1
Бага цалин
Хэрвээ ямарваа нэгэн томоохон байгууллага таныг өөрийнхөө байгууллагад ажилд авахыг хүсэж байгаа бол мэдээж одоо ажиллаж байгаа газраас тань өндөр цалин, ажиллах илүү таатай нөхцөлийг санал болгоно. Харин зүгээр л ажилд орохыг хүсэгчийн анкет бөглөсөн тохиолдолд төдийлөн их зүйл амлахгүй л болов уу.
Тиймээс таныг ажлын ярилцлагад дуудсанд нь та талархах хэрэгтэй. Томоохон байгууллагуудын хувьд цалингийн хэмжээ таны ажилласан жил, ажлын туршлагаас ихээхэн хамаарна. Тиймээс өндөр цалинтай болохын тулд та тухайн байгууллагад маш сайн ажиллах хэрэгтэй бөгөөд эхний жилүүдэд бага цалиндаа ч сэтгэл хангалуун байх хэрэгтэй болно.
Үүнээс гадна томоохон байгууллагуудад тушаал дэвшихэд нэлээд өндөр шалгуурыг тавьдаг. Үүнд та зөвхөн сайн ажилтан байх нь хангалтгүй юм. Томоохон байгууллагын удирдлагууд таны цалин бага байна гэсэн гомдлын хариуд “Манай байгууллагад ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг” гэж хариулах болно.
2
Албан тушаал маш удаанаар ахина
Мэдээж томоохон корпорациуд маш олон ажилтантай. Хэдийгээр та өөрийгөө тушаал ахих хэмжээний чадвартай хүн гэдгийг мэдэж байгаа ч дээд албан тушаалын суудлыг сулрах хүртэл хүлээх шаардлага гарна. Тиймээс та тушаал ахихын тулд нэлээд олон жил хүлээх хэрэгтэй болох бөгөөд мэдээж дээд албан тушаалд томилогдохоо хүлээж буй маш олон ажилчид, өрсөлдөгчид байгаа гэдгийг санах хэрэгтэй.
3
Хүнд суртал
Корпорацид ажиллаж байгаа тохиолдолд та албан бичиг хөтлөх, и-мэйл явуулах тал дээр нэлээд мэдлэг чадвартай болох болно. Учир нь олон хэлтэс бүхий томоохон байгууллагууд харилцаа холбоондоо цахим шуудан ашиглах нь түгээмэл бөгөөд та хүсэлтээ албан захидал маягаар бичиж илгээх бүрдээ өөрийнхөө удирдлага руу давхар илгээх шаардлагатай. Эс тэгвээс өөр хэлтсийн ажилтан таны хүсэлтийг хүлээж авахгүй хариуцлагаас зугтахыг оролдох болно. Эсвэл хүнд суртал гаргаж таныг үл ойшоох ч магадлалтай.
Үүнээс гадна ийнхүү цахим шуудан илгээх үед танаас үл шалтгаалах ажлын хугацаа хойшилсон тохиолдолд та өөрийгөө аварч гарах боломжтой. Гэхдээ энэ арга үргэлж тусалдаггүй гэдгийг санаарай.
4
Хариуцлагын тэгш бус хуваарилалт
Таныг яаралтай халах хэрэгтэй болсон тохиолдолд л таны ажил бусдын санааг зовоож, анхаарлыг татах болно. Ихэнхдээ бүх зүйл багийн ажиллагаанд чиглэсэн байдаг. Хэрвээ төлөвлөгөөндөө хүрч чадвал хэлтсээр нь сайшаана. Зөвхөн таны хүчин чармайлт байсан ч хэлтсийг тань бүхэлд нь магтана. Амжилт бүрд хаа нэгтээгээс нэг удирдлага нэмэгдэж бичигдэнэ. Ингээд л таны хүчин чармайлт бүх хэлтсийн амжилт болж хувирна даа.
Харин хариуцлагын хувьд эсрэгээрээ. Хэрвээ таны хийсэн зүйл буруутаж, алдаа гарсан байвал таныг хэлтсийнхэн тань зэмлээд зогсохгүй, та удирдлагаасаа ч зэмлэл сонсох болно. Та буруугүй байсан ч таны л буруу болно шүү дээ.
Шинэ ажилтны хувьд ямар нэгэн зүйлийг бусдаас авах гэдэг нэлээд хүндрэлтэй байдаг. Тэд илүү удаан ажилласан гэдэг нэрийдлээр таныг үл ойшоох магадлалтай. Эсвэл бүр шууд удирдлага дээр тань ч орж болох юм.
5
Ажлын ачаалал их
Корпорацид та ажлын төлөө л ажиллах болно. Заримдаа та юуны төлөө яагаад хийгээд байгаагаа ч ойлгохгүй. Хэрвээ та өөр нэгэн төсөлд ажиллахаар болсон бол удирдлагууд тань “яагаад гэвэл хийх ёстой” гэсэн дүрмийг баримтлах болно.
Бас нэгэн харамсмаар зүйл нь та ямар нэгэн тайлан эсвэл илтгэл хийгээд удирдлагадаа үзүүлэхэд тэр энэхүү зүйл хэнд ч хэрэггүй гэдгийг хэлэх явдал юм. Тухайн ажилд таны оруулсан хувь нэмэр 10% л байх болно. Учир нь та удирдлага бүрийн хэлсэн зүйлийг өөрийн илтгэл, тайланд оруулсан байх ч удирдлагууд нь хоорондоо зөрчилдсөнөөр та багийн ажиллагааны зүйлийг дахин ганцаараа хийх шаардлагатай гэсэн үг.
6
Дэмий өнгөрүүлсэн цаг хугацаа
Та маш олон уулзалт, хуралд оролцох болно. Зарим хуралд нь ороод та юу болж байгааг ч ойлгохгүй байхад, зарим хуралд нь аль хэдийн бусдад танил болсон зүйлийг ярина.
Заримдаа танай байгууллагынхан нэг уулзалт зохиож тодорхой тулгарсан асуудлын талаар ярилцаж хэлэлцэх боловч хоёр хоногийн дараа дахин өмнө ярьсан асуудлаа ярилцах нь энгийн үзэгдэл юм. Тиймээс ч бүтэн ажлын долоо хоногоо та төрөл бүрийн ашиггүй хурал цуглаанд ч зарцуулах магадлалтай.
7
Албан шаардлага
Цөөхөн хүнтэй багийг удирдахад хялбар байдаг. Хүн бүр өөрийн үүрэг хариуцлагыг мэдэж, түүний хийж буй ажил байгууллагад ямар үр нөлөөтэйг мэднэ. Жижиг байгууллагуудад олон хүн нэг үүрэг хариуцлагатай байна гэж үгүй. Тиймээс ч тэд үр бүтээлтэй ажиллаж чаддаг.
Харин томоохон байгууллагын хувьд хүн бүр маш олон төрлийн үүрэг хариуцлагатай байдаг бөгөөд тэдний бүтээлч чанарыг үнэлэхэд төвөгтэй байдаг. Үүний оронд энгийн зүйл дээр шийтгэл оноодог байна. Жишээлбэл хожигдсон тохиолдолд цалингаас хасах, ажлын байрыг орхисон байдал гэх мэт.
Хэрвээ танай байгууллагад "гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт" тооцдог бол зөвхөн зорилтод хүрэх гэж л ажиллах хэрэгтэй болно. Таны бүтээлч байдал үүнд огтхон ч хамаарахгүй юм.
8
Зөвхөн багийн ажиллагаа
Түүнчлэн том байгууллагад ажилласнаас жижиг байгууллагад ажиллах нь илүү хялбар байдаг. Учир нь жижиг байгууллагын бүх ажилчдыг та таньж, хэн юу хийдгийг нарийн сайн мэдэх болно. Та өөрийн хийсэн жижиг үйлдэл, амжилт, азгүйдэл болгоноо зарлах шаардлагагүй.
Харин томоохон байгууллагын хувьд өөрийн хийж буй зүйлийг олон нийтэд зарлах хэрэгтэй болдог. Дараа нь ажлынхаа бүх хүмүүст хайртай мэтээр жүжиглэх шаардлага ч гарна. Ямар нэгэн ажилд таны оруулсан хувь нэмрийг үнэлэхэд хэцүү. Учир нь та ердөө л нэг эрэг шүү дээ. Үйл ажиллагаа тангүйгээр явагдахгүй хэдий ч таныг орлуулах маш амархан.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд багийн ажиллагааг нэгдүгээрт тавьдаг бөгөөд таны хувийн амжилт хэнд ч хамаагүй болно. Энэ нь цаашлаад сэтгэл санаагаар унах нэг шалтгаан болдог.
“Бид нэг гэр бүл” гэсэн урианы цаана бас нэгэн таагүй зүйл бий. Хэрвээ байгууллага тань таны гэр бүл юм бол танд дахин нэг гэр бүл ямар хэрэгтэй юм бэ? Тиймээс оффистоо илүү их цагийг өнгөрүүлж, амралтын өдөр ч ажил дээрээ ирэхээ мартуузай.
9
Хэт их харилцаа холбоо
Хэрвээ та зүгээр л ажлаа сайн хийж байвал хэн ч таныг анзаарахгүй. Учир нь танай байгууллага маш олон хүнтэй шүү дээ. Бусдын анхаарлын төвд байхын тулд бүх төрлийн харилцан ярианд оролцож, захиралтайгаа эерэг харьцаж, бусдын ярьж буй хошигнолд инээж, төрөл бүрийн арга хэмжээнд оролцох хэрэгтэй болно. Та хүссэн ч хүсээгүй ч ямар нэгэн харилцаа заавал тогтоох шаардлага гарна.
Заримдаа ажилд чинь тус болох хүнийг олохын тулд та маш олон дуудлага хийх хэрэгтэй. Энэ тийм ч үр бүтээлтэй ажил биш гэдгийг санаарай.
10
Нэгэн хэвийн ажил
Жижиг байгууллагад бол та бүх төрлийн ажлыг хийх бөгөөд энэ нь мэдээж таны уурыг хүргэнэ. Гэхдээ энэ нь аливаа шинэ зүйлийг хийж сурах боломжийг танд олгох юм.
Харин томоохон байгууллагуудын хувьд бүх ажлыг хуваарилж өгдөг учир та зөвхөн нэг хийж байсан зүйлээ л хийх болно. Эцэст нь танд өөрийнхөө авьяас, ур чадварыг харуулах боломж олдохгүй.