Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.22

2022-07-22, 11:14
1,947

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден коронавирусний халдвар авчээ, АНУ-ын иргэдийн 40 хувь нь ажлаасаа гарах бодолтой байна, Хятадад жагсаал цуглаан болж, гудамжинд танкууд гарч иржээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.22
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден коронавирусний халдвар авчээ

Энэ тухай Цагаан ордноос мэдээллээ. Түүнд пүрэв гарагт хийсэн коронавирусний шинжилгээний хариу “эерэг” гарчээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдээлснээр өдгөө 79 настай Ерөнхийлөгч вакцинд бүрэн хамрагдсан тул "маш хөнгөн" шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден коронавирусний халдвар авчээ

2 Европын холбоо ОХУ-ын хүнс, бордооны экспортод хориг тавихгүй

Уржигдар Брюссельд Европын холбооны Гадаад харилцааны сайд нарын уулзалт боллоо. Энэ уулзалтаар Европын холбоо Оросын хүнс, бордооны экспорт, түүний төлбөр тооцоог Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээндээ оруулахгүй байхаар шийдвэрлэснийг тус холбооны Гадаад бодлого эрхэлсэн сайд мэдэгджээ.

Европын холбоо Оросын Украинд хийж байгаа дайныг зогсоох зорилгоор Москвагийн эсрэг эрчим хүч, батлан хамгаалах, банк санхүү зэрэг олон салбарыг хамарсан зургаан удаагийн багц хориг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Одоо 7 дахь багц хоригийг зарлахаар Европын холбооны эрх баригчид хэлэлцэж байгаа юм. 

Европын холбоо ОХУ-ын хүнс, бордооны экспортод хориг тавихгүй

3 Украины тэргүүн хатагтай АНУ-ын конгресст үг хэллээ

Украины тэргүүн хатагтай лхагва гарагт Конгресст хэлсэн үгэндээ АНУ-ын хууль тогтоогчдод хандан Оросууд ард түмнийг нь “устгаж байна” гэж мэдэгджээ.

Олена Зеленскау Украинчуудын эсрэг энэ терроризмыг зогсооход тусламж үзүүлэхийг хүсэж "Энэ бол амьдрал, эрх чөлөө, аз жаргалын төлөөх бидний хамтын том ялалт байх болно" гэж мэдэгдэлдээ онцолсон байна.

Украины тэргүүн хатагтай АНУ-ын конгресст үг хэллээ

4 АНУ-ын иргэдийн 40 хувь нь ажлаасаа гарах бодолтой байна

McKinsey and Co. консалтингийн байгууллагын гаргасан судалгаагаар америкчуудын 40 хувь нь ирэх 3-6 сарын хугацаанд ажлаасаа гарах бодолтой байна. Эдгээр хүмүүсийн ажлаас гарч буй шалтгаан нь цар тахлын дараагаар ажлаас илүүтэйгээр ажлын байраа хадгалж үлдэх боломж, оюуны эрүүл мэнд, ажлын ачаалал зэргийг харгалзан үздэг болжээ.

Тэгвэл McKinsey and Co. байгууллага өнгөрсөн 2 жилийн хугацаанд ажлаас гарсан 2,800 хүн одоо аль салбарт ажиллаж буйг судалжээ. Ажлаас гарсан иргэдийн 48 хувь буюу бараг тал хувь нь салбараа сольсон бол хамгийн тогтворгүй салбараар худалдаа, санхүү, даатгалын салбар тодорч эдгээр салбараас гарсан хүмүүсийн 70 хувь өөр салбарт ажиллаж байна. Харин тогтвортой салбараар эрүүл мэнд, боловсролын салбар тодорчээ.

АНУ-ын иргэдийн 40 хувь нь ажлаасаа гарах бодолтой байна

5 Бундесверийн офицер Сирийн дүрвэгчийн нэрийн дор Германы нөлөө бүхий улс төрчдийг хөнөөхөөр бэлтгэж байжээ

Германы армийн албан хаагч тус улсын нөлөө бүхий улс төрчдийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгагдаж 5.5 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Энэ тухай “Der Spiegel” сэтгүүл мэдээлэв.

Франко А. хэмээх офицерын аллагын  гол бай нь Германы Хууль зүйн яамны тэргүүн асан Хайко Маас, Бундестагийн дэд Ерөнхийлөгч асан Клаудиа Рот түүнчлэн Германы сэтгүүлч, зохиолч, иргэний эрхийн идэвхтэй хамгаалагч Анетт Кахане нар байсан  гэнэ.  

Бундесверийн офицер Сирийн дүрвэгчийн нэрийн дор Германы нөлөө бүхий улс төрчдийг хөнөөхөөр бэлтгэж байжээ

6 Хэт халсны улмаас зам төмөр уярч, агаарын тээвэр саатаж байна

Европт хэт халж, агаарын температурын дээд хэмжээнд хүрэн олон зуун хүн амьсгал хурааж, иргэд ой, хээрийн түймрээс дүрвэхээс өөр аргагүйд хүрч байна. Британид хэт халалт нь замын гадаргуу хайлах, төмөр зам эвдрэх зэрэг дэд бүтцийн хохирол учруулж буй. Англид төмөр замчид нарны тусгалыг ойлгохын тулд зам төмрөө цагаанаар будаж байна.

40 градус давсан халуун нь төмөр зам, эрчим хүчний шугам, хөдөлгөөнт холбоог таслах болжээ. Цаг уурын алба нь улаан буюу хамгийн хүчтэй халууны түгшүүр зарлаад байна. Иргэдийг онцын шаардлагагүй бол түргэн тусламж дуудахгүй байх, ажлын арга барил, өдөр тутмын хэв маягаа өөрчлөхийг уриалав. 

Хэт халсны улмаас зам төмөр уярч, агаарын тээвэр саатаж байна

7 Хямралд нэрвэгдсэн Шри Ланка шинэ Ерөнхийлөгчөө сонголоо

Шри Ланкийн Ерөнхий сайд бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч  Ранил Викрмесингхэ парламентын санал хураалтаар тус улсын  шинэ төрийн тэргүүнээр сонгогдсон тухай Шри Ланкийн парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Даммика Дасанаяке, лхагва гарагт мэдэгдлээ.

Үүнээс өмнө буюу долоодугаар сарын 9-нд Шри Ланкад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж тус улсын Ерөнхийлөгч Готабая Раджапаксаг огцрохыг шаардсан. Олон тооны жагсагчид хамгаалалтын хаалтууд болон  хашааг давж, төрийн тэргүүний өргөөг эзлэн авсан юм.

Хямралд нэрвэгдсэн Шри Ланка шинэ Ерөнхийлөгчөө сонголоо

8 Хятадад жагсаал цуглаан болж, гудамжинд танкууд гарч иржээ

Хятадын хоёр мужид банканд хадгалуулсан мөнгөө буцааж авч чадахгүй байгаа оршин суугчдын эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилж байна.

Санхүү, зээлийн байгууллагууд “тогтолцооны шинэчлэл” нь хадгаламжаа эргүүлэн татахад саад болж байна гэж иргэдэд мэдэгдэж, эрх баригчид  жагсагчдын эсрэг хүчний байгууллагыг ашиглажээ. Мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүс байгаа гэж эх сурвалжууд  мэдээлсэн байна.

Хятадад жагсаал цуглаан болж, гудамжинд танкууд гарч иржээ

9 Бүс нутгийн тэнцвэрт байдлыг хангахыг БНХАУ-д уриаллаа

Бүс нутгийн улс орнуудтай харилцахдаа хүлээцтэй байж, геостратегийн тэнцвэрт байдлыг хадгалахыг Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг Хятадын эрх баригчдад уриалав. Тэрбээр Сингапур дахь Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнд үг хэлэхдээ “Хятад улс агуу их гүрнүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд эрх мэдлээ хууль ёсны дагуу ашиглаж, Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн улс орнуудын сонголт хийх, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг хүндэтгэх хэрэгтэй” гэжээ.

Бүс нутгийн тэнцвэрт байдлыг хангахыг БНХАУ-д уриаллаа

10 Европын Холбоо Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг баталжээ

Европын Холбооны Зөвлөл ОХУ-ын эсрэг долоо дахь багц арга хэмжээг баталсан тухай Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен твиттер хуудсандаа мэдээлжээ. "Гишүүн орнууд Кремлийн эсрэг бидний чангатсан, урт хугацааны хориг арга хэмжээг баталсан. Би үүнийг сайшааж байна" гэж бичсэн байна. ЕК-ын даргын хэлснээр шинэ багц хориг арга хэмжээ нь "хэдий чинээ шаардагдана төдий чинээгээр хүчтэй шахалт" үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаа тухай "хүчтэй дохиог" Москвад өгнө гэжээ. 

Европын Холбоо Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг баталжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()