Өдөр тутамд тулгардаг энгийн хэрнээ ойлгомжгүй асуултын хариултууд

Нууц нь үл тайлагдах асуултын хариултууд олон арван жилийн турш дэлхийн хүн амын тархийг гашилгасаар байна. Тэгвэл өдөр тутамд тулгардаг энгийн асуултуудыг бид үл тоодог хэдий ч хариултыг нь ухаж үзэх юм бол нэлээд сонирхолтой байдаг гэнэ шүү. Ингээд өдөр тутамд тулгардаг энгийн хэрнээ ойлгомжгүй асуултын хариулттай танилцацгаая.

Өдөр тутамд тулгардаг энгийн хэрнээ ойлгомжгүй асуултын хариултууд

1 Цагаан хэрэглэлээ ямар давтамжтай солих вэ?

Британийн нэгэн судалгаанаас харахад хүмүүс цагаан хэрэглэлээ солих давтамжаа төдийлөн мэддэггүй гэнэ. Ганц бие эрчүүдийн талаас илүү хувь нь 1 болон түүнээс дээш сар цагаан хэрэглэлээ сольдоггүй гэжээ. Хэдийгээр энэ тал дээр батлагдсан тодорхой хариулт байхгүй ч зуны улиралд долоо хоногт 1 удаа цагаан хэрэглэлээ солих хэрэгтэй гэнэ. Харин өвлийн улиралд орой бүр шүршүүрт ордог бол 14 хоногт нэг удаа солих шаардлагатай. 14-өөс дээш хоног болсон цагаан хэрэглэл нь төрөл бүрийн халдварт өвчин тараах үндэслэл болохоос гадна унтахад ч таагүй мэдрэмжийг төрүүлдэг.

Цагаан хэрэглэлээ ямар давтамжтай солих вэ?

2 Хэзээ шүршүүрт орох вэ?

Үүнд мөн л тодорхой хариулт байхгүй бөгөөд бүх зүйл таны амьдралын хэв маягаас шалтгаална. Өглөө шүршүүрт орох нь таны бие организмыг сэргээж, бүтэн өдрийн турш эрч хүчтэй байхад тусална. Гэхдээ энэ тохиолдолд та унтахдаа хөлстэй, бохир орондоо орж байна гэсэн үг. Харин орой унтахын өмнө шүршүүрт орох нь таныг тайвшруулж, орондоо цэвэрхэн ороход тусална. Ялангуяа харшилтай хүмүүсийн хувьд орой бүр шүршүүрт орох нь бүтэн өдөр биед хуримтлагдсан бохирдлыг гаргахад ихээхэн тохиромжтой. Үүнээс харахад орой шүршүүрт орох нь илүү давуу талтай бололтой.

Хэзээ шүршүүрт орох вэ?

3 Хугацаа нь дууссан ямар бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж болох вэ?

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг гурав ангилдаг. Үүнд: Идэж болно, болгоомжтой идэх хэрэгтэй, огт идэж болохгүй.

Идэж болох ангилалд бүх төрлийн гурил, будаа, гоймон, шош зэрэг багтана. Харин давс болон элсэн чихрийн хувьд хэдэн жил ч хадгалах боломжтой. Үүнээс гадна хугацаа нь дууссан зөгийн балыг ч хэрэглэж болох бөгөөд хамгийн гол анхаарах зүйл нь амьтан үүрлээгүй, хөгзрөөгүй байх хэрэгтэй.

Болгоомжтой идэх бүтээгдэхүүнд өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн, бяслаг буюу сыр, хатаасан жимс, даршилсан өргөст хэмх болон жимсний чанамал багтана. Сүү сүүн бүтээгдэхүүн болон өндөгний хувьд хугацаа дууссанаас хойш нэг хоёр хоногт л хэрэглэх боломжтой. Харин хатаасан жимсийг хадгалалтын горим алдагдаагүй үед олон жил хадгалахад асуудал үүсэхгүй. Даршилсан бүтээгдэхүүн болон жимсний чанамлын хувьд таглааг нь нээхгүйгээр харанхуй сэрүүн газар удаан хугацаанд хадгалахад амт чанараа алдахгүй.

Хугацаа нь дууссан тохиолдолд шууд хаях хэрэгтэй бүтээгдэхүүнд төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн, загас загасан бүтээгдэхүүн багтана.

Хугацаа нь дууссан ямар бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж болох вэ?

4 Хэдэн цагт унтах вэ?

Дээр дурдсан асуултуудын адилаар үүнд бас л тодорхой хариулт үгүй. Эмч нарын үзэж байгаагаар таны унтдаг цаг бус харин таны нойрны хэмнэл, унтаж буй хугацаа тань хэр тогтвортой болох нь чухал гэжээ. Жишээлбэл: Хэрвээ та шөнө 2 цагт унтаж өглөө 9-10 цагийн үед босдог бол энэ нь эрүүл мэндэд төдийлөн сөргөөр  нөлөөлөхгүй. Зарим хүмүүсийн хувьд орой 11 цагт унтаж өглөө 6,7,8 цагт босох нь илүү хялбар байдаг бол зарим хүмүүсийн хувьд энэ нь ихээхэн  төвөгтэй байдаг. Тиймээс та өөрт тохирсон цагийг олох хэрэгтэй.

Хэдэн цагт унтах вэ?

5 Эрүүл байхын тулд ямар хугацаатай дасгал хийх хэрэгтэй вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хийсэн судалгаанаас харахад долоо хоногт 150 минут дасгал хийх хэрэгтэй гэнэ.  Өөрөөр хэлбэл, өдөрт 20-25 минут дасгал хийж биеэ ачаалах шаардлагатай.  Гэхдээ энэ нь тухайн хүний нас, хүйс, биеийн байдал, амьдралын хэв маяг гэх зүйлээс шалтгаална. Үүнээс гадна танд зохих ачааллыг мэргэжлийн дасгалжуулагч эсвэл эмч тогтоож өгнө.

Эрүүл байхын тулд ямар хугацаатай дасгал хийх хэрэгтэй вэ?

6 Өдрийн аль цагт хооллох нь илүү чухал вэ?

Ихэнх тохиолдолд өглөөний цайгаа уух нь хамгийн зөв зүйл гэж үздэг ч энэ бол төөрөгдөл аж. Үнэн хэрэгтээ өдөрт хамгийн багадаа 3 хооллох нь зөв хооллолт болж байгаа юм. Орчин үеийн эмч нар өдөрт бага багаар 5-6 өдөр хооллох хэрэгтэй гэж зөвлөж байгаа бөгөөд энэ нь өлсөх мэдрэмж төрүүлэхгүйгээс гадна ходоодны хүчил ялгарлыг бууруулдаг байна.  Өдрийн аль цагт хооллох нь чухал вэ гэж бодохын оронд хоолны чанарт анхаарч, эрүүл тэнцвэртэй зөв хооллох хэрэгтэй.

Өдрийн аль цагт хооллох нь илүү чухал вэ?

7 Шүдний оо түрхэхийн өмнө сойзыг норгох хэрэгтэй юу?

Биднийг хүүхэд үед эхлээд шүдний сойзоо норгоод дараа нь оо түрхэж шүдээ угаах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан бөгөөд шүдний сойзыг цэвэр амьтны гаралтай үсээр хийж байхад энэ аргыг ашиглаж сойзоо зөөллөх нь зөв байжээ. Харин орчин үеийн шүдний сойз нь пропилен гэх материалаар хийгдэж байгаа учир ус нь сойзны үсэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Үүнээс гадна шүдний оо өөрөө устай учир мөн л норгох шаардлагагүй. Эрт дээр үед хуурай шүдний оо хэрэглэж байх үед л энэ аргыг ашиглаж байсан гэнэ.

Шүдний оо түрхэхийн өмнө сойзыг норгох хэрэгтэй юу?

8 Өдөрт хэдэн аяга кофе уух вэ?

Өмнө кофег бараг бүх өвчнөөс хамгаална гэж үздэг байсан. Харин орчин үед эрүүл мэндийн боломжит бүхий л сөрөг үр дагаврыг кофетой холбож байна. Жишээлбэл: нойргүйдэл, зүрх судасны өвчин гэх мэт. Эмч нарын хэлж байгаагаар насанд хүрсэн хүн өдөрт 400мг кофейн хэрэглэх боломжтой бөгөөд энэ нь ойролцоогоор 4 аяга кофе болох юм. Харин жирэмсэн эмэгтэй хоёр дахин бага хэмжээний кофе уух боломжтой боловч аль болох сэргээшнээс татгалзах нь зүйтэй.

Өдөрт хэдэн аяга кофе уух вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()