Архи бол хор гэдгийг бүгд мэддэг. Үүнийг бидний бие организм ч мэддэг тул хорт бодис биед орж ирсний хариуд элэгний доторх метаболизмын ферментийг бусад химийн бодис болгон задалдаг энерги ялгаруулдаг билээ. Тэрхүү ялгарч буй бодисууд хэдийгээр ялгаагүй хортой ч гэсэн бидний хувьд тийм аюултай биш тул тэдгээрийг саармагжуулж, биеэс зайлуулах нь илүү хялбар болдог байна.
Нэг аяга архи эсвэл нэг аяга шар айргийг гэм хоргүй болгохын тулд элгэнд маань дор хаяж нэг цаг шаардагддаг тул системчилсэн "хэрэглээ"-тэйгээр эрхтний ачааллыг төсөөлөхөд хэцүү биш юм. Гэхдээ нас ахих тусам элэг нь фермент, антиоксидант цөөхөн үүсгэдэг тул хорт бодисыг гаргахад илүү их цаг зарцуулдаг ажээ.
Гэхдээ энэ нь нас ахих тусам шарталт нэмэгддэг цорын ганц шалтгаан биш юм. Хөгширсөн биед өвчин, гэмтэл бэртэл, биеийн тамирын дасгал хийсний дараа мөн согтууруулах ундаа уусны дараа нөхөн сэргэхэд илүү их цаг хугацаа шаардагддаг байна.
Эрдэмтдийн судалгаанаас харахад бидний олонх нь энэ асуудлыг үл тоомсорлодог байна. Ихэнх тохиолдолд хүнд хэцүү шарталтын шалтгааныг хэт их ажил, муу зууш эсвэл чанаргүй согтууруулах ундаатай холбон тайлбарлах нь их байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл бол Redemtion компанийн хийсэн судалгаагаар хамгийн хүнд хэлбэрийн "Шарталт" нь 29 настай хүмүүст тохиолддог хэмээн гарчээ.
Энэ нь организмын төлөв байдалтай огт хамаагүй. Харин физиологи, бидний зан үйлийн хослол юм. Судалгаанд хамрагдагчдын бараг бүх хүмүүс 29 насандаа 5-7 жилийн өмнөх архины дэглэмээ баримталдаг тухайгаа мэдээлсэн. Энэ насандаа тэд залуу байхаа больж, бие нь нөхөн төлжихдөө удааширч буйгаа анзаардаггүй байна.
Хэвшмэл ойлголтоос ялгаатай нь илүүдэл жин архи согтууруулах ундаа уусан үед нэмэр болдоггүй. Харин ч эсрэгээрээ архины хордлого, хүнд хэлбэрийн хам шинж зэрэгт нөлөөлдөг. Өөх тос нь согтууруулах ундаатай тохирдоггүй бөгөөд хэт таргалалттай хүмүүсийн биеийн жингээс уух чадварын хамаарал нь зөвхөн аюултай домгоос өөр зүйл биш юм. Дашрамд дурдахад илүүдэл жинтэй эмэгтэйчүүд эрчүүдээс илүү шарталтыг хүнд хэлбэрээр даван туулдаг ажээ. Учир нь тэд илүү их өөхлөлттэй байдаг.
Дараагийн өдөр нь согтууруулах ундаа хэрэглэснээс үүсэх үр нөлөөг багасгахын тулд шинжээчид архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараа илүү их ус уух хэрэгтэй. Түүнчлэн ходоодоо хоосон байхад согтууруулах ундаа уух, хэт давсалсан зууш хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна