19-р зууны үеийн гэрэл зургуудын цаадах аймшигт үнэн

Их Британид Викториа хатан хааны үед гэрэл зураг гэх "гайхамшиг" гарч ирсэн. Үүний тусламжтай бид тэртээ 19-р зууны хүмүүсийн төрхийг харах боломжтой болсон билээ. Чухамдаа энэ үеийн хүмүүс үхлийг өнөөгийн биднээс огт өөрөөр хүлээж авдаг байсан болохыг дараах зургуудаас харах боломжтой.

19-р зууны үеийн гэрэл зургуудын цаадах аймшигт үнэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэр үед анагаах ухааны хөгжил одоотой харьцуулбал дорой байсан учраас энгийн ханиад хүртэл эрүүл, залуу хүнийг үхэлд амархан хүргэдэг байв. Тиймээс үхэл гэдэг өдөр тутмын амьдралд байдаг л нэг зүйл хэмээн Британичууд хүлээж авдаг байжээ.  

Тэгвэл гэрэл зураг гарч ирсний дараа хүмүүс хайртай хүмүүсийнхээ дүр төрхийг насан туршдаа хадгалахыг хүсдэг болсон учраас үхсэн ч хамаагүй цуг зураг даруулж эхэлжээ. Ингэхдээ гэрэл зурагчин талийгаачийн цогцсыг сайтар засаж янзлаад дангаар нь эсвэл дотнын хүнийн хамтаар дарна. 

Гэрэл зурагчид бидний ертөнцийг орхиж явсан хүмүүсийг аль болох "амьд" байлгахын тулд бүхнийг хийнэ. Жишээлбэл,тэд нүдийг нь нээлттэй байлгахын тулд жижиг хадаасаар зовхийг нь тэлэх гэх мэт арга хэрэглэдэг байв. Үүний зэрэгцээ хайртай амьтдаа ч мөн хүмүүс мөнхлөхийг хүсдэг аж.

19-р зууны үед хүүхдийн эндэгдэл өндөр байсан учраас эцэг эх нь "дурсгалын" зураг авахуулах үзэгдэл түгээмэл байжээ. Заримдаа тэд хүүхдийнхээ дуртай байсан зүйлсийг зурганд оруулна. Ихэнхдээ ар гэрийнхэн нь талийгаачтай хамт зургаа авахуулдаг байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()