АНУ-ын батлан хамгаалах яам хиймэл оюунт цэргүүдийг бүтээж эхэлжээ

Армийн шинжээч, эрдэмтдийн баг хиймэл оюунт, бие даасан роботуудыг армийн шилдэг дайчдаар удирдуулж, хүнээс давсан чадвартай болгохоор зорьж байна. Бид шинжлэх ухааны уран зөгнөлт кино, зохиол зэргээс явган цэрэг, байлдааны хүчнээс хол давсан чадвартай робот дайчдын тухай бишгүй уншсан, бишгүй л үзсэн. Гэтэл энэ бүхэн мөдхөн бодит байдал болох бололтой. АНУ-ын Армийн Байлдааны Чадварыг Хөгжүүлэх Команд болон Армийн шинжээчдийн баг Техас муж улсын Аустины Их сургуулийн судлаачидтай хамтран хүний чадамжийг судалж, цаашид бие даан сайжрах төрлийн алгоритм боловсруулж байгаа ажээ.

АНУ-ын батлан хамгаалах яам хиймэл оюунт цэргүүдийг бүтээж эхэлжээ

Уг технологи одоогоор анхан шатандаа яваа бөгөөд хамгийн эхэнд автомат жолоодлого бүхий явган цэрэг тээвэрлэх зориулалттай хуяг тээврийн хэрэгслүүдийг туршиж байгаа ажээ. Эдгээр тээврийн хэрэгслүүд өөртөө байрласан камеруудын тусламжтай мэргэжлийн жолооч нар хэрхэн жолоодож буйг нарийн судалж байгаа бөгөөд үүнээсээ суралцах гэнэ.

Уг системийн “APPLD” (Adaptive planner parameter learning from demonstration) гэж нэрлэж байгаа бөгөөд цаашид ижил төстэй байдлаар бүрэн автоматчилагдсан, хиймэл оюунт робот цэрэг сургуулилахдаа ашиглах гэнэ.

“APPLD” системийн гол онцлог нь тодорхой зориулалт, алгоритм бүхий хиймэл оюуны үйлдлийн системийг шинэчлэх шаардлагагүйгээр нэмэлтээр суурилуулах боломжтой. Ингэснээр суралцах чанар нь үлэмж нэмэгдэх ажээ. Мөн хүнээс заавар, зөвлөгөө авч, гүйцэтгэлээс дүн шинжилгээ хийж суралцаж байгаа учир цаашид шийдвэр гаргахдаа хүний шийдвэртэй ижил байна гэж үзэж байна.

Туршилтын явц маш амжилттай байгаа бөгөөд уг төслийн багийн нэгэн гишүүн, Армийн шинжээч, доктор Гарретт Ворнелл "Бидний туршилт маш амжилттай явагдаж байгаа. Хиймэл оюун сургалтын зааврыг маш хурдан, маш сайн сурж байна. Жишээ нь бодит хүн машин жолоодож яваад нарийн зам эсвэл эргэлт дээр хурдаа хасаж, чиглэлээ нарийн тодорхойлдог. Үүнийг хиймэл оюун ч мөн адилхан үйлдэж байгаа" гэсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()