Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.19

2022-07-19, 10:57
1,964

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Иран ОХУ-д дрон нийлүүлэхээр төлөвлөж байна гэх мэдээллийг няцаав, Рики Мартин 50 хүртэл жилийн хорих ял авч магадгүй, Герман улс наймдугаар сарын 1-нээс ОХУ-аас нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсооно зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.19

1 Европын холбоо Азербайжанаас авдаг байгалийн хий нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна

Европын холбоо Азербайжанаас авдаг байгалийн хий нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна

2 Володимир Зеленский Тагнуулын байгууллагын даргаа ажлаа хангалтгүй хийсэн үндэслэлээр халжээ

Володимир Зеленский Тагнуулын байгууллагын даргаа ажлаа хангалтгүй хийсэн үндэслэлээр халжээ

3 Иран ОХУ-д дрон нийлүүлэхээр төлөвлөж байна гэх мэдээллийг няцаав

Ираны Засгийн газар Украины дайнд ашиглах зориулалтаар ОХУ-д дрон нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай АНУ-ын засаг захиргааны мэдээллийг няцаасан байна. Ираны Гадаад харилцааны сайд Украины Гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ энэ тухайгаа нотолж, Иран улс Украины хямралыг өргөжүүлэх аливаа үйл ажиллагааны эсрэг байгаа гэдгээ мэдэгджээ.

Вашингтон Иран улс ОХУ-д олон зуун нисэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл тэр дундаа дрон нийлүүлэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл олж авсан гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм.

Иран ОХУ-д дрон нийлүүлэхээр төлөвлөж байна гэх мэдээллийг няцаав

4 БНХАУ-д Ковид-19 цар тахал нэмэгдэж газрын тосны ханш унахад хүргэв

Газрын тосны хэрэглээгээр дэлхийд хоёрт орох БНХАУ өнгөрсөн Ням гарагт 691 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн ба энэ нь өмнөх өдрөөсөө 547 бүртгэлээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр газрын тосны ханш 1 ам.доллароор унасан байна. Энэ удаагийн цар тахлын өсөлт нь дахин удаан хугацааны хөл хориог үүсгэж үйлдвэрлэл зогсоход хүргэх эрсдэлтэй байгаа юм.

БНХАУ-д Ковид-19 цар тахал нэмэгдэж газрын тосны ханш унахад хүргэв

5 Криптовалютын зээлийн үйлчилгээ үзүүлдэг Celsius Network дампуурлаа зарлалаа

Тус компанийн өр төлбөр 5.5 тэрбум ам.долларт хүрч нийт хөрөнгөөсөө 1.2 тэрбум ам.доллар давснаар өнгөрөгч лхагва гарагт гүйцэтгэх захирал Alex Mashinsky дампуурлаа зарлажээ. 2021 оны 11-р сард криптовалютын зах зээл бүх цаг үеийн дээд цэгтээ хүрснээс хойш тасралтгүй уналт үргэлжилж одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2 их наяд орчим ам.доллароор буурсан байна. Celsius-ийн хувьд тус уналт нэлээдгүй хүндээр нөлөөлж сүүлийн саруудад хөрвөх чадварын хямралд өртөж улмаар бэлэн мөнгөний хомстолд ороод байгаа юм. 100,000 гаруй зээлдүүлэгчтэй Celsius бизнесээ тогтворжуулах, бүх оролцогч талуудад бүтцийн өөрчлөлт хийх алхам хийсэн бөгөөд гуравдагч талаас шинэ санхүүжилт татахаар ажиллаж байгаа талаар компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Криптовалютын зээлийн үйлчилгээ үзүүлдэг Celsius Network дампуурлаа зарлалаа

6 Ethereum-ийн ханш 12 хувиар өслөө

Ethereum Foundation-аас Ethereum-ийн “Proof of Stake”-тэй merge хийх урьдчилсан хугацааг 9-р сарын 19-нд тогтоосны дараагаар ханш 12 хувиар өсөж 1,363 ам.доллар дээр арилжаалагдсан байна. Ethereum-ийн Merge to Proof-of-Stake нь сүлжээний түүхэн дэх хамгийн их хүлээгдэж буй шинэчлэлт юм. Merge нь үндсэн сүлжээнд явагдахаас өмнө хэдэн долоо хоногийн турш Goerli сүлжээнд эцсийн туршилтыг хийхээр төлөвлөжээ. Уг шинэчлэлт нь Proof of Work-оос Proof of Stake руу шилжих бөгөөд энэ нь сүлжээний эрчим хүчний хэрэглээг 99 орчим хувиар бууруулах маш том давуу талтай юм.

Ethereum-ийн ханш 12 хувиар өслөө

7 Рики Мартин 50 хүртэл жилийн хорих ял авч магадгүй

Пуэрто-Рикогийн нэрт дуучин Рики Мартин зээ дүүтэйгээ дотно харилцаатай байсан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Испанийн “Marca” агентлагийн мэдээлснээр тэрбээр 50 жилийн хорих ял авч магадгүй аж.

Тус агентлагийн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд "Хохирогчийн хэлснээр Рики Мартин долоон сар үргэлжилсэн дотно харилцааныхаа үеэр бие махбод болон сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Гомдол гаргагч нь дүүгийнх нь хүү болохыг "харгалзан үзвэл" түүнд өөр шийтгэл хүлээлгэх нь гарцаагүй. Рики Мартин 50 жилийн хорих ял авч магадгүй" гэж дурджээ.

Рики Мартин 50 хүртэл жилийн хорих ял авч магадгүй

8 Абэгийн аллагын сэжигтний ээж Эв Нэгдлийн сүмд 100 сая иен хандивлаж байжээ

Япон улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, амь насаа алдсан билээ. Аллагын сэжигтэн болох 41 настай Тэцуяа Ямагами эхлээд ээжээс нь их хэмжээний мөнгө хандивт авч, гэр бүлийг нь дампууруулсан шашны байгууллагын тэргүүний аминд халдах төлөвлөгөөтэй байсан гэдэг.

Гэвч тэр сүүлд уг байгууллагыг дэмждэг гэсэн үндэслэлээр экс ерөнхий сайдын амийг бүрэлгэжээ. Сэжигтний авга ах өчигдөр Японы хэвлэлд ярихдаа Ямагамигийн ээж нийтдээ 100 сая иенийг (721,000 ам.доллар) Эв Нэгдлийн сүмд хандивласан болохыг баталсан байна.

Эв Нэгдлийн сүм нь 1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан шашны байгууллага бөгөөд хүмүүсийн дунд Мүүний шашин гэж нэрлэгддэг. Тус байгууллага Японд 600,000 орчим гишүүнтэй томоохон салбартай юм байна. Гэр бүл нь 2002 онд санхүүгийн хувьд дампуурсан ч сэжигтний ээж бага хэмжээний мөнгийг сүмдээ цувуулан хандивласаар байсан гэнэ.

Абэгийн аллагын сэжигтний ээж Эв Нэгдлийн сүмд 100 сая иен хандивлаж байжээ

9 Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса албан ёсоор огцорлоо

Эх орноосоо зугтан гарсан Шри Ланкийн Ерөнхийлөгч Готбая Ражапакса Сингапурт очсоныхоо дараа албан тушаалаасаа албан ёсоор огцорсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрбээр даваа гарагийн шөнө байлдааны онгоцоор Шри Ланкаас зугтаж, Мальдив улсад очоод байсан. Улмаар өчигдөр эхнэр, хоёр бие хамгаалагчийн хамт Сингапурт иржээ. Гэхдээ одоогоор албан ёсоор орогнол хүсээгүй бололтой. Сингапурын Гадаад харилцааны яамнаас гаргасан тайлбарт “Готабая Ражапакса одоогоор орогнол хүсээгүй. Манай улс ер нь улс төрийн орогнол өгдөггүй” хэмээн онцолсон байв.

Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса албан ёсоор огцорлоо

10 Герман улс наймдугаар сарын 1-нээс ОХУ-аас нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсооно

ХБНГУ наймдугаар сарын 1-нээс ОХУ-аас нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсоож, 12 дугаар сарын 31-нээс Оросын газрын тосноос татгалзана гэж тус улсын Канцлер Олаф Шольцын эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах Йорг Кукис мэдэгдлээ.

"Зүүн Европ дахь Зөвлөлтийн эзэнт гүрний хэрэгсэл болж байсан газрын тос дамжуулах “Дружба” хоолойн түүхийг мэддэг хүн бүр энэ хараат байдлаас ангижрах нь тийм ч энгийн зүйл биш гэдгийг мэднэ. Гэхдээ энэ бол бидний хэдхэн сарын дараа хүрэх зүйл юм" гэж Кукис өнөөдөр Сиднейн эрчим хүчний чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Герман улс наймдугаар сарын 1-нээс ОХУ-аас нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсооно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()