1. Зөв угаалгын машин сонгохоос бүх хэмнэлт эхэлнэ.
Урдаа хаалгатай, бүрэн автомат угаалгын машин сонгох нь таны усны хэрэглээг жилд 6200 литрээр хэмнэх боломжтой юм /Нэг өрх 1 долоо хоногт дунджаар 3 эргэлтээр хувцас угаадаг гэж тооцов/.Учир нь 7-8 кг багтаамжтай, дээрээ хаалгатай угаалгын машин нь нэг эргэлтээр ойролцоогоор 90 литр ус зарцуулдаг бол A зэрэглэлийн цахилгаан зарцуулалттай урдаа хаалгатай угаалгын машин нь нэг эргэлтээр 40-50 литр ус зарцуулдаг байна.
Урдаа хаалгатай угаалгын машины орчин үеийн шийдэл нь хувцсыг дээрээс доош чиглэлд хий агаар дээр эргэлдүүлж угаадаг учраас бага усаар угаах боломжтой болж, хөндлөн чиглэлд угаахаас илүү усыг хэмнэж чаддаг байна.
Хамгийн гол нь угаалгын машин тань горимын дагуу зөв ажиллаж байгаа ч усны хэрэглээ өндөр хэвээр байвал манай засварын төв залгаж машиныг оношлох нь зүйтэй гэдгийг санах нь зүйтэй. Ихэнхдээ усны хэт их хэрэглээний шалтгаан нь техникийн эвдрэл эсвэл угаалгын машинд гэмтэл учирсан байдаг.
2. Угаалгын машиныхаа багтаамжийг бүрэн ашиглах
Өрхийн хэрэглээндээ тааруулан угаалгын машинаа сонгоорой. Хэрэв таны өрхийн гишүүдийн тоо 2-3 бол 6-7 кг багтаамжтай угаалгын машин сонгох ба харин бүлийн тоо их бол том багтаамжтайг сонгохыг зөвлөж байна. Учир нь та угаалгын машины багтаамжийг бүрэн ашиглаагүй бол ус дэмий зарлагадаж буй явдал болно. Аль болох бүрэн багтаамжаар нь угаалгын машиныг ажиллуулах, эсвэл бага хэмжээний хувцас угаах шаардлага тулгарвал тохиргоог нь зөв хийхийг зөвлөж байна.
Ихэнх угаалгын машинд хурдан угаалга болон хугацаа хэмнэсэн бусад тохиргоонууд байдаг тул бүрэн багтаамжаар нь ажиллуулахгүй тохиолдолд хэмнэлттэй горимд угаах нь байгаль дэлхийгээ хайрлаж буй хэлбэр юм.
Мөн сүүлийн үеийн угаалгын машин нь доторх хувцасны хэмжээг автоматаар жинлэдэг болсон тул угаалгын машин авахаар төлөвлөж байгаа бол технологийн дэвшлийг ашиглахыг зөвлөж байна.
3. Угаалгын бодисыг зөв сонгох, угаалгын бодисын хэмжээг зөв тааруулах
Аль болох химийн орц найрлага багатай угаалгын бодис сонгох. Ингэснээр далайн ус эсвэл голын ус уруу химийн бодис орж бохирдохоос сэргийлэх бөгөөд дахин ашиглах боломжтой болох юм. Химийн бодисын хор нөлөөгүй усыг цэвэршүүлж, дахин ашиглах боломжтой.
Үүнээс гадна угаалгын явцад хэт их угаалгын бодис хийх нь хувцсыг олон дахин зайлах шаардлага гардаг. Зайлах явцад мөн л ус зарцуулагдахыг санаарай. Тиймээс угаалгын машин дээрх заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
4. Саарал усыг дахин ашиглах
Энэ хот тохижилтын компаниудтай хамаатай ойлголт биш юм. Бохирдол багатай зүйлсийг гараар угаах шаардлага гарвал хувинд тохирсон усыг хийж угаалгаас үлдсэн саарал усыг 00-д ашиглах зэргээр усыг хэмнэх боломжтой.
5. Хувин ашиглах
Жижиг зүйлсийг гарааг угаахдаа гоожуурын усны доор барьж угаах нь маш их ус хий зарлагаддаг байна. Тиймээс угаах хэмжээндээ таарсан усаа тохируулан авч угаахыг зөвлөж байна.
Нэкст Электроникс компани нь эрчим хүч, ус зарцуулалт хамгийн багатай гэр ахуйн цахилгаан барааг хэрэглэгчдэд хүргэж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.