1
Украин, Молдав улсыг Европын холбоонд элсэх хүсэлтийг албан ёсоор хүлээж авлаа
2
Украины дайны нөлөөгөөр Nike Оросыг орхихоор шийдэв
3
БНТУ Украины үр тарианы экспортыг эхлүүлэх тухай ОХУ, Украин, НҮБ-ын хооронд уулзалт зохион байгуулна
Турк улс Хар тэнгисийн боомтуудад гацсан Украины үр тарианы экспортыг сэргээх зорилготой Орос, Украин, НҮБ-ыг оролцуулсан албан ёсны уулзалт, хэлэлцээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү дөрвөн талт уулзалтыг ойрын хэдэн 7 хоногт багтаан Истанбулд зохион байгуулна. Уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын ЕНБД Антонио Гуттериш нар оролцох төлөвтэй байна. Сая даваа гарагт Туркийн Ерөнхийлөгч НҮБ-ын тэргүүнтэй энэ сэдвээр утсаар ярьсан юм.
4
Европын холбоо нүүрсний хэрэглээг сэргээхийн эсрэг байна
Европын холбоо нүүрсний хэрэглээгээ сэргээхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Учир нь Оросын хязгаарлалтаас үүдэж байгалийн хийгээ хэмнэж, нүүрсээр галладаг цахилгаан станцуудаа сэргээх, хязгаарлалтыг түр цуцлах шийдвэрийг Герман, Франц, Австри, Нидерландын Засгийн газар гаргаад байгаа юм. Хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүргэх зорилго тавьж, нүүрснээс татгалзах бодлого барьж байгаа Европын холбооны хувьд энэ бол ухралт гэж Европын комиссын Ерөнхийлөгч мэдэгдлээ.
5
Калининградын транзит тээврийг зогсоосны хариуд хатуу арга хэмжээ авахаа ОХУ анхааруулав
Литва улс Калининград чиглэлийн транзит тээврийг зогсоосны хариуд хатуу арга хэмжээ авна гэдгээ ОХУ анхааруулсан байна. Литвын эрх баригчид Украины дайнтай холбогдуулж Европын холбооноос тогтоосон хориг арга хэмжээний хүрээнд Калининград чиглэлд транзит тээврийг энэ 7 хоногоос эхлэн зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.
6
БНСУ болон Сингапурт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ
Сингапур, Өмнөд Солонгос улсад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнийг эрх баригчид нь уржигдар зарлалаа. Өнгөрсөн 7 хоногт Сингапурт очсон Британийн онгоцны үйлчлэгчээс халдвар илэрсэн нь Зүүн Өмнөд Азид бүртгэгдсэн анхны тохиолдол болжээ. Өнгөрсөн 5 дугаар сараас хойш дэлхийн 40 гаруй улсад сармагчны цэцэг өвчний 2500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
7
АНУ 5-аас доош насны хүүхдэд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийж эхэллээ
АНУ 4 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийг “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинд хамруулж эхэллээ. Тус улсын Эмийн агентлаг Модерна, Пфайзерын вакцин бага насны хүүхдэд хийх зөвшөөрлийг өнгөрсөн 7 хоногт өгсөн юм. Ингэснээр Америк Модерна, Пфайзерын вакциныг бага насны хүүхдэд санал болгож байгаа анхны улс болж байгааг Ерөнхийлөгч Байден мэдэгджээ. АНУ-д ковидын вакцинд хамрагдах насны 18 сая хүүхэд байна.
8
Ши Жиньпин: Эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэхийн тулд бодлогын тохируулгаа чангатгана
BRICS-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин “БНХАУ макро бодлогын тохируулгаа чангатгана” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн цар тахлын нөлөөллийг бууруулж, эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэхийн тулд илүү үр дүнтэй арга хэрэгслийг нэвтрүүлэхээ тодотгосон байна. COVID-19-ийг үл тэвчих бодлогын улмаас БНХАУ энэ онд 5.5 хувийн өсөлтийн зорилтдоо хүрч чадахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
9
Илон Маск: ХБНГУ болон АНУ-ын Техас дахь үйлдвэрүүдэд олон тэрбум ам.доллар зарцуулж байна
“Tesla” компанийн ХБНГУ болон АНУ-ын Техас муж дахь үйлдвэрүүд олон тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдээллээ.
Тус компани эдгээр үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг эрчимтэй нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. “Tesla”-ийн гол сорилт бол өрсөлдөгчид бус үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх, цэнэг хураагуурт орох түүхий эдийн нийлүүлэлтэд гэж Илон Маск Катарын Эдийн засгийн форумын үеэр онцолж байсан юм.
10
Барак Обамагийн энтертайнмент бизнес “Amazon”-ийн “Audible”-тай хамтран ажиллах гэрээ байгуулав
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэр бүлийн энтертайнмент компани “Higher Ground Amazon”-ийн “Audible” компанитай анхны аудио нэвтрүүлэг хийх гэрээнд гарын үсэг зурлаа.