Угаалгын машины айдас төрүүлэм хүчтэй доргиж чичрэх шалтгаанууд

Угаалга хийх үед таны угаалгын машин хүчтэй чичирч байрнаасаа хөдлөөд бараг л үсрээд хаалгаар гараад явчих шахах үе гардаг уу? Тэгвэл та өөрийн угаалгын машиндаа ямар асуудал байгааг дараах шалтгаануудаас тодорхойлоорой... 

Угаалгын машины айдас төрүүлэм хүчтэй доргиж чичрэх шалтгаанууд

Чичирхийллийн гол шалтгаан:

Угаах хэсэгт  жижиг зүйлс, ялангуяа металл эдлэлүүд унасан байвал.

/Зоос, цаасан хавчаар эсвэл зүү, товч г.м/
Угсралтын үед тээврийн зориулалт бүхий бэхэлгээ боолтыг суллаагүй, аваагүй бол.
Хэрэв угаалгын машины даацаас хэтэрсэн хувцас, угаах зүйлсээ тарааж жинг нь тааруулаагүй бол. /ердөө 2/3 дүүрсэн байх ёстой /
Мотор эвдэрвэл.
Угаалгын машиныг  буруу суурилуулсан бол.
Хэрэв холхивч эвдэрсэн бол.
Амортизаторын эвдрэл, элэгдэл байгаа тохиолдолд.
Бэхэлгээг сулруулах эсвэл суспензийн хэв гажилт гарсан бол...

- Шинэ угаалгын машин аваад удаагүй байхад чичирхийлж байвал арын тагийг авахад тээвэрлэлтийн зориулалттай бэхэлгээний боолтыг авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд угаалгын машины тээврийн бэхэлгээний боолтыг авалгүйгээр хэд хэдэн удаа ажиллуулж ашигласан тохиолдолд угаалгын машин маш хүчтэй чичирч байрнаасаа хөдөлж маш их дуу чимээ гарган үндсэн эд ангиудыг элэгдэлд оруулдаг. 

- Та угаалгын машинаа зөв суурилуулсан эсэхээ шалгаарай. Мэдээж таны угаалгын машин гөлгөр бус эсэргээрээ бат бөх тэгш хэмийн гадаргуу дээр суурилуулсан байх ёстой.

- Хэмжээ даацаас нь хэтэрсэн угаах зүйлс хийж бөөн бөөнөөр нь чихэж ажиллуулах нь угаалгын машиныг эвдрэл гэмтэлд хүргэх, чичирхийлэх бас нэгэн шалтгаан болдог. Угаалгын машин бүрд өөрийн тохирсон даац буюу кг-г зааж өгсөн байдаг нь ийм учиртай... 

- Угаалгын машин дотор ямар нэгэн зүйл гацсан, тээглэсэн эсэхийг шалгаарай.  Угаалга хийх явцад хувцасны халаасанд байсан жижиг төмөр, хадаас шруп, товч гэх мэт зүйлс унаж гацсан байх тохиолдол цөөнгүй байдаг учир гэрэл тусгаад харахад илүүдэхгүй. Мөн угаалгын машины дотор байрласан хоолойнууд хөдөлсөн, аль нэг бэхэлгээ салсан тохиолдолд чанга дуу чимээ гаргаж байж болзошгүй.

- Одоо үеийн угаалгын машин нь бидний ажлыг хөнгөвчлөхийн тулд маш олон төвөгтэй мэдэх мэдэхгүй цахим хяналттай, нарийн тохируулгатай болсон гэдгийг битгий мартаарай. Тийм учир та өөрийн мэдэхгүй горимуудыг туршиж үзэн угаалгын машинаа эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөж байна.

- Угаалгын машины 4 хөл яг ижил хэмд байгаа эсэхийг шалгаарай. Хөл бүрийг эргүүлж ижилхэн хэмжээнд тохируулан тэгцвэрийг нь олон түгжих боломжтой байдаг.

- Нарийхан жижиг бөгөөд бага кг-ийн даацтай угаалгын машинуудад чичирхийлэл амархан үүсч ийш тийш хөдлөх чанга дуу чимээ гарах нь илүү элбэг байдаг. Учир нь сэгсрэх үйлдэл хийхэд нарийн жижиг хөнгөхөн угаалгын машинууд тэнцвэр муутай тогтворгүй байх нь мэдээжийн хэрэг юм. Тийм учраас угаалгын машин худалдан авахдаа л өргөн бөгөөд даац сайтай угаалгын машин сонгон аваарай.

- Нэгэнт л  угаалга бүрд чичирхийлж байрнаасаа үсрэх шахуу хөдөлж байгаа угаалгын машиныг засуулахгүйгээр ажиллуулсаар л байвал цахилгаан мотор нь зохисгүй ажиллагаанаас үүдэлтэй хэт их чичиргээнээс болж ашиглах боломжгүй болдог ... Дахиад л шинийг авах хэрэг гарах учир яаралтай засаж янзлуулах хэрэгтэй.

Хэрэв угаалгын машинтай холбоотой эвдрэл гэмтэл гарсан тохиолдолт та хамгийн түрүүнд үйлдвэрлэгчид буюу нийлүүлэгчдээс зөвлөмж авах нь зүйтэй.

Оношийг нарийн мэргэжлийн эмчид даатгах нь дээр...

Нэкст электроникс нь албан ёсны эрхтэй баталгаат засварын төвтэй бөгөөд та Нэкст электрониксоос худалдан аваагүй байсан ч таны цахилгаан барааг олон жилийн туршлагатай засварчид түргэн шуурхай, баталгаатай засаж үйлчилдгээрээ бусдаас давуу талтай юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.