1
Их Британийн эдийн засагт 31 тэрбум фунт стерлингийн алдагдал учруулсанд Brexit буруутай гэв
Европын шинэчлэлийн төв (CEF) өнгөрсөн оны эцэс гэхэд Их Британийн эдийн засаг Brexit болон Ковидын өмнөх үеийнхээс 5.2 хувиар буюу 31 тэрбум фунт агшсан байна.
2
Хэрэв Тайвань тусгаар тогтнолоо зарлавал Хятад улс дайн эхлүүлнэ гэж Бээжин мэдэгдэв
3
Путин "Барууны хориг арга хэмжээ бидэнд нөлөөлөхгүй. Орос шиг улс орныг хааж болдоггүй юм" гэжээ
4
Украин ЗХУ-ын үеийн зэвсгээ бүрэн шавхсан тул Украин барууны зэвсгээс бүрэн хамааралтай болсон хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд анхааруулав
5
Украины дэд бүтцийн хохирол 100 тэрбум ам.доллар хүрчээ
Оросын цэргийн үйл ажиллагаанаас болж Украины дэд бүтцэд учирсан хохирол 103.9 тэрбум ам. долларт хүрсэн гэж Киевийн Эдийн засгийн сургууль пүрэв гарагт нийтэлсэн тайланд үзүүлжээ.
Лхагва гарагийн байдлаар орон сууцны барилгад учирсан шууд хохирол 39.3 тэрбум ам.долларт хүрсэн гэж тайланд үзүүлжээ. Түүнчлэн авто зам 30 тэрбум, үйлдвэр аж ахуйн нэгжийнх 11.4 тэрбум, иргэний нисэх онгоцны буудал 6.8 тэрбум ам.долларын хохиролтой үнэлэгдсэн байна.
6
АНУ-д бензиний үнэ өсчээ
АНУ-д бензиний үнэ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн тухай "Ассошиэйтэд пресс" мэдээллээ. Нэг галлон буюу ойролцоогоор 4 литр бензиний үнэ 5 ам.доллар хүрчээ.
Америкийн автомашины холбооноос мэдээлснээр пүрэв гарагт улсын хэмжээнд дунджаар нэг галлон бензиний үнэ 4.97 ам.доллар байсан ч, сүүлийн 7 хоногт дөрөвний нэгээр нэмэгдсэн байна. Энэ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийнхээс ч илүү өндөр үзүүлэлт юм. Улс даяар зуны амралт, аялал зугаалгын үе ирж байгаа энэ үед бензиний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.
7
БНЭУ зарим улс руу улаан буудайн экспортоо үргэлжлүүлж байгаагаа мэдэгдэв
Энэтхэг улс улаан буудайн экспортдоо хориг тавьсан нь дэлхийн хүнсний нийлүүлэлтийн орчныг улам муутгаж болзошгүй байдалд хүргэлээ гэж олон улс шүүмжилж байгаа юм. Харин Энэтхэг өөрөө улаан буудайн экспортоор дэлхийд дөнгөж нэг хувийг эзэлдэг учраас экспортын хориг нь дэлхийн зах зээлд нөлөөлөхгүй гэж шийдвэрээ хамгаалж байна.
Энэтхэг улс гэнэтийн хэт халалт улаан буудайн ургацад сөргөөр нөлөөлж, үнийн өсөлт бий болгосонтой холбогдуулан тавдугаар сарын 13-нд улаан буудайг гадаад зах зээлд гаргахыг хориглосон юм. Гэхдээ зарим улс Энэтхэгээс улаан буудай авсан хэвээр байгаа, хөрш улс орнуудаа хэрэгцээт хүнсээр нь таслахгүй гэж тус улсын Засгийн газраас мэдэгдэж байна.
8
НҮБ: Дэлхийн хүнсний импортын дүн энэ онд бүх цаг үеийн дээд түвшинд хүрэх төлөвтэй
2022 онд дэлхийн хүнсний импортын үнийн дүн 1.81 их наяд ам.доллар хүрнэ гэж НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага тооцоолсон байна.
Энэ нь 2021 оны бүх цаг үеийн дээд үзүүлэлтээс 51 тэрбум ам.доллароор өндөр дүн болж байна. 2022 онд хүнсний импортын үнийн дүн гурван хувиар өсөхөд зах зээлийн эрэлтээс илүүтэйгээр хэрэглээний үнийн өсөлт голлон нөлөөлөхөөр байгааг шинжээчид онцоллоо.
9
“Microsoft”, “Samsung Electronics” хамтран “Xbox”-ийг консолгүйгээр тоглох боломж бий болгоно
“Microsoft” компани “Xbox”-ийн тоглоомуудыг ухаалаг зурагт дээр консолгүйгээр шууд тоглох боломж бий болгохоор “Samsung Electronics”-той хамтран ажиллаж байна.
Зургаадугаар сарын 30-наас эхлэн “Cloud” үйлчилгээнд суурилсан хэдэн зуун тоглоомыг “Samsung Electronics”-ийн тоглоомын цэсэд 15 орчим ам.доллароор борлуулахаар төлөвлөжээ. Энэ нь зурагт дээрээ бусад стриминг үйлчилгээг ашиглахтай адилхан байх юм байна.
10
“Tesla”-ийн Шанхай дахь үйлдвэрийн ажилчид гэртээ харьж болохоор боллоо
“Tesla”-ийн Шанхай дахь үйлдвэрийн ажилчид энэ баасан гарагаас гэртээ харьж болохоор болсон байна.
COVID-19-ийн халдварын тархалтын улмаас Шанхай хотод хатуу хөл хорио тогтоосноор тус компани үйл ажиллагаагаа тасалдахгүй явуулахын тулд ажилчдаа түр байранд байрлуулан ажиллуулж байсан юм. Халдварын тархалт буурснаар хатуу хөл хориог сулруулсан тул үйлдвэр ердийн хуваариар ажиллахаар болжээ.