Билл Гэйтс болон Стив Жобс нарын 30 жилийн дайн

30 орчим жилийн нөхөрлөл, дайсагнал, өрсөлдөөний дунд тэд хэрхэн өөр өөрийн замаар ажиллаж “Microsoft”  болон  “Apple” компаниудыг амжилтад хүргэсэн бэ? Өнөөдөр бидний хувьд өдөр тутамдаа хэрэглэдэг, маш сайн мэддэг уг брэндүүд нь бие биедээ маш их нөлөөлсөөр ирсэн. “Microsoft”-ыг “Apple”-гүйгээр, “Apple”-ыг “Microsoft”-гүйгээр төсөөлөхөд бэрх. Тэгвэл та бүхэнд энэ хоёр компанийн үүсгэн байгуулагчдын нөхөрлөл, дайсагнал 30 жилийн хугацаанд хэрхэн өрнөж байсан талаар сонирхуулъя.

Билл Гэйтс болон Стив Жобс нарын 30 жилийн дайн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1980-аад онд анх Стив Жобс АНУ-ын нийслэл хот Вашингтонд очиж Билл Гейтсэд  “Apple”  компанийн  “Macintosh”  компьютерт “Microsoft”-ын үйлдлийн систем суулгаж шинэчлэл хийх талаар ярилцаж байжээ. Гэсэн хэдий ч Гейтсэд энэ санаа, Стив Жобсын хандлага зэрэг олон зүйл таалагдаагүй гэдэг. Энэ үед Гейтс Жобсд хандан "Бид энд хангалттай гайхалтай зүйл бүтээж байна. Бидэнд чиний хэрэг огтхон ч байхгүй шүү дээ, бид асуудалгүй болж байна" гэжээ. Гэсэн ч сүүлд нь чамайг хүсвэл энэ бүхэнд оролцуулж болох юм гэсэн байдаг.

Үүний дараагаар тэд хэсэг хугацаанд хамтарч ажилласан бөгөөд “Macintosh” компьютерыг үйлдвэрлэж эхэлсэн эхний хэдэн жилд хамтран ажилладаг байв. Гэвч тэдний нөхөрлөл 1985 онд “Microsoft” компани “Windows” үйлдлийн системээ зарлаж, худалдаанд гаргах үед нуран унасан юм. Стив Жобс “Macintosh”-ыг энэ бүхнээс хассанд Гейтс асар их бухимдсан гэдэг. Түүний хувьд бүтээл нь хангалттай сайн байсан бөгөөд “Apple” үүнд оролцох шаардлагагүй гэж үзэж байв. Учир нь “Macintosh”-ыг график дүрслэл хийхдээ “Xerox”-оос санаа авсан гэж Билл Гейтс үзэж байсан юм.

Энэ үйл явдлын дараа уурласан Стив Жобс Билл Гейтсийг санаа хулгайлсан гэж мэдэгдсэн юм. Хариуд нь Билл Гейтс "Юу гэхээр Стив, энэ тухайд тайлбарлах өөр ч арга бий шүү. Минийхээр бол бидэнд “Xerox” гээд нэг баян хөрш байсан юм. Харин би гэрт нь үнэтэй зурагтыг нь хулгайлахаар ороход чи аль хэдийн авчихсан байсан шүү дээ" гэж даажигнаж байжээ.

Үүнээс хойш уг хоёрын хооронд ширүүн тэмцлийн үе эхэлсэн. Тэд хамтарч ажиллахаа бүр мөсөн больж тус тусын замаа хөөж эхэлжээ. Жобс нэгэн ярилцлагадаа "Тэд биднийг зүгээр л хөсөр хаяж орхисон. Учир нь Гейтсэд ичих нүүр гэж зүйл байхгүй гэж байв. Хариуд нь Гейтс "Хэрэв тэр үнэхээр ингэж боддог бол бодит байдлыг хольж хутгах өвчтэй болчхож" гэж байв.

Жобс Гейтсийг зөвхөн бизнестээ улайрч, шавар шавхайтай хутгалдахаас буцахгүй нэгэн гэж боддог бол Гейтс Жобсийг хүн гэхэд хэтэрхий хачин, гаж гэж байсан юм. Гэсэн хэдий ч Гейтс Жобсын загвар, дизайны мэдрэмжийг хүндэлдэг гэдгээ хэзээ ч нуудаггүй. Түүнийг технологи талын чадвар муу ч загварын хувьд юу хийхээ маш сайн мэддэг, мэдрэмжтэй гэж үздэг.

1985 онд Стив Жобс “Apple” компаниас гарч өөрийн гэсэн компьютерын компани эхлүүлэхээр ажилласан юм. Хэдий Жобс “Microsoft”-ын хамгийн том өрсөлдөгч компанид ажиллахаа больсон ч тэдний хоорондын харилцаа сайжирч, дайсагнах байдал намжаагүй юм. Тэрээр 1985 онд “Playboy” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв бид энэ өрсөлдөөнд Windows-д ялагдвал компьютерын технологийн хувьд харанхуй үе ирэх болно" гэж байжээ. Гэсэн хэдий ч Windows энэ өрсөлдөөнд илт тэргүүлж 80 оны төгсгөл гэхэд өрсөлдөгчгүй үйлдлийн систем болно гэдэг нь тодорхой болсон юм.

Энэ бүх тэмцэл цаашид үргэлжилсээр л... 1996 онд Стив Жобс нэгэн баримтат нэвтрүүлгийн үеэр “Microsoft” компанийг гуравдугаар зэргийн муу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гээд шүүмжлээд амжив. 1990-ээд оны сүүлээр “Apple” компани уналтын үедээ ороод байв. “Apple”-ын тэргүүн Гил Амелио 1996 онд Жобсын үүсгэн байгуулсан “Next” компанийг худалдаж авч Жобсыг эргүүлэн ажилд нь томилохоор хэлэлцээр хийж эхлэх үед Гейтс энэ хэлэлцээрийг хийлгэхгүй байх тал дээр Гил Амелиотой ярилцаж байв. Тэрээр Гилд хандан "Чи энэ бүхнийг технологийн ажил гэдгийг ойлгож байгаа биз дээ. Чи тэрийг аваад өөрийнхөө технологийг хөгжүүлэх тал дээр ажиллуулж чадахгүй. Стивийг технологийн талаар юу ч мэдэхгүй гэдгийг ойлгохгүй байна уу? Тэр зөвхөн худалдаа, борлуулалт хийж чадах л хүн. Чамайг ийм тэнэг шийдвэр гаргаж байгаад итгэж ч чадахгүй юм" гэж хэлжээ.

Харин 1997 он гэхэд Жобс “Apple” компанийн удирдах зөвлөлийн тэргүүн болсон юм. Үүнийхээ дараа тэрээр нэгэн хурлын үеэр “Apple” компанийг хөл дээр нь бат зогсоохын тулд “Microsoft” компаниас их хэмжээний хөрөнгө оруулалт авах саналыг зөвшөөрсөн гэдгээ мэдэгдсэн бөгөөд хурлын зааланд сансрын холбоогоор Билл Гейтсийн дүрс бүхий дуудлага ирэх үед танхимд байсан хүмүүс олноороо эсэргүүцэн орилолдож байв.

Гейтс Жобсд хэдий дургүй ч түүний бүтээсэн зүйлсийг шүтэн биширдэг байсан юм. “Apple” компани анх “iTunes”-г танилцуулах үед Гейтс компанийн дотоод мэйлээр түүний бүтээсэн зүйлсийг маш гайхалтай, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн гайхалтай бүтээл гэж магтаж байсан аж.

Жобс хэзээний л Гейтс болон “Microsoft” компанид дургүй байв. 2000 онд Стив Боллмер удирдах зөвлөлийн даргын албыг Гэйтсээс авах үед Жобс "Хэрэв Боллмер “Microsoft”-ыг удирдаж байгаа бол ялгаагүй л өөрчлөлтгүй хог байх шив" гэж хэлж байв.

Тэд үргэлж л бие биеийнхээ бүтээгдэхүүнийг шүүмжилж, хурцлах хандлагатай байв. Гэсэн ч тэд бие биеэ хүндэлдэг байсан нь тун сонин хэрэг. Тэд 2007 онд хурлын үеэр хамтдаа нэгэн тайзнаа гарсан юм. Тэр үед Гейтс "Би Стив шиг мэдрэмжтэй болохын тулд маш их зүйл зарцуулахаас буцахгүй" гэж байв. Харин Жобс "Би түүнийг ийм хэмжээний компани үүсгэн байгуулж, бүтээн босгож чадсанд нь гайхширдаг. Тун биширмээр. Бас надад түүнтэй хамт ажиллах сайхан байсан. Тэр тун золбоотой бас нэлээд дажгүй хошин мэдрэмжтэй шүү" гэж байжээ.

Харин Жобсыг нас барсны дараа Гейтс "Би үргэлж Стивийг хүндэлдэг байсан. Бид хамтдаа ажиллаж, бие биеэ хурцалж, бие биетэйгээ өрсөлддөг байв. Өрсөлдөгчийн хувиар ч тэр, өөр байдлаар ч тэр түүний хэлсэн ямар ч зүйл надад муухай санагдаж байгаагүй" гэж байжээ. Тэд өөрсдийгөө өөрсдийнхөө ойлголтоор л хүндэлж, хайрлаж, хурцалж бас үзэн ядаж байсан биз. Гол нь эдгээр эрчүүд энэ бүх зүйлсийн дараа нэг нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийг үүсгэн байгуулж, нөгөө нь дэлхийн хамгийн баян эр болсон билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()