Охидын үзэх ёстой 10 кино

Энэ жагсаалтад царайлаг ханхүүтэй сууж, амар сайхандаа жаргасан үзэсгэлэнт гүнжийн тухай кино нэг ч байхгүй. Гэхдээ таны охинд хамгийн чухал зүйлийн талаар ярьж өгч чадах юм. Ингээд та бүхэнд охидын ирээдүйн амьдралд тус болох 10 киног танилцуулж байна. 

Охидын үзэх ёстой 10 кино

1 "Juno"

16 настай сурагч охин Жуно бие давхар болдог. Хүүхдээ авхуулах гэснээ төрүүлж, хүнд өргүүлэхээр шийднэ. Таны охин энэ талаар хайрлаж, дурлахаасаа өмнө мэдэж авах ёстойг санаарай.

"Juno"

2 "Gia"

Бодит явдлаас сэдэвлэсэн кино. 1970-аад оны супер модель Жиа Мари Каранжи 1970-аад онд од байсан ч 1986 онд нас барна. Алдар нэр, амжилтыг тэр дааж чадсангүй.

"Gia"

3 "Coraline"

Коралинад өөрөө биш аав ээж нь түүнээс холдсон мэт санагдаж, шинэ ээжтэй болохыг хүснэ. Шинэ охиныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй эелдэг зөөлөн шинэ ээжтэй боллоо. Харин шинэ ээжид нь түүний нүд, сүнс л хэрэгтэй болохоос Коралина огт хэрэггүй. Жинхэнэ хайр жирийн халамжаас юугаар ялгаатайг таниулах бол та ээжийн хайраар дутсан охиныг ойлгоно.

"Coraline"

4 “Freaky Friday”

Ээж, охин хоёрын хүнд хэцүү харилцааны тухай инээдмийн кино. Сонсдог дуу, киноноос эхлээд бүх юм нь эсрэг тэсрэг ээж охин хоёр. Гэвч хувь заяа сорьж, тэдний биеийг сольж орхино.

“Freaky Friday”

5 “Brave”

Хажууд нь ханхүү байдаггүй Диснейн цорын ганц гүнж Меридагийн тухай хүүхэлдэйн кино. Энэ хүүхэлдэйн кино ертөнцийн хамгийн агуу хайр болох ээж охины хайрын талаар өгүүлдэг.

“Brave”

6 "The Magdalene Sisters"

Өнгөрсөн зуунд Ирландад “Магдалена” асрах газарт охидыг хэрхэн хүчирхийлж, дарамталж байсныг үзүүлнэ.

"The Magdalene Sisters"

7 "Mona Lisa Smile"

1950-иад оны дунд үеийн Америк улсад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл яг эхэлж байлаа. Амьдралын гол зорилго нь амжилттай гэрлэлт болж хувиран, боловсрол бол зэрэг дэв тогтооход л хэрэгтэй зүйл болжээ. Энэхүү кино эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулжээ. 

"Mona Lisa Smile"

8 "Labyrinth"

15 настай Сара хэмээх гол дүр нь өсвөр насны охидын ихэнхтэй адилхан эрэгтэй дүүдээ дургүй, салахыг хүсдэг. Харамсалтай нь түүний хүсэл биелж, дүүг нь савдаг хулгайлна. Энэхүү кинонд өсвөр насандаа алдаа гаргаж болох ч түүнийгээ чадах чинээгээрээ засах ёстой гэдгийг харуулжээ.

"Labyrinth"

9 "Spirited away"

Аугаа Хаяо Миязакигийн бүх киног үзээрэй! “Сүнсээр туугдагсад” бол онцгой кино. IMDb-ийн чансаагаар бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киногоор тодорсон. Түүний бүтээл бүрд үлгэр дуурайл авахаар эрэлхэг охин гардаг. 10 настай Чихиро гахай болон хувирсан эцэг эхээ аврахын тулд ямар их туршилтыг даван гарч байгааг харуулдаг.

"Spirited away"

10 "Сёстры"

Бага Сергей Бодровын найруулсан энэ кино “Кинотавр” наадмын шилдэг киноны шагналыг хүртсэн бүтээл. Хоорондоо муу эгч дүүс дээрэмчдээс нэгнээ аврахын тулд ямар дотно болж байгааг харуулжээ.

"Сёстры"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()