Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.20

2022-07-20, 09:18
1,818

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Иран, Турк болон ОХУ-ын Төрийн тэргүүн нар Тегеранд Сирийн дайныг хэлэлцэнэ, БНХАУ-ын мужийн банкууд мөнгөгүй болжээ, Солонгост ажлын байрны дарамт дахин нэмэгдэв зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.20
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хятадууд 5G сүлжээний 1 сая 854 мянган суурь станц байгуулжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 7-р сарын 19-нд буюу өчигдөр 2022 оны эхний хагас тус улсын аж үйлдвэр, мэдээлэл технологийн хөгжлийн байдлын тухай хэвлэлийн бага хурал хийв.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хэвлэлийн төлөөлөгч, ерөнхий инженер Тянь Юй-лун энэ үеэр "Мэдээлэл холбооны салбарын үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой, уялдаатай хөгжлөө. Цаашид ч мэдээлэл холбооны дэд бүтцийг улам боловсронгуй болгоно. Энэ оны эхний хагаст Хятад улсын цахилгаан холбооны салбарт 189.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 24.6 хувь өссөн үзүүлэлт юм. Үүний дотор 5G сүлжээнд 89.88 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. 5G сүлжээний нийт 1 сая 854 мянган суурь станцыг бүтээн байгуулан ашиглалтад оруулж, 5G гар утас хэрэглэгчдийн тоо 455 саяд хүрлээ" гэв.

Хятадууд 5G сүлжээний 1 сая 854 мянган суурь станц байгуулжээ

2 Япончууд цөмийн хаягдалтай усаа зайлуулахаар далайн ёроолд нүх ухжээ

Японы Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцын хаягдал бүхий усыг цутгахаар Токиогийн цахилгаан эрчим хүчний компани далай ёроолд амсар ухах ажлыг үндсэндээ дуусгажээ. Цаашид тус компани ухсан хэсэгт хайрцаг хэлбэртэй төхөөрөмж байрлуулан цөмийн цахилгаан станцын буй булан орчмоос ухаж эхэлсэн далай доорх туннелийн төгсгөлтэй холбохоор төлөвлөсөн гэнэ. Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлж буйгаар цөмийн хаягдал бүхий усыг далайд цутгах амсрыг арматур, бетоноор хийнэ. Урт нь 12 метр, өргөн нь 9 метр, өндөр нь 10 метр. Төхөөрөмжийн барилга байгууламж албан ёсоор дууссаны дараа түүнийг хөлөг онгоцоор зөөвөрлөн аваачиж далайн ёроолын ухсан хэсэгт суулган эргэн тойрны хэсгийг нь бетоноор бэхлэх аж.

Япончууд цөмийн хаягдалтай усаа зайлуулахаар далайн ёроолд нүх ухжээ

3 В.Зеленский таван мужид Аюулгүй байдлын албаны дарга нарыг сольжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский таван мужийнхаа Аюулгүй байдлын албаны дарга нарыг сольсон байна. Холбогдох зарлигийг төрийн тэргүүний цахим хуудсанд нийтэлжээ.

Тодруулбал Харькав муж дахь Украины Аюулгүй байдлын албаны даргаар Александр Куць, Сумы мужид Эдуард Федоров, Полтава мужид Иван Рудницкий, Закарпат мужид Евгений Борзилов, Днепропетровск мужид Сергей Лысак нар тус тус томилогдсон байна.

В.Зеленский таван мужид Аюулгүй байдлын албаны дарга нарыг сольжээ

4 Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалд Хятад дургүйцэв

Америкийн Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ирэх сард Тайваньд айлчлахаар төлөвлөсөн гэж “The Financial Times” мэдээлэв. Энэ нь Америкийн томоохон албан тушаалтанд тооцогдох хүн олон жилийн дараа арлын ардчилсан улсад зочилж байгаа тохиолдол хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Америк Тайваньтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй ч хамгийн чухал холбоотонд тооцогддог. Хоёр орны харилцаа олон жил таагүй байсан ч Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед сайжирч, одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены үед улам дотно болоод байна.

Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалд Хятад дургүйцэв

5 Солонгост ажлын байрны дарамт дахин нэмэгдэв

Үндэсний хэмжээнд өнгөрсөн жилийн зургаадугаар сард 1000 хүнийг хамруулж хийсэн цахим судалгаагаар Солонгосын оффисын ажилчдын 30 орчим хувь нь ажлын байрны дарамтад өртдөг гэсэн дүн гарчээ. Хамгийн сүүлд “Embrain Public” судалгааны байгууллагын хийсэн судалгааг ням гарагт олон нийтэд танилцуулав. Оролцогчид ажлын байрандаа удирдлагын бэлгийн дарамт, хэл ам, бие махбодын хүчирхийлэлд өртдөг талаараа ярьсан байна. Тухайлбал судалгаанд оролцсон нэг ажилтан “Манай хэлтсийн ахлагч ажилчдаа харааж, заналхийлдэг. Нэг удаа дарга уусан үедээ шөнийн цагаар бэлгийн харилцаанд орохыг уриалсан агуулгатай мессеж бичсэн” гэж ярьжээ. Бусад хүн ажлын байран дээрээ гадуурхагдсан, хамт олныхоо өмнө даргаараа доромжлуулж байсан тухайгаа ярьжээ. 

Солонгост ажлын байрны дарамт дахин нэмэгдэв

6 Германы нисэх буудлууд ажиллах хүчний хомсдолын улмаас ачааллаа дийлэхээ больжээ

Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд хаалгаа барьсан аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа энэ жилээс сэргэж эхэллээ. Ийнхүү аялал жуулчлалын салбарт сэргэлт бий болж байгаатай холбоотойгоор агаарын тээврийн салбарын ачаалал огцом нэмэгджээ. Зарим улсын нисэх буудлууд энэ их өсөлтөд бэлэн биш байгаа аж. Тухайлбал Германы бүх нисэх буудал коронагийн дараах зуны нислэгт бэлэн бус байна. Ажиллах хүчний хомсдолын улмаас нислэг саатах, зорчигчдын тээшийг олгохгүй удах зэрэг асуудал гарах болжээ. 

Германы нисэх буудлууд ажиллах хүчний хомсдолын улмаас ачааллаа дийлэхээ больжээ

7 Иран, Турк болон ОХУ-ын Төрийн тэргүүн нар Тегеранд Сирийн дайныг хэлэлцэнэ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 18-19-ний өдрүүдэд Иран улсад албан ёсны айлчлал хийж, Астанагийн Форматын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Айлчлалын хүрээнд Туркийн Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзалт хийхээр төлөвлөж байгааг Анкара болон Москвагийн аль аль нь нотолсон. Энэ нь ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Туркийн Ерөнхийлөгч Кремлийн тэргүүнтэй хийх анхны уулзалт болох юм.

Иран, Турк болон ОХУ-ын Төрийн тэргүүн нар Тегеранд Сирийн дайныг хэлэлцэнэ

8 БНХАУ-н мужийн банкууд мөнгөгүй болжээ

БНХАУ-н 400,000 иргэн хадгаламж, харилцахаас мөнгөө татах боломжгүй нөхцөл бүрджээ. Хенан мужийн дөрвөн банкны толгой компани нь бүгд  "New Fortune Group" бөгөөд иргэдийн хадгаламжийн мөнгийг зориулалтын бус замаар ашигласан байх магадлалтай гэж үзэн шалгалт явагдаж байна.

БНХАУ-н засаг захиргааны хуулийн хараа хяналтаас сул бүс бол муж нутгийн банкууд билээ. Эдгээр банкууд нь зөвхөн нутгийн иргэдээс хадгаламж татах хуулийн зохицуулалттай хэдий ч үүнийг зөрчин "Гуравдагч талын платформ"-оор дамжуулан бүх мужаас мөнгө татах болсон хэдий ч залилан үйлдэн иргэдийн хадгаламжийг олгож чадахгүй болоод байна.

БНХАУ-н мужийн банкууд мөнгөгүй болжээ

9 Саудын Араб хэр их газрын тос олборлож чадах вэ?

АНУ-ын сүүлийн 40 жилийн хамгийн өндөр инфляцийг өдөөж байгаа шатахууны үнийг бууруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены газрын тос экспортлогч Саудын Арабт хийсэн айлчлал нь үр дүнд хүрсэнгүй.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман утааны ялгаруулалтын бодит бус бодлого нь инфляцийг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэх ба эсрэгээрээ чулуужсан түлш болон сэргээгдэх эрчим хүчний технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалав.

Саудын Араб хэр их газрын тос олборлож чадах вэ?

10 48 тэрбум ам.долларын хөрөнгө Хятадаас явахаар хүлээж байна

БНХАУ-ын хөл хорио үргэлжилж буйгаас үүдэн 10,000 гаруй чинээлэг иргэд 48 тэрбум ам.долларын хөрөнгөө БНХАУ-аас шилжүүлэх хүсэлтэй байгааг Хэнли & Партнерс байгууллагаас тогтоожээ.

Тэгвэл гол асуулт нь Ши Жинпин тэднийг явуулах уу гэдэгт байна. Хуульчдийн хэлж буйгаар шилжүүлэг хийхэд нүдэнд харагдах хуулийн өөрчлөлт ороогүй хэдий ч паспортын процесс, бичиг хэргийн шаардлага зэрэг нь удаашраад буй юм. 

2022 онд шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдээд буй бөгөөд ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг улсаас 33,000 гаруй чинээлэг иргэд шилжээд байна.

48 тэрбум ам.долларын хөрөнгө Хятадаас явахаар хүлээж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()