Туршилтын явцад иймэрхүү ослын үед зорчигчдын дөрөвний нэг нь амьд үлдэх боломжтой гэдгийг тогтоож, онгоцны шатахууны ууршилт, тархах байдлыг бууруулах боломж болон зорчигчдын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухам юу хийх хэрэгтэй талаар олон чухал мэдээлэл олж авчээ.
Мөн НАСА-гийн инженерүүд онгоц буулгах үед сантиметрийн хэлбэлзэлтэй нисэхийн коллиматор нь илүү аюулгүй буулт хийх боломж олгодог болохыг олж мэдсэн байна.
1984 оны 12-р сарын 1 нд уг онгоц Калифорни мужийн Эдвардс нисэх баазаас хөөрсөн ба НАСА-гийн туршин нисгэгч Фицхью Фултон нислэгийг алсын зайнаас удирдсан байна. Түлшний савыг 34 тонн шатахуунаар дүүргэсэн уг онгоц 700 метрийн өндөрт нисэж байгаад унах ёстой байв.
9 минутын нислэгийн дараа онгоцны өндрийг аажуухан багасгаж, шийдвэр гаргах (буух эсвэл дахин хөөрөх тухай шийдвэр гаргах эцсийн өндөр) өндрөөс доош ороод, тооцож байсан траектороос бага зэрэг баруун тийш чиглэлтэйгээр доошилж эхэлсэн байна.
Газардах зурвасаас бага зэрэг зөрсөн, буух хурднаас бага хурдтай доошилж байсан онгоцыг зайнаас шууд буулгах команд өглөө.
Онгоц зүүн тийшээ хазайсан байдалтай, моторын дээд хүчээр доошлох үедээ газарт байсан гурван металл бэлдцийн нэгийг 3-р хөдөлгүүрийн орчмоор мөргөжээ.
Хоёр дахь металл бэлдэц их биеийг цөм цохисноос хөдөлгүүрээс урсан гарах шатахуун асаж түймэр гарсан байна.
Бодит ослын үеэр нөхцөл байдал арай өөр байх боловч ослын үед бий болох нөхцөл байдал, онгоцны баг болон зорчигчдын аюулгүй байдлын тухай олон чухал мэдээллийг ийнхүү олж авсан билээ.