1
Турк улс Финланд, Швед хоёрыг НАТО-д элсэхийг зөвшөөрөв
2
Украин Европын холбооны хөрш орнуудад цахилгаан нийлүүлж эхэлнэ
3
АНУ болон холбоотнуудын хамт "Азийн НАТО" байгуулах гэж байна хэмээн Хойд Солонгосын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ
4
Шотландын засгийн газар 2023 оны 10-р сард тусгаар тогтнолын төлөөх санал хураалт явуулах гэж байна
5
Хэт халалтаас болж цахилгааны шугамд ачаалал үүсэхээс сэргийлэхийн тулд эрчим хүчний хэрэглээгээ танахыг Японы эрх баригчид уриалжээ
6
Орос улс Талибантай илүү ойртох тал дээр ажиллаж байна гэж Путин Тажикистанд мэдэгдэв
7
Дэлхийн банкны дэд Ерөнхийлөгч өрийн хямралын эрсдэл нэмэгдсэнийг анхааруулав
Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж байгаатай зэрэгцэн хөгжиж буй орнуудад өрийн дарамт нүүрлээд байгааг Дэлхийн банкны дэд Ерөнхийлөгч Кармен Рейнхарт мэдэгдлээ.
Тэрбээр "Бага орлоготой орнуудын хувьд өрийн эрсдэл, өрийн хямралд орох нь таамаг төдий биш. Одоо тулж ирчхээд байгаа" гэж “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ. Өрийг бууруулах шийдвэртэй арга хэмжээгээр өрийн хямралыг шийдвэрлэх хэрэгтэйг тодотгосон байна. Үгүй бол үйлчилгээ багатай, гал унтраах төдий арга хэмжээ болно гэдгийг анхааруулжээ.
8
Европын Төв банк: Шаардлагатай бол 0.25 нэгж хувиас илүү өндөр дүнгээр хүүгээ өсгөнө
“Евро бүсэд эдийн засгийн уналт болох эрсдэл үүсээгүй” гэж Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард мэдэгдлээ.
Мөн тэрбээр “Хэрэв инфляц эрчимжсээр байвал бодлогын хүүгээ илүү өндөг дүнгээр өсгөх боломжтой”-г тодотгосон байна.
9
БНХАУ гадаадын жуулчдыг тусгаарлах хугацааг 10 хоног болгож бууруулав
10
“Netflix” Азид үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлнэ
“Netflix” Азид үйл ажиллагаагаа тэлж, төлбөртэй хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.
Хэрэглэгчдэд хямд үнэ санал болгож, зөвхөн гар утсаараа хэрэглэж болох гишүүнчлэл олгохоор болсон байна. “Netflix”-ийн 221.6 сая хэрэглэгчийн 15 хувь нь Ази, Номхон далайн бүсийн хэрэглэгчид байгаа аж. Цаашид ч энэ зах зээл тэлэх төлөвтэй байна.