Хэрэв хиймэл оюун дэлхий ертөнцийг удирдаж эхэлбэл...

Хиймэл оюуны өгөгдсөн мэдээллийн санг ашиглаж тооцоолол хийх чадамж хүний чадавхыг давах мөч тун ойртоод байгаа билээ. Мөн түүнчлэн маш олон хиймэл оюунт төхөөрөмжүүдийг хүний үйл ажиллагаанд туслуулах, өөрсдийн гүйцэтгэж, шийдэж чадахгүй байгаа асуудлуудын шийдлийг тооцоолуулах гэж бүтээсээр байгаа. Магадгүй энэ байдлаар цаашид хиймэл оюун бидний асуудлыг бидний өмнөөс шийдэг өгч эхлэх эсэх нь цаг хугацааны л асуудал юм.

Хэрэв хиймэл оюун дэлхий ертөнцийг удирдаж эхэлбэл...

Хиймэл оюун маш олон хүнд даалгавруудыг гүйцэтгэх чадвартай болсон. Тэд өнөөдөр аль хэдийн худалдаа, борлуулалт, санхүүгийн зохицуулалт, хэрэглэгч болон олон нийтийн үйлчилгээ, цэргийн болон эрүүл мэндийн салбарт ч улам их дэвшил авч ирж, улам хөгжсөөр байна. Цаашид сансрын аялал, автомат жолоодлогот машин гээд бидний зөвхөн уран зөгнөл гэж итгэдэг байсан зүйлс өнөөдөр эсвэл маргааш гэхэд биеллээ олохоор болоод байна. Тийм ч учраас хэзээ нэгэн өдөр хиймэл оюун дэлхийг удирдах цаг ирнэ гэдэг нь магадгүй тун ойрын хугацаанд ч биеллээ олох боломжтой юм.

Маш олон шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад хиймэл оюун хүч чадалтай болж, хүн төрөлхтнийг устгаж, боолчилж байгаагаар гардаг. Гэхдээ бодит байдал дээр, өнөөгийн нөхцөлд тийм байх эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь хүний оролцоогүй улс удирдах боломжтой суперкомпьютер нь зөвхөн “оновчтой байдал” гэж юу болохыг тодорхойлох философийн асуултад хариулах чадамжтай болсон үед л бий болох болов уу. Зөвхөн ийм нөхцөлийг бүрдүүлж чадах компьютер л улс удирдах боломжтой болох юм. Хоёрдугаарт хүнтэй яг ижил бодож, сэтгэдэг төхөөрөмж бүтээх нь утгагүй хэрэг. Эрдэмтдийн үзэж буйгаар хүний тархи маш олон алдаа дутагдалтай байдаг. Тийм ч учраас энэ бүхнийг дуурайх нь утгагүй хэрэг юм.

Хиймэл оюун удирдах эрх мэдэлтэй болсон үед бидэнд эерэгээр нөлөөлөх боломжит зүйлс

Дайн

Хиймэл оюун ухаан бол хамгийн шилдэг стратеги боловсруулагч юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас байсан нэгэн зүйл нь дайн тулаан бөгөөд энэ нь хууран мэхлэх болон заль чадварын хослолоос бүрддэг. Харин хиймэл оюуны хувьд хүний хийж буй үйлдлийг урьдчилан тооцоолж, зөв таамаглах өндөр чадвартай. Ингэснээр стратегийн хувьд хүнтэй харьцуулахад хамаагүй хүчирхэг өрсөлдөгч болох юм. Орчин үед дайн тулаан нь бичгийн ширээний хоёр талаас хэлэлцээр хийх байдлаар явагдаж байгаа бөгөөд энэ тохиолдолд хиймэл оюуны тооцоолол улам ч илүү өгөөжтэй болж хувирах юм.

Хууль, эрх зүй

Хууль, эрх зүйн систем тун яривагтай, мэдрэг зүйл билээ. Учир нь хуулийн шийдвэр хоёр талын ашиг сонирхлыг төгс илэрхийлэх нь тун ховор. Статистик дүнгээс үзэхэд орчин үеийн хуулийн шийдвэрүүд аль нэг талдаа үргэлж алдаатай байдаг нь тодорхой болдог. Нөгөө талаар уг шийдвэр нь голчлон хувь хүний хандлага, үзлээс ч шалтгаалж байдаг. Зарим хуулийн зөвхөн улс төрийн зорилгоор ашиглахаар санаачилдаг. Харин хиймэл оюун үүнийг зөвхөн тэгш сонирхол, ашигтай байдал, шударга ёсны үндсэн дээрээс хууль боловсруулах чадвартай болно. Учир нь хиймэл оюун ухаанд хүнтэй ижил шунал, сул тал, өшөөрхөх сэтгэл зэрэг үгүй учир тийм төрлийн ялгаварлан гадуурхах үзэл үүсэхгүй юм.

Энэ мэтчилэн орчин үеийн дэлхийд хэрэг болохуйц бүх өөрчлөлтийг хиймэл оюун ухаан гүйцэтгэх чадамжтай юм.

Хүн төрөлхтөн байгалиасаа хувиа хичээсэн, харамч үзэлтэй тул удирдах эрх мэдэл, хүч чадлыг роботуудтай хуваалцах гэдэг нь юу л бол. Гэсэн хэдий ч бидний шийдэж чадахгүй байгаа олон асуудлын шийдлийг тооцоолох чадвартай хиймэл оюун ухаан, суперкомпьютер-үүд бэлэн болсоор байгаа нь цаашид илүү шударга нийгэм тогтоход нөлөөлнө гэж итгэж, найдсаар байна...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()