1
АНУ-ын хориг арга хэмжээний дараа Орос руу хийх чипний экспорт 90 хувиар буурчээ
2
Европын холбоо хорт хавдартай тэмцэхийн тулд электрон тамхинд бүрэн хориг тавихаар төлөвлөж байна
3
АНУ, Иран цөмийн хэлэлцээрийн асуудлаар шууд бус яриа хэлэлцээгээ сэргээв
Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухайд тохиролцохоор АНУ, Иран хоёр шууд бус яриа хэлэлцээгээ сэргээжээ. Европын холбоо энэ хэлэлцээнд зуучлагчаар оролцож байна.
Ираны ГХЯ-ны мэдээлснээр тус яамны дэд сайд Али Багери Кани мягмар гарагт Европын холбооны төлөөлөгчтэй Катарт уулзсан байна. Хэлэлцээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна гэж байсан боловч Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор 3 дугаар сард хэсэгчлэн түр зогсоосон юм.
4
Турк болон Финланд, Швед зэрэг орнууд тохиролцоонд хүрлээ
Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Швед, Финландын удирдагчид НАТО-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн боловч Туркийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэгвэл НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын босгон дээр талууд Туркийн дэмжлэгийг нотолсон санамж бичиг байгуулснаар тохиролцоонд хүрч чаджээ.
Гурван улсын Гадаад хэргийн сайд нар лхагва гарагт Мадридад эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн ийнхүү тохиролцоонд хүрчээ. Финланд, Швед улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад "урилгаар" оролцож байгаа юм.
5
Он гарсаар Сибирь болон Алс Дорнодод 1 сая гаруй га ой шатжээ
Энэ 2022 он гарсаар ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодын бүс нутгуудад ойн түймрийн улмаас 1,03 сая га ой шатаж үгүй болжээ. Одоо идэвхтэй байгаа түймрийн голомтуудыг оруулсан энэ дүнг Оросын “Агаараас ойг тандан хамгаалах алба”-аас мэдээлсэн байна.
6
Өмнөд Солонгос: Хойд Солонгос цөмийн туршилт хийх бүх бэлтгэлээ хангаад байна
Өмнөд Солонгосын Хойд Солонгостой харилцах асуудал эрхэлсэн сайд Пеньяныг цөмийн туршилт хийхэд бэлэн байдалтай байгаа тухай мэдэгдсэн байна. Үндэстний нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Квон Ён Се даваа гарагт Сөүлд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ улс төрийн шийдвэр гарсан даруйд ийм туршилт болж магадгүй гэж ярьжээ. Гэхдээ тийм шийдвэр яагаад гарахгүй хойшилж байгаа тухайд ямар ч ойлголтгүй байна гэдгээ хэлээд Пеньян магадгүй өөрийн улсын болоод хилийн чанадын нөхцөл байдлыг үнэлж үзсэний үндсэн дээр цөмийн туршилт хийхэд хамгийн оновчтой, бас хамгийн өндөр үр нөлөөтэй байх цаг хугацааг тооцоолж байгаа байх гэж үзэж байгаагаа ярьсан байна.
7
3 хоног дараалан өсөөд байсан газрын тосны үнэ 110 ам.доллароос буурлаа
Сүүлийн гурав хоног дараалан өсөөд байсан газрын тосны үнэ эргэн уналаа. WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 110 ам.доллароос буураад байна.
Газрын тосны үнэ сарын дүнгээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших доод түвшинд хүрэхэд ойрхон байгаа юм. Хэдий тийм боловч урт хугацаандаа энэ он гарсаар 50 гаруй хувиар өсөөд байна. Улс орнуудад инфляцын дарамт нэмэгдэж, уналтад орох эрсдэл өндөр байгаа энэ үед газрын тосны эрэлт буурах эрсдэл өндөр байгаа аж.
8
БНСУ-ын инфляцын хүлээлт эрс өсөж, сүүлийн 10 жил дээд түвшинд хүрэв
Зургаадугаар сард БНСУ-ын инфляцын хүлээлт эрс өсөж, сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрлээ.
Тус улсын иргэд эрчим хүч, таваарын үнийн өсөлтөөс шалтгаалан инфляц улам эрчимжинэ гэж болгоомжлох болсон байна. Тухайлбал иргэд нь ирэх онд хэрэглээний үнэ 3.9 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгааг БНСУ-ын Төв банк мэдээллээ. Энэ нь 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлт болж байна. Түүнчлэн тавдугаар сард хэрэглэгчийн итгэлийн индекс буурч, 96.4 болжээ.
9
Шатахууны үнэ өссөнөөр “Uber”-ийн жолооч нар “Tesla”-г илүүтэй сонирхож байна
Шатахууны үнэ эрс өсөж буй энэ үед “Tesla”-ийн цахилгаан хөдөлгүүрт автомашин түрээслэх, худалдаж авах нь илүү ашигтай хувилбар гэж унаа дуудлагын “Uber”, “Lyft” зэрэг компанийн жолооч нар үзэж байна.
АНУ-д энэ сард шатахууны үнэ галлон нь дунджаар таван ам.доллар хүрчээ. Энэ нь 2000 оноос хойших дээд үзүүлэлт болж байгаа аж.
10
АНУ-д орон сууцны үнийн өсөлт IV сард саарч, 20.4 хувь болжээ
АНУ-д орон сууцны үнийн өсөлт дөрөвдүгээр сард саарсан байна. Тус улсын хэмжээнд орон сууцны үнийн хөдөлгөөнийг илтгэдэг индекс 20.4 хувиар өсжээ.
Гуравдугаар сард 20.6 хувиар өсөж байсантай харьцуулахад өсөлт бага зэрэг саарсан байна. 2021 оны эцсээр АНУ-д моргейжийн зээлийн хүү хоёр дахин өссөн аж. Зээлийн хүү өсөж, хэрэглэгчдийн худалдан авалт буурсан нь орон сууцны үнэ бага зэрэг буурахад нөлөөлжээ.