1
Швейцарь
Өөрийн их баялгийг Швейцарийн засгийн газар банкны нууц, даатгал, эм үйлдвэрлэл болон тансаг амттай шоколадны үйлдвэрлэлээрээ бий болгосон. Жуулчид энэхүү орноор аялах ихээхэн дуртай байдаг бөгөөд тэд Альпын нуруу, цэнгэг нуурын зургийг дарж, нутгийн уламжлалт хоолыг амсаж үзэх сонирхолтой байдаг. Швейцарьт олон тооны тэрбумтангууд амьдардаг бөгөөд ард иргэдийн хувьд цалингийн доод хэмжээ гэж байдаггүй. Учир нь тэд бүгд баян хүмүүс. Ерөнхийдөө тэдний дундаж цалин сарын 6700$ хүрдэг.
2
Люксембург
Люксембург ердөө 2586 км газар нутагтай боловч дэлхийн хамгийн баян орны жагсаалтанд зүй ёсоор багтана. Хэдийгээр тэд Макао, Катару гэх хүчтэй өрсөлдөгчтэй ч ялалтыг байгуулж чадсан юм. Люксембургийн жижиг газар нутагт Европын томоохон байгууллагууд, 1000 орчим хөрөнгө оруулалтын байгууллагууд, 200 орчим санхүүгийн байгууллагууд бий. Орлогын эх үүсвэр нь төмрийн хүдэр, ган болон ширэм олборлолтоор бий болсон. Энэхүү орны цалингийн доод хэмжээ нь 2200 доллар байдаг.
3
Макао
Орчин үеийн тансаглал, эртний архитектур хосолсон Макао улс жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Өмнө нь Макао португальчуудад хамааралтай байсан ч 1999 онд тусгаар тогтнож, Хятад улсаас санхүүжилттэй болсон байна. Энэхүү орон олон тооны казиногийнхоо ачаар хөгжсөн гэхэд болно. Өнөөдөр Өмнөд Солонгос, Тайван, Хонконг, Сингапур болон Японы баячууд Макаог зорьж очих сонирхолтой байдаг. 70% орчим хятад иргэд үйлчилгээний салбарт ажилладаг бөгөөд тэдний дундаж цалин 2184 доллар хүрнэ.
4
Норвеги
Интроверт буюу өөрийн үзэл бодлыг төдийлөн ил гаргадаггүй, чимээгүй хүмүүсийн хувьд Норвеги бол мөрөөдлийн орон нь гэхэд болно. Нефтийн бүтээгдэхүүний олборлолт, худалдааны ачаар Норвеги эрчимтэй хөгжиж байгаа. Осло, Берген, Тронхейм, Ставангер зэрэг хотууд нь дэлхийн баян жуулчдын анхаарлыг ихээр татдаг бөгөөд цалингийн түвшин хамгийн багадаа 5000 доллар хүрдэг. Дундаж орлоготой ард иргэд нь ч хувийн байр, машинтайгаас гадна жилд хэд хэдэн удаа аялах боломжтой байдаг.
5
Катар
Катар өөрийн архитектур, худалдааны төв, Эль Корниш далайн эрэг болон баялгаараа жуулчдын сэтгэлийг хөдөлгөдөг. Орлогын 50% нь байгалийн хий болон газрын түлшний экспортоос бүрдэнэ. Үүнээс гадна уг орон төрөл бүрийн салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байдаг учир татварын хэмжээ хамгийн бага. Катар нь чанга хатуу дүрэм баримталдаг лалын шашинтан орон учраас жуулчид төдийлөн очдоггүй. Дундаж цалингийн хэмжээ 4000$ хүрнэ.
6
Ирланд
Тансаг, амгалан амьдралыг хүсэж буй иргэдэд зориулсан бас нэгэн гайхалтай орон бол Ирланд юм. Ирланд нь Хойд Европт байрлах бөгөөд жуулчид “Харри Поттер” киноны зураг авалт хийсэн газруудаар аялж ид шидээр цэнэглэгддэг. Олон улсын худалдааны зах зээлд Ирланд улс эм үйлдвэрлэл, IT-технологи, машин үйлдвэрлэлээрээ тэргүүн эгнээнд жагсдаг бөгөөд ард иргэдийн дундаж цалин 2875 доллар байдаг аж.
7
Сингапур
Сингапур маш олон хүмүүсийн хувьд мөрөөдлийн, үлгэрийн орон юм. Цэвэр байдал, нийтийн тээврийн зохион байгуулалт, орчин үеийн архитектур нь жуулчдын сэтгэл хөдлөлийг дээд цэгт хүргэнэ. Бусад Зүүн-Өмнөд Азийн орнуудын адилаар Сингапур нь Европчууд өөрсдийн бүс нутгийг эзэлж байхад үүссэн учир британи гаралтай. Сингапурын түүх 1819 оноос эхэлсэн боловч ХХ зууны хоёрдугаар хагасаас эхэлж эрчимтэй хөгжсөн. Боловсролтой байдал, бага татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин гээд баян улс оронд байх бүхий л давуу тал Сингапурт бий. Сарын дундаж цалин 5546$ бөгөөд ажилгүйдлийн түвшин ердөө л 2% байдаг гэнэ.
8
Дани
Амралтаа Данид өнгөрүүлэх нь юутай ч харьцуулшгүй зүйл болохыг жуулчид дурдсан. Ялангуяа Дани үндэсний талх маш амттай байдаг гэнэ. Тиймдээ ч өндөр үнэд хүрдэг аж. Дани улсад үзэж харах зүйл маш их бөгөөд ард иргэдийн ихэнх нь дугуй унадаг байна. Газар нутагт нь газрын тос болон байгалийн хийн нөөц баялаг хангалттай байгаа учир эдийн засаг нь байгалийн баялгийн олборлолт дээр тогтдог гэхэд болно. Данид амьдрахад хамгийн таатай газар гэж үздэг ч байнгын оршин суугчаар ирэхэд ихээхэн төвөгтэй байдаг. Дундаж цалин 6154 доллар юм.
9
Исланд
Исланд улсаар аялсан хүн бүр энэхүү орныг гайхалтай газар гэж дүгнэдэг. Байгалийн үзэсгэлэн цогц бүрдсэн газар дэлхий дээр маш цөөхөн байдаг бөгөөд тэдгээр газрын нэг нь Исланд аж. Хэдийгээр цаг уурын байдал тийм ч таатай биш ч амьдрахад хамгийн тохиромжтой газрын тоонд багтдаг. Загас агнуур, далайн гарал бүтээгдэхүүний боловсруулалт, худалдааны ачаар эрчимтэй хөгжиж байгаа. Исланчуудын дундаж цалин 5443 доллар хүрнэ. Дэлхийн хамгийн цэвэр агаартай орны тоонд Исланд багтана.
10
Америкийн Нэгдсэн Улс
Эцэст нь хүн бүрийн сайн мэдэх АНУ багтаж байна. АНУ нь мөн л төрөл бүрийн салбарын ачаар эдийн засгаа тогтвортой хадгалах зорилготой байдаг учир ард иргэд нь өөрийн хүссэн салбартаа хүч үздэг. АНУ шилэн эдийн засагтай учир санхүүгийн талаар нарийн мэдээлэл тогтмол нийтлэгддэг бөгөөд Америкийн ардчилал дэлхийн жишиг болсон гэдгийг дурдах нь зүйтэй. 2022 оны байдлаар АНУ хамгийн том газар нутаг бүхий (9,519 сая. км2) орны тоонд багтаж байна. Ард иргэдийн дундаж цалин 3300 доллар байдаг.