Түүний тухай үлгэр домог шиг олон зүйл уншиж явсны дотор тээр жил...

2022-07-12, 15:08
3,653
Түүний тухай үлгэр домог шиг олон зүйл уншиж явсны дотор тээр жил...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүний тухай үлгэр домог шиг олон зүйл уншиж явсны дотор тээр жил ТАЙМ сэтгүүлд нийтлэгдсэн The Patriot гэдэг урт нийтлэл хамгийн тод сэтгэлд үлджээ.

Тэр бол Дэлхийн II дайны дараах японы хамгийн залуу Ерөнхий сайд, 1948 оноос хойших Ерөнхий сайдын албыг дахин хашсан анхны ерөнхий сайд хүн юм. Дэлхийд хамгийн өндөр насалдаг эрүүл энх японы нийгэмд хамгийн удаан жил Ерөнхий сайдын үүрэгт ажлыг эрхэлжээ. Ерөнхий сайдаар нийтдээ дөрвөн удаа сонгогдон ажиллаж байв. Тэр бас их шазруун дипломатч байсан юм. Японы эзлэн түрэмгийлэгч армийнхны оршуулгын газар очсон нь дотоодын улс төрчдийн болон хятадуудын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч байв. Тэр япон улсаа үндэсний батлан хамгаалах байнгын цэрэг армитай болгох талаар хичээн зүтгэсэн Ерөнхий сайд байжээ. Тэр бас орос хятадын аюулыг соргог мэдэрсэн улс төрч байв.

Хөөрхий тэгээд хүнд дараа тээг болчих вий гэсэн шиг ажлаа хийсэн хийгээд, албаа өгснөөс хойш олон нийтийн ажилд зүтгэж яваад л өнгөрч. Хөөрхий муу С.Зоригийг бодвол хүйтэн мэс биеийг нь сийчин тамлахыг мэдэрсэнгүй. Ёо ч гээгүй аж. Цус их алдсанаас ухаангүй байсаар өнгөрчээ. Төрийн алба хашиж яваад өнгөрсөн бол засаглалд нь ан цав гарч төрийн алба нь доголдож мэдэх авч тэгсэнгүй. Түүнийг дагалдан явсан багийнхантай нь хамт тэсэлж дэлбэлсэнгүй. Түүний багт зүтгэснээр хэнд ч тохиолдож болох уй гашуу тохиолдсонгүй. Тэр бүү хэл буу худалдаж авах ч шаардлага байсангүй. Гар хийцийн нэг буугаар л юу яаж орхиж. Тэр ядуу зүдүү үзэн ядагч алуурчиндаа хүртэл саад болсонгүй.

Үр хүүхэдгүй хүн юм гэнэ лээ. Дээлтэйгээ хатах эхнэр нь л үлдэж хөөрхий. Хоёр том дарангуйлагч гүрний дунд ардчилал хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж ядан зогсож буй монгол оронд хоёргүй сэтгэлээр халуун гараа сунган тусалсан олон мянган япончуудын нэг байсан билээ.

Сайн төрлийг олох болтугай.

Батжаргал Намжил 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()