Хэрээний ой тогтоолт
Хэрээ удаан хугацааны турш хараагүй хүмүүсээ царай төрх нь өөрчлөгдсөн байсан ч таних чадвартай.
Чийдэнт загас
Толгой дээрээ чийдэн бүхий загас нь бүгд эм хүйснийх юм. Тэгвэл энэ төрлийн зарим амьтдын хувьд эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаа нь өөр байдаг гэнэ. Биеийн хувьд жижиг эрэгтэй амьтад нь эмэгтэйнхээ биен дээр паразит хэлбэрээр амьдардаг аж. Гэхдээ тэр ихэнхдээ уруул, хэлний ойролцоо очиж наалддаг бөгөөд эцэст нь зүгээр л үрийн шингэн үүсгэдэг хавсралт болж хувирдаг байна. Тэд эмэгтэйнхээ цусаар хооллодог. Учир нь тэдний цусны судаснууд мөн нийлдэг. Нэг эмэгтэй загасны биед гурван эрэгтэй загас наалдах чадвартай. Гэвч тэд эмэгтэйн биенд наалдсан даруйдаа бие даасан чадвараа алддаг гэнэ.
Залхуу амьтад
Тэд маш залхуу учир модон дээрээс бууж хосоо олохоос зайлсхийж эрэгтэйгээ сонсох хүртэл модон дээр орилож, хээлтдэг байна.
Соно ба тэдний эрэгтэйгээ айлгах арга
Эм соно өөрт нь таалагдахгүй эр соно байвал өөрөөсөө холдуулахын тулд шууд л үхсэн мэт жүжиглэдэг аж.
Тарантул аалз болон түүний “тэжээвэр амьтан”
Тарантул аалз нь амазоны мэлхийг аливаа зүйлээс хамгаалдаг байна. Учир нь мэлхийнүүд аалзны өндгийг гэмтээх магадлалтай жижиг төрлийн хортон шавжийг иддэг “амазоны мэлхий”-г ийнхүү халамжилдаг гэнэ.
Бинтуронг ямар үнэртэй вэ?
Бинтуронг нь “муур баавгай” нэрээрээ алдартай бөгөөд гадаад төрхөөрөө элбэнх, баавгай, мууртай ижил харагддаг модон дунд амьдардаг хөхтөн амьтан юм. Хамгийн хачирхалтай нь бинтуронг шээх үедээ попкорн шиг үнэр гаргадаг гэнэ.
Хувирлын ид шид
Жаран хөлт нь хүүхэлдэй болж хувирах үедээ далавчтай болоод зогсохгүй бие нь эхлээд шингэн, зунгааралдсан зүйл болж хувирдаг байна. Харин дараа нь эрвээхий болно.
Чанга дуутай “сэрүүлэг”
Тахианууд өөрийн сонсголыг гэмтээхгүйн тулд чангаар донгодох үедээ хэсэг хугацаанд чимээгүй болдог гэнэ.
Наймаалжны талаарх нууц
Наймаалж нь дотроо шингэн бүхий найман тэмтрүүлтэй гэдгийг бид мэднэ. Үүнээс гадна тэд гурван зүрхтэй. Нэг нь бүх биеэр цэнхэр цус ялгаруулж, харин үлдсэн хоёр нь цусыг заламгай руу дамжуулдаг. Мөн наймаалж нь гавал ясгүй учир хэлбэрээ өөрчлөх чадвартай. Жишээлбэл ангийн үеэр тэд далайн гүнд камбала загас мэт болж хувирдаг. Гавал ясгүй учир бүхий л нарийн нүх сүвээр багтдаг давуу талтай.
Хиппо буюу нарнаас хамгаалалт
Хэт их халуун нар шарах үед хиппогийн арьс нь улаан өнгийн тос ялгаруулдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө нарнаас хамгаалах тосны үүргийг гүйцэтгэдэг.
Тоншуулын толгой яагаад өвддөггүй вэ?
Тоншуул нь маш урт хэлтэй учир хэл тархийг нь ороож, мод тонших үед доргилтоос хамгаалдаг байна. Тоншилтын ачааллын 99,7% нь бүх биеэр тархаж, толгой дээр зөвхөн 0,3%-ийн ачаалал ирдэг аж.
Барын хэл
Урт, хурдан хөдөлгөөнтэй барын хэл нь хажуу талаараа хатуу эдтэй бөгөөд энэ нь ангийн махыг, яснаас нь салгахад тусалдаг байна.
Гэрэлтдэг галуун хошуут
Галуун хошуутууд нь хэт ягаан туяаны дор цэнхэр-ногоон өнгөөр гэрэлтдэг аж. Тиймээс ч “Phineas and Ferb” хүүхэлдэйн киноны баатар Перри-галуун хошуут нь цэнхэр ногоон өнгөтэй.