1931 онд Мароккод Аззо Бассоу нэртэй хүн олдсон тухай мэдээ гарч байсан
Тэрээр Скура хотоос холгүй орших Дадес гэх газар амьдардаг байжээ
Нутгийн иргэд уг хүний тухай мэддэг байсан аж. Тэдний үгээр бол тэр агуйд амьдарч, нүцгэн явж, түүхий махаар хооллодог байжээ
Зураг авахын тулд уут өмсүүлсэн байгаа нь
Түүнийг оюуны хомсдолтой нэгэн мэтээр дүрсэлдэг байсан
Тэрээр зарим үгийг хэлдэг байсан ч тэдгээр нь маш ойлгомжгүй байв
Гадаад төрх нь үнэхээр өвөрмөц
Хавтгай гэмээр дух, том хацрын яс, хамар болон мич шиг урт гартай байсан аж.
1956 онд Францын зохиолч Жан Буле этнологич Марселл Гометийн хамтаар энэхүү хүнийг судлахаар ирсэн байгаа нь
Харсан эрдэмтэд гавлын яс нь неандерталь хүнтэй төстэй байгааг гайхаж байв
Шар хэвлэлийнхэн түүнийг удаан хайсан "холбоо"-гоор нэрлэж сүүлчийн неандерталь хүн гэж байсан
Судалгаа ид явагдаж байхад Аззо нас барсан аж. Үүний дараагаар түүнтэй адил хоёр хүн олдсон нь Хиса болон Геркайя нар байв
Олдсон хоёр эмэгтэй хүнд хүчир ажлыг түүртэлгүй хийж байсан бөгөөд яг л Аззо шиг зэрлэг амьдралтай байжээ
Олон судалгаа шинжилгээний үр дүнд тэрхүү гурван хүнийг зүгээр л микроцефали өвчтэй байсан гэсэн дүгнэлт гарсан
Микроцефалия өвчний үед гавлын яс жижгэрдэг бөгөөд үүнийг дагаад тархи ч мөн агшдаг. Яваандаа оюуны хомсдолд хүргэдэг аж.
Шлитци Сёртис гэх жүжигчин бол микроцефали өвчнөөр өвчилсөн хамгийн алдартай хүн юм