30+ насанд өөртөө хэрхэн анхаарал хандуулах вэ?

Охид, эмэгтэйчүүд бүхий л амьдралынхаа туршид байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ хамгаалах хэрэгтэй. Хамгаалах гэдэг нь хангалттай хэмжээнд арчлах шаардлагатай гэсэн үг юм. Хэрвээ энгийн арчилгааг хийж чадвал бид нас ахисан ч үзэсгэлэнтэй сайхан харагдах боломжтой. 20-25 настай байх үедээ бид үргэлж залуу байх юм шиг санадаг бол үнэндээ 30 нас хүрмэгц нас ахисны анхны шинж тэмдгүүд илрэх магадлалтай. Жишээлбэл өглөө босоход төвөгтэй болох, нүүрний арьс толигор байдлаа алдах гэх мэт. Гэхдээ энэ бүхэнд санаа зовох хэрэггүй бөгөөд эртнээс өөрийгөө арчлахад л хангалттай. Ингээд 30 хүрсэн хойноо хэрэгжүүлэх хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

30+ насанд өөртөө хэрхэн анхаарал хандуулах вэ?

1 30+ насанд гоо сайхны бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй

20 насанд зөвшөөрөгдөх зүйл 30 насанд хориотой. Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь танд овор нэмэх бөгөөд нүүр будалтын бүтээгдэхүүн сонгохдоо аль болох байгалийн, даруухан өнгийг сонгох нь зүйтэй. Залуу, толигор арьстай харагдахыг хүсэж байвал хайлайтерийг заавал хэрэглээрэй.

Нил ягаан, цэнхэр, хар нүдний будгаас татгалзаж, хацар өнгөлөгч түрхээрэй. Ялангуяа хэрвээ та дутуу нойртой байдаг бол хацар өнгөлөгч таны залуу үзэсгэлэнт төрхийг тодотгож сэргэг харагдуулна. Энэ тохиолдолд та эрч хүчтэй харагдах болно.

30+ насанд гоо сайхны бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй

2 Нүүрний йог буюу фейсфитнес хийж эхлэх нас

Нүүрний йог буюу фейсфитнес хийх нь үрчлээнээс хамгаалахаас гадна давхар эрүү үүсэх, зовхи унжих зэргээс гайхалтай урьдчилан сэргийлнэ. Нүүрний йог хийхээсээ өмнө будгаа арилгаж, дуртай тосоо түрхэх  хэрэгтэй гэдгийг санах нь зүйтэй.

Нүүрний йог буюу фейсфитнес хийж эхлэх нас

3 Нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэ

Нарны хамгаалалтын түвшин буюу SPF нь 20-оос доошгүй тосоор нүүрнийхээ арьсыг хамгаалж, уруулан дээрээ нарны хамгаалалттай чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй. Крем, пудр зэрэг бүтээгдэхүүн нь мөн нар салхинаас хамгаалдаг байх ёстой. Ингээд та арьсаа эрт хөгшрөхөөс сэргийлж чадна гэсэн үг.

Нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэ

4 30-аас дээш насанд фолийн хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй

Фолийн хүчлийг гоо үзэсгэлэнгийн витамин гэж нэрлэдэг. Уг амин дэм нь эсийн нөхөн төлжилтөд эергээр нөлөөлөх бөгөөд үүний үр дүнд үс, хумс хурдан ургаж, арьс толигор сайхан харагдана. Таны хэрэглэж буй хүнсэнд ногоон ногоо, бэрсүүт жимс, харшилгүй бол самар заавал байх ёстой. Харин тослог, гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай. Эдгээр бүтээгдэхүүнээс татгалзсанаар дааврын өөрчлөлт, батгашилт, илүүдэл жин гэх зэрэг асуудлаас урьдчилан сэргийлж чадна.

30-аас дээш насанд фолийн хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй

5 Заавал өдөрт 8-аас багагүй цаг унтаж амрах

20 настай байхад дутуу нойртой хоносны маргааш ямар нэгэн өөрчлөлт ажиглагддаггүй байсан бол 30-аас дээш насанд нүдний ойр орчимд хар тойрог үүсэж, арьс тань ядарсан харагдаж эхэлдэг. Тиймээс та шөнө хангалттай унтаж амрахыг сонгох нь зүйтэй. Мэдээж сард нэг удаа өөрийгөө зугаацуулж болох ч нэгээс илүү удаа дутуу нойртой явах нь таны арьсны байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна эрч хүчийг алдагдуулна.

Заавал өдөрт 8-аас багагүй цаг унтаж амрах

6 Өдөр бүр тогтмол өөрийгөө арчлаарай

Жишээлбэл орой унтахдаа нүүрнийхээ будгийг заавал арилга. Өөрийн нас болон арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож, мэргэжлийн гоо сайханчид хандаж зөвлөгөө авч, арьсаа цэвэрлүүлэх шаардлагатай. Арьсаа сайн цэвэрлүүлсний ачаар хэрэглэж буй бүтээгдэхүүний амин дэм арьсанд шингэж үр дүн илүү сайн гарах болно.  

Өдөр бүр тогтмол өөрийгөө арчлаарай

7 Ямар ч тохиолдолд эерэг, амьдралын баяр баясгалантай байгаарай

Сэтгэл санааны байдал гадаад төрхөд шууд нөлөөлдөг. Инээмсэглэл бол ямар ч үнэтэй бүтээгдэхүүнээс илүү таныг залуу харагдуулна. Жижиг зүйлсээр өөртөө бэлэг барь. Инээдмийн кино үзэж, тайвшруулах хөгжим сонсож, ойр дотнын хүмүүстэйгээ харьцаарай. 30 насанд амьдрал дөнгөж эхэлж байгаа учир гутрах хэрэггүй. Агаар салхинд гарч, амьдралын сайхан амтыг мэдрээрэй.

Ямар ч тохиолдолд эерэг, амьдралын баяр баясгалантай байгаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()