Хамгийн сайн гар нийлдэг кино найруулагч, жүжигчид

Жүжигчин гэдэг мэргэжил харахад хэдий сайхан боловч цаг наргүй, дарамт шахалт дор найруулагчийн хүсэж байгаа дүрийг төгс гаргах үүрэгтэй хүмүүс. Найруулагч бол тэдний хаан л гэсэн үг. Хэлсэн бүгдийг хүссэнээр нь хийхгүй бол сайн, чанартай уран бүтээл гарна гэж үгүй тул жүжигчид утсан хүүхэлдэй мэт байдаг аж. Гэхдээ зарим тохиолдолд найруулагч, жүжигчин хоёр бие биеэ харилцан хүндэлж бас итгэж чаддаг. Ингэж чадсан тохиолдолд үнэхээр гайхамшигтай бүтээл төрдөг билээ. Энэ үүднээс та бүхэнд хамгийн сайн гар нийлдэг найруулагч, жүжигчин нарын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн сайн гар нийлдэг кино найруулагч, жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Билл Мюррей болон Уэс Андерсон (Bill Murray and Wes Anderson)

Билл Мюррей бараг Уэс Андерсоны бүх кинонд тоглосон. Биллийн энгийн жүжиглэх арга барил нь Андерсоны кино бүтээх өвөрмөц хэв маягтай маш сайн зохицдог аж. 

Хамтдаа бүтээсэн кинонууд:

  • Isle Of Dogs
  • Moonrise Kingdom
  • The Darjeeling Limited
  • The Grand Budapest Hotel
  • Fantastic Mr. Fox
  • The French Dispatch
  • The Royal Tenenbaums
  • Rushmore
  • The Life Aquatic With Steve Zissou

Билл Мюррей болон Уэс Андерсон (Bill Murray and Wes Anderson)

2 Даниел Дэй-Льюис болон Пол Томас Андерсон (Daniel Day-Lewis and Paul Thomas Anderson)

Гар нийлдэг найруулагч жүжигчдийн талаар ярьж байгаа бол Даниел Дэй-Льюис болон Пол Томас Андерсоныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хоёр тохиолдлоор анх хамтарч байсан бөгөөд бие биеэ маш сайн ойлгож чадсан тул жинхэнэ хамтрагчид болж чаджээ. Бүтээсэн кинонууд нь ч бас үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авдаг билээ. 

Хамтдаа бүтээсэн кинонууд:

  • There Will Be Blood
  • Phantom Thread

Даниел Дэй-Льюис болон Пол Томас Андерсон (Daniel Day-Lewis and Paul Thomas Anderson)

3 Брэд Питт болон Дэвид Финчер (Brad Pitt and David Fincher)

Брэд Питт ах дүү Коэн, Терренс Малик, Квентин Тарантино зэрэг нэр хүндтэй найруулагч нартай тун сайн нийцэж ажилладаг. 

Гэхдээ Питтийн арга барил Дэвид Финчертэй хамгийн сайн тохирдог гэдэгтэй кино шүүмжлэгчид бүгд санал нийлдэг. Чухамдаа Финчерийн ачаар Питт илүү сайн жүжигчин болсон гэдгээ нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Хамтдаа бүтээсэн кинонууд:

  • The Curious Case Of Benjamin Button
  • Se7en
  • Fight Club

Брэд Питт болон Дэвид Финчер (Brad Pitt and David Fincher)

4 Итан Хоук болон Ричард Линклейтер (Ethan Hawke and Richard Linklater)

Итан Хоук 40 гаруй жилийн турш жүжиглэж байгаа бөгөөд олон тооны найруулагч нартай хамтран ажилласан юм. Гэхдээ түүний Ричард Линклейтертэй хамтарч хийсэн бүтээлүүд нь үзэгчдэд хамгийн ихээр үнэлэгдсэн байдаг. 

Хамтдаа бүтээсэн кинонууд:

  • Fast Food Nation
  • Waking Life
  • Tape
  • Boyhood
  • Before Sunset
  • Before Sunrise
  • After sunset

Итан Хоук болон Ричард Линклейтер (Ethan Hawke and Richard Linklater)

5 Квентин Тарантино болон Сэмюэл Л Жексон (Quentin Tarantino and Samuel L Jackson)

1994 онд Квентин Тарантиногийн найруулсан "Pulp Fiction" кинонд Сэмюэл Л Жексон анх тоглож нэрд гарсан. Чухам энэ мөчөөс эхлээд сайн найзууд болсон төдийгүй олон бүтээл дээр хамтран ажиллажээ. Жексоны жүжиглэлтийн арга барил нь Тарантиногийн хэв маягтай төгс нийцдэг юм. Мөн Жексон зураг авалтын талбай дээр байгаа хүмүүсийг хөгжөөж чаддаг нь Квентиний дэндүү хэрсүү занг дардаг гэжээ. 

Хамтдаа бүтээсэн кинонууд:

  • Inglourious Basterds
  • Kill Bill: Vol. 2 
  • Jackie Brown 
  • The Hateful Eight
  • Django Unchained 
  • Pulp Fiction 

Квентин Тарантино болон Сэмюэл Л Жексон (Quentin Tarantino and Samuel L Jackson)

6 Райн Гослинг болон Дерек Сианфранс (Ryan Gosling and Derek Cianfrance)

Дерек Сианфранс хүний хамгийн эмзэг мөчүүдийг дэлгэцэд харуулахыг зорьдог нэгэн бөгөөд Гослингийн жүжиглэлт үүнд нь яг таардаг байна. Райн ч мөн түүний кинонуудад тоглосноор олонд танигдсан байдаг. 

Хамтдаа бүтээсэн кинонууд:

  • The Place Beyond the Pines
  • Blue Valentine
  • Wolfman

Райн Гослинг болон Дерек Сианфранс (Ryan Gosling and Derek Cianfrance)

7 Мартин Скорсезе болон Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio and Martin Scorsese)

1993 онд Роберт ДеНиро болон залуу Леонардо Ди Каприо нар зохиолч, уран зохиол профессор Тобиас Вольфын дурсамжаас сэдэвлэсэн бүтээл болох "This Boy's Life" кинон дээр хамтран ажиллаж байжээ. Ахмад жүжигчинд ДиКаприогийн чадвар гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тул тэрээр өөрийн найз болох Мартин Скорсезэд энэ тухай хэлжээ. Үүний дагуу Мартин залуу жүжигчинд "Gangs of New York" кинонд тоглох санал тавьсан байна. 

Тус кино өндөр үнэлгээ авсан учраас Роберт ДеНиро болон Леонардо ДиКаприо нар дахин таван кинон дээр хамтран ажилласан юм. 

Хамтдаа бүтээсэн кинонууд:

  • Gangs of New York    
  • The Aviator    
  • The Departed    
  • Shutter Island    
  • The Wolf of Wall Street
  • The Audition    

Мартин Скорсезе болон Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio and Martin Scorsese)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()