийг анх XIX зуунд АНУ-ын оршин суугч Мария Аллен санаачилсан гэнэ. Үүнээс 60 жилийн дараа Шведийн гэрийн эзэгтэй Валери Хантер Гордон илүү боловсронгуй болгож, дотуур өмдөөр живх хийжээ. Энэ санааг удалгүй Честерфилдийн Робинсонс худалдаж авав. Түүнээс хойш нэг удаагийн живх нь залуу эцэг эхчүүдийн амьдралын хэв маяг болжээ.
11
Дөрвөн дугуйтай тэшүүр
Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ төрлийн тэшүүр TikTok, Instagram дээрх блог хөтлөгчдийн дунд түгээмэл хэрэглэгдэх болсон. Галзуу гулсаж байгаа үзэсгэлэнтэй охидын бичлэг сая сая үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Хамгийн анхны дөрвөн дугуйт 1800-аад оны дунд үед гарч ирсэн бөгөөд сүүлийн хоёр зууны хооронд ихээхэн өөрчлөгдсөн байна.