Орон орны бүсгүйчүүдийн өвөрмөц хуримын гоёл

Хурим гэдэг хүн бүрийн хувьд амьдралын чухал мөчүүдийн нэг бөгөөд ялангуяа бүсгүйчүүд ихээхэн анхаарал хандуулдаг. Тэд хуримын даашинз сонгох тал дээр багагүй цаг хугацааг зарцуулдаг билээ. Тэгвэл дэлхийн зарим улс оронд хуримын ёслолоороо өмсөх ёстой уламжлалт хувцас гэж байдаг гэнэ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрийн бүсгүйчүүдийн хуримын гоёлтой танилцацгаая. 

Орон орны бүсгүйчүүдийн өвөрмөц хуримын гоёл

1

Уламжлалт хуримын даашинзаа өмссөн Болгар бүсгүй.

Болгар (© Stoyan Nenov)

2

Турк бүсгүйг хуримын ёслолд явахын өмнө ах эсвэл авга ах нь түүний бэлхүүсийг тойруулж улаан тууз уядаг байна. Улаан өнгийн тууз нь аз жаргал, амжилт, охин биеийг илэрхийлдэг аж.

Турк (© Umit Bektas)

3

Шри-Ланкагийн сүйт бүсгүйн гоёл барууны болон зүүний уламжлалыг хослуулсан байдаг. Тэд торгон тансаг "сари" өмсдөг бөгөөд толгой дээрээ европ загварын гивлүүр зүүдэг аж. Чимэглэлийн хувьд сондгой тоотой үнэт чулуу байх ёстой. Учир нь сондгой тоог тэд аз дагуулдаг гэж үздэг.

Шри-Ланка (© Dinuka Liyanawatte)

4

Индонезийн газар нутаг бүрд хуримын хувцаслалт өөр байдаг хэдий ч ихэнхдээ тод өнгийн, хээ хуар бүхий даашинз өмсдөг.

Индонези (© Beawiharta)

5

Пакистан бүсгүйчүүд хуримын гоёлдоо тод улаан, ягаан, нил ягаан өнгийн хувцсыг сонгодог. Сүйт залуу болон сүйт бүсгүй толгой дээрээ хөвөн утас болон шүрээр хийсэн уламжлалт гоёлыг зүүнэ.

Пакистан (© Akhtar Soomro)

6

Энэтхэг бүсгүйчүүдийн хувьд уламжлалт "лехенга-чоли" хувцсаа өмсдөг бөгөөд энэ нь Солах Шрингарын дагуу толгойноос хөл хүртэл 16 төрлийн чимэглэлтэй улаан өнгөтэй хувцас байдаг.

Энэтхэг (© Anindito Mukherjee)

7

Тэд цэцгэн хээ бүхий алчуурыг толгойдоо зүүж, нүүрээ гэрэлтсэн вуалиар (voile) -аар хааж, цагаан гивлүүр зүүдэг.

Нубиа (© Noor Khamis)

8

Эритрей нь уламжлалт хуримын хувцас бараан өнгийн хамбан титэм болон алтан хээ хуартай ихэнхдээ нил ягаан өнгийн даашинзнаас бүрддэг байна. Бүсгүйн даашинз, нөхрийн хослолтой зохицох ёстой.

Эритрей (© Finbarr O’Reilly)

9

Тувагийн хуримын гоёл тухайн нутгийнхаа нүүдлийн соёл иргэншлийг өгүүлдэг. Хуримын хувцас нь сүйт бүсгүйг морь унасан ч тав тухтай байдлыг мэдрүүлэх ёстой бөгөөд цайвар өнгийн даавуугаар оёсон, тансаг чимэглэлтэй байх ёстой.

Тува, Орос (© Ilya Naymushin)

10

Хуримын ёслол болохын урд өдөр сүйт залуу сүйт бүсгүйдээ хуримын даашинз болон гоёл чимэглэлийг нь авчирч өгдөг.  Чимэглэлд толгойн гоёл, үсэнд зүүх зориулалттай мөнгөн зоос эсвэл Буддагийн хэлбэр бүхий металл сахиус багтана.

Түвэд (© Damir Sagolj)

11

Палестинчууд хуримын ёслол дээрээ хөвсгөр цагаан даашинз өмсдөг. Үүнээс гадна ээж нь охиндоо зориулж заавал хуримын даашинз оёх ёстой байдаг гэнэ.

Палестин (© Mohammed Salem)

12

Перугийн нийслэл болох Лимд сүйт бүсгүйчүүд улаан-хар олон давхар, чимэглэлтэй хормой бүхий даашинзыг өмсдөг.

Перу (© Lucero Del Castillo)

13

Иорданийн хувьд барууны загвар ихээхэн ноёрхдог бөгөөд сүйт бүсгүйчүүд цагаан даашинз, алт мөнгөн гоёл чимэглэл зүүдэг байна. Харин толгой дээрээ ногоон өнгийн торгон даавууг тавьдаг. Энэ нь өсөж дэвших, эв найрамдал, аюулгүй байдлын бэлгэ тэмдэг болдог аж.

Иордани (© Ali Jarekji)

14

Малигийн сүйт бүсгүйчүүдийн гоёлыг “кафтан” хэмээн нэрлэдэг бөгөөд сүйт залуугийн хослол болох “дашики”-тай ижил өнгөтэй байх ёстой. Хосууд ерөнхийдөө цагаан өнгийн хослол сонгохыг илүүд үздэг. Заримдаа нил ягаан өнгийн хослол сонгох нь бий.

Мали (© Juan Medina)

15 Солонгос

Солонгос сүйт бүсгүйчүүд уламжлалт хувцас болох “ханбок”-ийг хуримын ёслолдоо өмсдөг. Ханбок нь урт ханцуйтай цамц болон өндөр суудалтай даавуу эсвэл торгон банзлаас бүрдэнэ.

Солонгос

16

Япон бүсгүйчүүд хуримын ёслолынхоо үеэр цасан цагаан кимоно болон тусгай толгойн гоёл болох "tsunokakushi" өмсдөг. Энэ нь бүсгүйг дуулгавартай, сайн эхнэр болохыг бэлгэддэг байна.

Япон

17

Нигерийн сүйт бүсгүйчүүд тод торон цамц болон хээ угалз бүхий энэтхэг торгоор оёдог кафтан буюу бүстэй халат өмсдөг байна. Шүрэн зүүлт болон толгойн гоёл нь хуримын хувцсыг төгс харагдуулдаг.  

Нигер (© Akintunde Akinleye)

18 Чечень (© Musa Sadulayev)

Чечений хувьд сүйт бүсгүйн цагаан даашинзыг энгэрийн зүүлт болон бүсээр чимэглэдэг. Уг даашинз бүсгүйн биеийг бүрэн хаах ёстой юм. Мөн тэд толгой дээрээ цагаан алчуур зүүдэг.

Чечень (© Musa Sadulayev)

19

Ирак сүйт бүсгүйчүүд хуримын ёслолынхоо үеэр солонгын долоон өнгийн даашинзыг ээлжилж өмсдөг бөгөөд хуримынхаа үеэр хамгийн их хувцас сольдог үндэстэн бололтой. Улаан өнгө нь хайр, романтик байдлыг илэрхийлнэ.

Ирак (© Bakr al-Azzawi)

20

Итали бүсгүйчүүд ногоон өнгө нь амжилт, тансаг амьдралыг бэлгэддэг гэж итгэдэг учир ногоон даашинз, гоёл зүүх нь бий. Гэхдээ ихэнх тохиолдолд цагаан хувцас сонгодог.

Итали (© reuters)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()