Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас хүн амын эрүүл мэндийн тэргүүн эгнээнд ажиллаж буй сувилагч, асрагч нарт мэдлэгээ цэнэглэх боломж олгосон “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдний хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилгоор 120 сувилагч, асрагчийг хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол, сэтгэлзүйн хоёр сарын сургалтад хамруулсан юм. Энэ оны 5-р сарын 7-оос 7-р сарын 8 хүртэл үргэлжилсэн сургалтад Улаанбаатар хот болон аймаг, сумдын сувилагч, асрагч нар хамрагдаж сэтгэл, оюундаа хөрөнгө оруулалт хийлээ.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 13,473 сувилагч ажилладаг гэсэн тоо бий. Энэ нь нэг сувилагчид 244 иргэн ногддог гэсэн үг юм. Эдгээрээс хүүхдийн 606 сувилагч, мэс заслын 973, гэмтлийн 132, сэргээн амьдруулахын 405, эх барихын 142 сувилагч ажиллаж байна. Эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө шаргуу хөдөлмөрлөж, өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг сувилагч, асрагч нарт цаг тутам өсөн хөгжиж, урам зориг, мэдлэг боловсролоор өөрийгөө цэнэглэх шаардлага гардаг. Мэргэжил, ажлын байрны онцлогоос хамааран гадаад хэл сурах, хувь хүний хөгжлийн чиглэлээр анхаарал хандуулах боломж хомс байгааг харуулсан судалгаанд үндэслэн хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн сургалтад тэднийг хамруулах нь хөтөлбөрийн зорилго билээ.
ХААН Банк Сангаас хэрэгжүүлсэн “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн 120 оролцогчоос сургалтын хүрээнд судалсан хичээлийн дүн, идэвх зүтгэлээр нь шилдэг 40 оролцогчийг сонгон шалгаруулж, АШУИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтэд 90 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхээр урамшуулж байгаа юм.
Шилдэг оролцогчдын нэрстэй ЭНД дарж танилцана уу.
Дэлхий даяар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын үнэлэмж нэмэгдэж, тэднийг өндрөөр үнэлэх болсон энэ цаг үед хөтөлбөрийн үр дүн нийгэмд илүү сайн сайхнаар нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.