Филиппиний эрдэмтэд далайн эрчим хүчээр цэнэглэгддэг завь бүтээжээ

Филиппиний гурван корпуст хөлгийн загварыг шинэчилж, шатахуунаар бус харин далайн давлагааны энергиэр цэнэглэгдэхээр болгож загварчилжээ. Филиппинд ийм хөлөг онгоцоор зорчих нь элбэг үзэгдэл бөгөөд дайны үед анх тус загварыг ашиглаж байсан юм. Харин одоо усан тээвэр болон загасчлахад ихээр ашигладаг бөгөөд арлын улсын хувьд усан тээвэр өргөн дэлгэрсэн байна. 

Филиппиний эрдэмтэд далайн эрчим хүчээр цэнэглэгддэг завь бүтээжээ

Гэвч карго, тээврийн хөлөг онгоц нь тус улсын хүлэмжийн хийн ялгаралтад хамгийн ихээр нөлөөлдөг байна. 2012 онд хийсэн судалгаагаар тээвэрлэлт хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлөх байдлаараа халаагуур болон цахилгааны дараа хоёрдугаарт бичигдсэн байна. 2019 онд дэлхий нийтийн хэмжээнд тээвэрлэлтээс ялгарах хорт хийн 9 хувийг олон улсын болон дотоодын тээвэр ялгаруулжээ. Хуурай газрын тээвэр 72 хувийг ялгаруулсан гэж үзэхэд хажууд нь бага тоо мэт санагдаж магадгүй ч, усан тээвэр агаарын нислэгүүдтэй ижил түвшинд байгааг харуулж байгаа юм. 2023 оны байдлаар дэлхийн усан тээвэр жилд 3,8 хувийн өсөлттэй байх тооцооноос үзвэл ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ ч мөн ихсэх болно.

Тэгвэл Филиппин дэх энэ шинэ загварын завь тус улсын уламжлалт "банка"-тай харьцуулахад нүүрс хүчлийн хий ялгаруулах хувь бага байлгахаар ажиллаж байгаа ба далайн давлагааны энергийг ашиглахаар тооцоолсон байна. Завь хайбрид буюу далайд эрчийг авахдаа мотороо ажиллуулахаас бусад тохиолдолд задгай далайд давлагааны энергиэр түлш хийх ажээ.

Далайн энерги

Усны инженер, "Metallica Marine Consultancy, Fabrication and Services" компанийн захирал Жонатан Сальвадор уламжлалт банкагаас санаа аван тус төслийг эхлүүлсэн байна. Завины тэнцвэржүүлэгч давлагааны дээшлэх, доошлох хөдөлгөөнүүдийг мэдрэн, хөдөлгөөний энергийг цахилгааны энерги болгон хувиргах боломжтой. Тэнцвэржүүлэгчийн ачаар завь тэнцвэртэй байна. Гэвч тус тэнцвэржүүлэгч давлагаанд оногдох бүрд тэнцвэржүүлэгч хариу үзүүлдэг. Тус кинетик энергийг цахилгаан энерги болгон хувиргаж болох уу?

Задгай далайд хөл тавьж үзсэн хүн бүр давлагаа хэрхэн давлагаалж, ямар энерги ялгаруулдаг болохыг мэднэ. Зарим тохиолдолд эрэг рүү буцаах эсвэл завийг хөмрөх хэмжээний хүчтэй байдаг. Далай момент ихтэй. Моментыг тоног төхөөрөмжөөр цахилгаан болгон хувиргах боломжтой. Хайбрид гурван корпуст хөлгийн тэнцвэржүүлэгчид тус төхөөрөмжийг суурьшуулах бөгөөд давлагааг сөрөх үед моментыг хуримтлуулан, цахилгааны энергид хувиргаж, генераторыг цэнэглэх байдлаар ажиллах юм. Их давлагааг сөрөх тусам, илүү их эрчим хүчийг ялгаруулах боломжтой болно.

Төслийг 2018 онд эхлүүлж, 2020 оны эхээр дуусгах төлөвлөгөөтэй байв. Гэвч 2019 оны хар салхины улмаас хойшилж, цар тахлын улмаас хөл хорьсноос болон түр хугацаанд зогсоосон байна. Энэ бүхнийг үл ажран 2020 оны сүүлээр завийг дуусгаж, 2021 оны эхний улиралд 3 сарын хугацаанд далайд гарах туршилтын хоногуудыг төлөвлөсөн байна. Багтаамж нь 100 гаруй зорчигч, 4 микро, 15 мотоциклыг ачих боломжтой ажээ.

Далайн энерги

Энэ шийдэл байгаль орчныг бохирдуулагч түлшний хэрэглээгээ багасгахад маш том алхам болно гэж үзэж байна. Далайн эрчим хүчийг хэрэглэж эхэлбэл далайн тээврийн хүлэмжийн хийн ялгаралт 3 дахин буурах тооцоо гарчээ.

Давлагаалахад маш их энерги үүсдэг учир хүч ихтэй. Далайн эргүүдээр гүнзгий устай хэсгүүд давлагаалахад метр тутамд 60-70 кВаттын хүчтэй байдаг. Англи, Америкийн эргүүдээр дунджаар 40-60 кВатт байнга ялгардаг. Энэ энергийг өөр хэрэгтэй зүйлд ашиглаж чадвал багаар ихийг бүтээнэ. Гэвч энерги шилжүүлэлтийн үйл явц хүндрэлтэй. Үрэлтээс өгсүүлээд дулаан гээд тус дамжлагуудад энергийн алдагдал гарна. Алдагдлуудыг багасгахад асуудал оршиж байна.

Мөн завины хэмжээнд таарсан хангалттай жижиг төхөөрөмжийг бүтээх явц байгаа билээ. Давлагаа том байх тусам илүү энерги хураах ч давлагааны хэмжээ хэтэрхий том улмаас тэнцвэржүүлэгчид хангалттай хөдлөхгүй тохиолдолд хүндрэлтэй. Гэвч Борокай арлын амралтын газар завийг гарангуут нь туршиж үзэх сонирхолтой байгаа ажээ. Филиппиний ирээдүйн далайн тээврийг ногоон бөгөөд аюулгүй байлгахад тус завь маш их үүргийг гүйцэтгэнэ.

Дөнгөж туршилтын загварын шатанд байгаа. Завийг амилуулахын тулд шинэ технологи, тус технологийн туршилт чухал ба тэгсэн цагт л бүрэн хэмжээнд зах зээлд нийлүүлэх чадамжтай болно.

Дараагийн нэгэн асуудал нь төсөв. Одоогоор 1,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан боловч, ирээдүйд завь тус бүрд дор хаяж 5 сая ам.долларын санхүүжилт хэрэг болно гэж тооцоолж байна. Зардлыг багасгахаар эд ангиудын 80%-ийг дотоодоосоо нийлүүлж байгаа ба угсралт, үйлдвэрлэлийг мөн дотооддоо хариуцан шийдвэрлэхээр болжээ. Энэ нь дотооддоо маш олон шинэ ажлын байрыг үүсгэж байна.

Одоогийн гурван корпуст хөлөг нь нэгдүгээр загвар ба дараа дараагийн загварууд түлшний шаардлагагүйгээр мотороо цэнэглэх боломжтой байхыг үгүйсгэхгүй. Давлагаа бүх эрчим хүчний хэрэгцээг хангах чадамжгүй байх магадлалтай. Давлагааны урт, хэмжээнээс мөн шалтгаална. Хамгийн их энергиэр хангах боломжтой давлагаануудыг өнгөрөхөд тухгүй л байх болов уу?

Далайн энергиэр цэнэглэгдсэн тээврийн хэрэгслүүд шинээр үүсэж буй салбар ба усны хүчийг хэрэглэх хамгийн боломжит арга гэж үзэж байгаа билээ. Филиппиний арлуудын дундуур зорчиж буй хүн явж буй усныхаа энергиэр урагшаа давших нь санаанд багтамгүй. Энэ эрчим хүчний үүсвэр ирээдүйд өргөн хэрэглэгдэнэ гэж найдаж байна. Далайд сэлж үзсэн, хөл тавьсан хүн бүр давлагааны хүчийг мэдэрсэн байх. Үүгээр дамжуулан бид далай тэнгистэй холбогдоно гэдэг гайхалтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()